Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгчид өчигдөр Лаосын үндэсний цэнгэлдэх хүрээлэнд тус улсын шигшээ багтай тоглож 4:1-ээр талбайн эздийг нутагт нь хожиж монголчуудаа баярлууллаа.
Олон улсын хөлбөмбөгийн холбооны өдрүүд/FIFA days/-ийн хүрээнд Монголын Үндэсний шигшээ баг 10 дугаар сард албан ёсны хоёр нөхөрсөг тоглолт хийх хуваарьтай байсан бөгөөд эхний тоглолтоо Сингапур улсын шигшээтэй хийж 2:0-ээр ялагдал хүлээсэн билээ.
Харин энэ удаагийн Лаосын шигшээтэй хийсэн тоглолтын хувьд 23 дахь минутанд Лаосын шигшээ багийн довтлогч Бонпачан Бунгконг гоолын салхийг хагалж манай хаалганд эхний гоол оруулсан байна. Харин энэ гоолоос тавхан минутын дараа манай жигүүрийн довтлогч Ц.Мөнх-Эрдэнэ хариуг нь барьж 1:1 болж тэнцсэн.
Эхний хагаст аль алины хаалганд гоол оролгүйгээр өндөрлөсөн бол хоёрдугаар хагаст сэлгээгээр талбайд гарсан Б.Балжинням, М.Жансерик нар тоглолтын хэмнэлийг илүү хурдтай болгож санаачлагыг гартаа авч чадсанаар 73 дахь минутанд А.Нармандах Монголын шигшээ багийг энэ тоглолтод анх удаа тэргүүлэх боломжийг олгосон юм. Улмаар манай залуусын тоглолт илэрхий идэвхжиж М.Жансерик 75 дахь, Н.Наранболд 83 дахь минутанд Лаосын хаалганд тус тус гоол оруулснаар тоог 4:1 болгож баараггүй ялалтыг өөрийн багтаа авчирсан байна.
Монголын шигшээ баг өмнө нь Лаосын шигшээ багтай тоглож 1:1-ийн харьцаатай тэнцэж, 3:0-ийн харьцаатай ялагдал хүлээж байсан юм. Тус тоглолтыг Лаос улс дахь Бүрэн эрхт Элчин сайд болон элчин сайдын яамны ажилчин алба хаагчид, Лаос улсад ажиллаж амьдарч, сурч байгаа монголчууд ирж үзэж шигшээ багаа дэмжсэн байна.
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Ёо-оо-оё-ёо-оё-оо, манай хөл бөмбөгчид ингээд ганц удаа хожиж үздэг юм байжээ.
ЛОАС ЧИНЬ ДЭЛХИЙД ДОРООСОО НИЛЭЭД ДЭЭГҮҮР БАГ.МАНАЙХАН ЁСТОЙ ТАСАРХАЙ АМЖИЛТ ҮЗҮҮЛЖЭЭ.АМЬД ЯВАХДАА ГАНЦ ХОЖИХЫГ НЬ ҮЗДЭГ МОНГОЛЧУУД БИД АЗТАЙ.НУЛИМС ДУСАВ
Хаагуур яваад бгаа их мэдэгч вэ ха ха манайх сайжирч тэр олон хожлууд аваад бгааг хардаггүй гэхэд ядаж сонсдоггүй тэгээд мэдэмхийрэх дуртай яана даа
Хаагуур яваад бгаа их мэдэгч вэ ха ха манайх сайжирч тэр олон хожлууд аваад бгааг хардаггүй гэхэд ядаж сонсдоггүй тэгээд мэдэмхийрэх дуртай яана даа
bayr khurgei duu nartaa mash san bn ushuu ikh amjit gargaaraa.daraagiin toglolt,solongos...chinese taipei 2iig khojvol delkhiid ,,,muruu,,,gargana
FIFA,jagsaalt,,,Korea DPR.109...Chinese taipei.123.Mongolia186...
FIFA.jigsaalt.Korea DPR,109,Chinese taipei,123,Laos 179,Mongol 179.
Энэ чинь зүүд үү гэдэг шиг юм болж байна.Ямар ч байсан хожсон байна.Багийн тамирчдад баярлалаа.Та нарт итгэхгүй байсандаа хүлцэл өчье.Баяр хүргэе.Чармайгаарай.Та нарт их нөөц байгаа юм байна.Амжилт хүсье.
Баяр хүргэе