sonin.mn

Монголын хоккейн холбоог УИХ-ын гишүүн Б.Жавхлан тэргүүлж байгаа билээ. Тэрбээр өнгөрсөн аравдугаар сард спортын сэтгүүлчидтэй уулзахдаа ОХУ-аас зургаан тамирчин урьж авчрахаар болсон тухай дуулгаж байсан юм. Өвлийн спорт идэвхжиж буй энэ үед хоккейн спорт сонирхогчид гаднын тамирчид хэзээ ирэх гэж байгаа талаар асуух болсон. Тэгвэл энэ жил хойд хөршийн тамирчид манай улсын нэрийн өмнөөс тоглох эсэх нь тодорхойгүй байна. Учир нь, тэдгээр тамирчны хувьд иргэншлээ солиулах шаардлагатай байдаг аж. Энэ жил анхны гавьяат дасгалжуулагчаа өлгийдөн авсан тус холбооныхон хоккейн ордонтой болохоор зорьж байгаа юм. Сонирхуулахад, манай улсад хоккейн спорт 1953 оноос хөгжиж эхэлсэн түүхтэй. Монголын хоккейн холбооноос жил бүр улсын аварга, сонирхогчдын болон клуб хоорондын тэмцээн, өсвөрийн хоккейчдын фестиваль болон Л.Болд сангийн нэрэмжит тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай юм.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин