sonin.mn
ОХУ-д эхэлж буй Дориын эдийн засгийн IV чуулга уулзалтын үеэр спортын олон арга хэмжээ болно. Тухайлбал, Владивостокт "Өнөө цагийн дэлхийн спорт. "Токио-2020", "Бээжин-2022" наадмын өмнөх Ази, Номхон далайн бус нутаг" сэдэвт уулзалт, ярилцлага болох юм. Ярилцлагыг ОХУ-ын Еренхийлөгчийн зөвлөх Игорь Левитин нээж уг хэлнэ. Ази, Номхон далайн бус нутаг гурван олимп дараалан хулээн авсан түухгуй. Энэ боломжийг тус бус нутгийн орнууд хэрхэн эергээр ашиглах, бус нутгийн хегжил, дэд бутцээ яаж хөгжүулэх, амжилттай оролцохын тулд ямар спортын арга хэмжээ хамтран зохиох вэ гээд олон асуудлыг хэлэлцэнэ.
Ярилцлагад Спортын сайд Павел Колобков, ОХУ-ын ҮОХ-ны тэргуүн Станислав Поздняков, ОУОХ-ны дэд тэргүүн Жеймс Маклеод, Олон улсын жүдогийн холбооны Ерөнхийлегч Мариус Визер, олимпын гурван удаагийн аварга Александр Карелин нар оролцоно. Манай улсыг төлөөлж мэргэжлийн сумогийн их аварга Асашёорюу Д.Дагвадорж оролцох ажээ.
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин