МОСКВА. /АиФ/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд UFC буюу Тулааны урлагийн үнэмлэхүй аварга шалгаруулах тэмцээнийн хөнгөн жинд аварга цолоо хамгаалсан ОХУ-ын холимог тулааны тамирчин Хабиб Нурмагомедовтой тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин уулзсан тухай “АиФ” агентлаг мэдээлэв.
В.Путин Ирландын тамирчин Конор Макгрегорыг ялсанд нь Нурмагомедовт баяр хүргэхийн сацуу тэмцээний дараа зодоон цохион үүсгэснийх нь төлөө хатуу шийтгэхгүй байхыг Нурмагомедовын эцгээс хүсчээ.
Нурмагомедовын эцэг бөгөөд дасгалжуулагч Абдулманап Нурмагомедов энэ уулзалтад мөн хүрэлцэн ирсэн аж. “Хүүгээ хатуу шийтгэхгүй байхыг эцгээс нь хүснэ” хэмээн В.Путин хошигнон хэлсэн байна.
Дасгалжуулагч Абдулманап Нурмагомедов хүүгээ Ирландын тамирчин Конор Макгрегортой хийсэн тулааны дараа гаргасан авирынх нь төлөө хатуу шийтгэхээ өмнө нь мэдэгдэж байсан юм.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Сармагчин шиг алиа шаруудад нам цохилт оглоо одоо Путин Трамп гэж лаларт бас Хабиб шиг цохилт огох хэрэгтэй байна
Conor ch Tsagaan l daa! Chi ooroo t1 sharaa medekhyy? Dolig novsh chini . Zerleg , tejeemel 2 nokhoi zodoldvol ali ni diilekh yy? Odoo tekhnologiin zuun Ork malaa!
Онгироо сагсуу...ази талынханыг элдвээр доромжилдог ангил шарыг амь өршөө гэж гуйлгаж чадсан талын баатартаа баярлаж бнаа...good job Habib