ОХУ-ын Холбооны хурлын Төрийн думын сонгуулийн саналын хуудсын 64.98 хувийг тоолсны дараах байдлаар “Нэгдмэл Орос” нам 57.70 хувийн санал авч тэргүүлж байна гэж тус улсын Сонгуулийн төв хорооноос мэдээлжээ.
Урьдчилсан мэдээллээр, ОХУ-ын Коммунист нам 13.87, Либерал ардчилсан нам 8.65, “Шинэ хүмүүс” нам 7.92, “Шударга Орос” нам 5.08 хувийн санал авсан байна.
Төрийн думд олонхыг бүрдүүлэхийн тулд нийт 450 суудлын гуравны хоёр буюу 300-аас доошгүй суудлыг авах шаардлагатай. “Нэгдмэл Орос” болон бусад нам хэдэн суудал авах нь санал тоолох ажиллагаа дууссаны дараа тодорхой болно.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Даваа - 09 сарын 21,
2026
Сэтгэгдэл1
Жүүд Арменичуудыг магтан өөд татаж, Чукча Чуркануудыг дарж устгаж ирсэн сионист Оросод улс төрчид нь худлаа ард түмний найрамдал ярьж улс төрддөг. Хэвлэл мэдээлэл, боловсрол шинжлэх ухаан, урлаг соёл нь эсрэгээрээ Жүүдүүд Израйл Славууд Үнэн алдартны шашныг болон Азийнхныг доорд үздэг Орос расизмтай сурталчилдаг.