sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн боксын 11 дэх тулаанаа Доминиканы боксчин Клаудио Марреротой 2019 оны нэгдүгээр сарын 26-нд хийхээр болжээ.
Тулааныг Нью-Йорк хотын Бруклин дэх Barclays Center-т зохион байгуулах юм. Доминиканы боксчин Клаудио Маррерогийн хувьд 2017 онд Перугийн Карлос Самбраног ялан дэлхийн аварга болсон ч дараа нь Пуэрто-Рикагийн Хесус Рохасын эсрэг бүс хамгаалах тулаан хийгээгүйгээс бүсээ алдсан байна. Мэргэжлийнхэн болон бооцоо тавигчдын олонхи нь энэ тулааны ялагчаар Клаудио Маррерог нэрлэж байж.
Тэр дэлхийн аврага цолоо эргүүлж авахаар нэг ч ялагдалгүй байсан хоёр ч тамирчныг ялсан байна. Харин аваргын төлөө өрсөлдөх тулаанд Н.Төгсцогттой хүч үзэх юм. Доминиканы хэвлэлүүдэд Монгол боксчин Н.Төгсцогтыг маш хүчтэй, эрч хүчтэй, чанга өрсөлдөгч хэмээн бичжээ.
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг