sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Бодибилдинг, Фитнессийн нэгдсэн холбооноос ирэх сарын 1-3-ны хооронд “Зүүн Азийн бодибилдинг, фитнессийн аварга шалгаруулах” тэмцээнийг Улаанбаатар хотноо хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна.
Тэмцээнд 10 орны 100 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэй, мастер ангиллаар өрсөлдөнө.
Жанжин клубд болох уг тэмцээнийг үнэ төлбөргүй үзэх боломжтойгоос гадна азтай үзэгч шалгаруулж фитнес клубд хөнгөлөлт эдлэх эрхтэй болно. Мөн түрүүлсэн 4 тамирчинд “IFBB-ын Procard” буюу олон улсын мэргэжлийн тамирчдад олгодог картаар урамшуулах юм. 
 
 
С.Мөнхбаатар
Эх сурвалж: Монцамэ агентлаг