sonin.mn
Жакарта /МОНЦАМЭ/. Азийн XYIII спортын наадмын 11 дэх өдөр Монголын баг тамирчдаас эмэгтэй сагсанбөмбөгийн баг 5-8 байрын төлөөх тоглолтод Тайландын багтай тоглож 51:80-аар хожигдлоо.
Харин Монголын волейболын эрэгтэй шигшээ баг Непалын багтай тоглож байна. Манай боксчдоос өнөөдөр орон нутгийн цагаар 18 цагт эрэгтэй 52 кг-д Г.Ган-Эрдэнэ Тайландын Тонгдии Юттафонгтай, 60 кг-д Э.Цэндбаатар 18:45-д Туркменистаны Иманкулиев Хурсандтай тус тус тулалдана.
Өнөөдөр софт теннисний тэмцээн эхэлсэн бөгөөд эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд манай тамирчин Б.Чинмөрөн, Пакистаны тамирчин Хан Варишатай тоглож 4 VS 0 оноогоор хожсон байна.
Мөн өнөөдөр кураш бөх эхэлж байгаа бөгөөд тус барилдааны эрэгтэй 66, +90 кг, эмэгтэй 52 кг-д манай нийт 6 бөх барилдах юм.   
 
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг