sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шатрын дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн Турк улсын Гебзе хотноо өнөөдөр эхэлсэн бөгөөд манай улсаас 7 тамирчин өрсөлдөж байна.
Энэ удаагийн ДАШТ-д 20 хүртлэх насны нийт 65 орны 263 шатарчин, 194 олон улсын цолтон нээлттэй болон охидын гэсэн 2 ангиллаар оюунаа уралдуулж байгаа юм. Монгол эх орноо төлөөлөн  Охидын ангилалд өсвөрийн шатарчдын “Дэлхийн “ үндэсний шигшээ баг, Титэм компанийн тамирчин ОУМ, эмэгтэйчүүдийн их мастер Д.Номин-Эрдэнэ болон Дагшаахүү клубын тамирчин ОУШХМ Б.Алтантуяа нар оролцох юм.
Харин нээлттэй ангилалд ОУМ Д.Батсүрэн, шатрын сурагчдын дэлхийн аварга, ОУШХМ Г.Амартүвшин, ОУШХМ Б.Гарьмагнай, Ү.Агьбилэг Хэнтий аймгийн тамирчин ДМ Э.Нямбилэг нар оролцож байна. Тэмцээн Швейцар системээр 11 тавилд өрсөлдөн энэ сарын 16-ны өдөр дүнгээ гаргаж шилдгүүдээ тодруулна.
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг