ЖАКАРТА. /Аsiangames2018.id/. Мягмар гарагийн орой Индонезийн нийслэл Жакарта хотод болсон эмэгтэйчүүдийн тулгууртай харайлтын тэмцээнд Хятадын тамирчин Линь Ли 4.60 метр өндөр харайснаар спортын энэ төрөлд дээд амжилт тогтоож, эх орныхоо алтан медалийн тоог нэгээр ахиулжээ.
2014 онд Өмнөд Солонгос улсын Инчеон хотод болсон Азийн наадмын энэ төрөлд Линь Ли 4.35 метр өндөр харайж, дээд амжилт тогтоож байсан байна.
Түүний араас Тайландын тамирчин Чаяниса Чомчуенде 4.30 метрийн амжилтаар мөнгөн медалийн эзэн болсон бол гуравдугаар байрт БНСУ-ын багийн тамирчин Лим Юн Жи 4.20 метр өндөр харайж, хүрэл медаль хүртсэн ажээ.
Энэ удаагийн Азийн наадамд медалийн тоогоор БНХАУ нэгдүгээрт, БНСУ тавдугаарт, харин Тайланд улс 10-р байрт жагсаж байна.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг