Жакарта /МОНЦАМЭ/.  Индонезийн “Жакарта Интернациональ Экспо”-гийн С танхимд /Hall C/ болж буй Азийн XYIII спортын наадмын боксын тэмцээний өнөөдрийн эрэгтэйчүүдийн 60 кг-ын хагас шигшээ тулаанд ОУХМ Э.Цэндбаатар, БНХАУ-ын тамирчин, Ази тивийн АШТ-ий 2017 оны хүрэл медальт Шан Жуныг 5:0-ээр илүүрхэн ялж Азийн наадмын аваргын төлөө тоглохоор болов.
 
 
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг