sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аргентин Улсын Буэнос-Айрес хотноо зохион байгуулж байгаа залуучуудын III олимпийн наадмын анхны мөнгөн медалийг жүдо бөхийн залуу тамирчин Ганбүргэдийн Тэмүүжин хүртсэн байна.
Тэрбээр 55 кг-д барилдахдаа нэгдүгээр тойрогт хийлж , дараагийн тойрогт Колумб улсын Хуан Монтеалегрег иппоноор цэвэр ялж, Украины жүдочийг мөн цэвэр ялж , аваргын төлөө Беларусийн Артём Коласовт хожигджээ. Г.Тэмүүжин нь 2017 оны Ази тивийн өсвөрийн АШТ-ээс мөнгө, 2018 оны Ази тивийн өсвөрийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн байна.
 
 
Залуучуудын олимпийн мөнгөн медальт Г.Тэмүүжин Чингэлтэй дүүргийн БТСГ-ын С.Баяржаргал багшийн гарын шавь юм.
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг