sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сүмогийн Аки башёд Их аварга Хакүхо М.Даваажаргал 41 дэхь удаагаа түрүүлж, 1000 дахь даваа авсан үзүүлэлтээр шинэ дээд амжилт тогтоосон. Эх орондоо ирээд байгаа Их аваргыг  өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболд хүлээн авч уулзсан юм. Энэ үеэр Их аваргатай уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо.
 
-Энэ сарын башёд та хэд хэдэн шинэ амжилт тогтоолоо. Сэтгэгдлээсээ хуваалцана уу?
 
-Энэ жил аав минь бурхны оронд заларсан. Дээрээс нь гэмтэл бэртэлтэй байсан зэргээс үүдээд сэтгэл санаа сайнгүй байлаа. Харин башё эхэлсний дараа бүх зүйл цэгцэрч, олон сайхан амжилтын эзэн боллоо.Тэнгэрт хальсан аавдаа сайхан мэдээтэй ирлээ. Өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболд миний амжилтыг үнэлж, хүлээн авч байгаад баяртай байна. Эх орондоо хэд хоног сайхан амарна. Аавын минь үүсгэн байгуулсан Их шавь дэвжээ спорт цогцолборын нээлтийн ажиллагаа энэ сарын 27-нд болно. Нээлтийн үйл ажиллагаанд оролцохоор төлөвлөж байна.
 
-41 түрүүлэхдээ 14 башёд нэг ч унаагүй байна гэдэг үнэхээр босоо дээд  амжилт?
 
-Тэгэлгүй яах вэ. Би 14 башёд нэг ч уналгүй түрүүлсэн, хамгийн олон түрүүлсэн гэсэн хоёр амжилт тогтоолоо. Цаашдаа энэхүү амжилтуудаа эвдэж, баталгаажуулахын төлөө хичээнэ. Хоёр жилийн дараа Токиогийн олимп болно. Би олимпийн хорооны Амбан сайдаар ажиллаж байгаа тул завгүй ажилтай байна.
 
 
-Их аварга Харумафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслолд оролцох уу?
 
-Энэ сарын 30-нд зодог тайлах ёслол болно. Ёслолд оролцохоор энэ сарын 29-нд буцна даа. 
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг