БЕРН. /Insidethegames/. Монголын “Олимпизмыг аваръя” хөдөлгөөн Олимпын хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэнг шалгах хүсэлтийг Олон улсын Олимпын хорооны Ёс зүйн хорооны дарга Бан Ги Мүнд илгээжээ.
“Олимпизмыг аваръя” хөдөлгөөний тэргүүн Ч.Бат-Эрдэнийн илгээсэн уг захидалд, Д.Загдсүрэн нь Монголын Олимпын хорооны нэр хүндийг унагасан бөгөөд түүнийг албан тушаалаас нь огцруулах хэрэгтэй гэж бичсэн байна.
Д.Загдсүрэн нь 2017 онд Олимпын хорооны ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон. Ингэснээр тэрбээр дөрвөн жил хашдаг уг албыг тав дахь удаагаа улиран хашиж байгаа юм.
Ч.Бат-Эрдэнийн хэлснээр, "Олимпизмыг аваръя" хөдөлгөөнөөс Д.Загдсүрэнг нэрээ татахыг удаа дараа шаардсан боловч амжилт олоогүй бөгөөд тэрбээр гэмт хэрэг үйлдсэнээс үл хамааран тус албанд дахин сонгогдсон байна.
“Энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэх хүсэлтийг гаргаж байна” гэж захидалд тэмдэглэсэн байжээ.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
шүүхээр ял шийтгэгдсэн этгээд ОУОХороонд монгол улсыг төлөөлөх эрхгүй
Болиоч ээ.. олон улсад улсынхаа нэр хүндийг бодооч!!!! Ч. Батэрдэнэ гэгч мангуу мэдэмхий мал аа...
Монголчуудын дураараа дургих хэмжээ хязгаараа давлаа.Хэн дуртай нь хаана ч хамаагүй бичиг цаас илгээж байдаг.Энэ улсад ЕРӨНХИЙЛӨГЧ гэж хүн байвал анхаарч засч янзлах ажил хиймээр байна шүү.Үгүй бол өөр хүнд ажлаа өгмөөр юм даа ЭЗЭНГҮЙ МАЛ шиг тал тал тийш бутраад,

Яг зов.
Бат-Эрдэнэ одоо боль оо. Олимпизмийг хамгаалах хөдөлгөөн ч гэх шиг. Бат-Эрдэнийн ардаас хэн хатгаад байна?!