Украинчууд Оросын түрэмгийллийн эсрэг 790 хоног баатарлагаар тулалдаж эх орноо батлан хамгаалж байгаа. Гэвч хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Украины арми Донецк мужийн газар нутаг дээрхи хяналтаа алдсаар байна. Оросын арми Авдеевкад Очеретино тосгоныг эзэлж, Часов Яр хот руу довтолгоогоо эрчимжүүлж буй аж. Эдүгээ Украин зөвхөн АНУ-ын цэргийн тусламжинд л найдаж байна.
Өрнөдийн дайны шинжээчид Украинд эдүгээ тулгараад байгаа хамгийн том асуудал бол Украины армийн бүрэлдэхүүн хүн хүчний дутагдалд ороод байгаа явдал гэж тэмдэглэж буй. Ерөнхийлөгч Зеленскийн гаргасан бүх нийтийн дайчилгааны тухай хууль Украины армид хүн хүчээ сэлбэхэд тус болох болов уу хэмээн таамаглаж байна.
Мөн Украины талд хамгийн хүнд байгаа асуудал бол байлдааны сум, хүн хүчний хүрэлцэхгүй байдал, хамгаалалт бэхлэлт барих асуудал юм. Украины зэвсэгт хүчин одоо 2023 оны зуны байдлаасаа даруй 90.0 хувиар бага их бууны сум байлдаанд хэрэглэж байгаа. Хамгаалалтын бэхлэлт барих асуудал их хожуу эхэлсэн байна. Энэ хүнд байдлаас гарахад АНУ болон өрнөдийн орнуудын байнгын шуурхай тусламж маш чухал. Хиймэл дагуулаас ажиглахад Оросын довтолж байгаа Украины Чернигов, Сум, Харьковын чиглэлд Украины талын хамгаалалтын бэхлэлт харагдахгүй байна. Ойрын дөрвөн сард Украины талд тулгарч байгаа хамгийн хүнд асуудал бол цэргийн хүн хүчний дутагдал. Харин Оросын армийн хүн хүчний тоо улам өсөж, довтолгооны тоо улам нэмэгдэж байна. Оросын тал 2023 оны 10-р сараас эхэлж байлдааны санаачлагыг гартаа авсан юм. Оросын тал эзэлсэн газар нутагтаа минажүүлэлт хийсэн тул Украины сөрөг довтолгоо амжилтгүй болсон билээ.
Оросын тал “Су-25” онгоцнуудаа фронтод ойр байрлуулж Украины эрчим хүчний системийг пуужиндаж бөмбөгдөж, “Шахед” дроныг нэмэгдүүлсэн тул Украины тал нилээд хохирол амсав. Украин цэргийн хүний нөөцөө алдаад зогсохгүй энгийн иргэд 11 000 хүн, үүний дотор 575 хүүхэд амь үрэгдсэн.
Бөмбөгдүүлж пуужиндуулж сүйдсэн хот тосгод, үйлдвэрийн болон эрчим хүчний обьектууд гэвэл тоогоо алдсан олон болжээ. Учирсан хохирол хэдэн зуун тэрбум ам доллар болжээ. Гэвч Украинчууд сөхрөөгүй юм. Украины талд хүн хүч шинээр нэмж татаж, тэднийг байлдааны арга барилд сургахад цаг хугацаа хүрэлцэхгүй байна. Өөрөөр хэлбэл Украины тал армиа цэргийн шинэ боловсон хүчнээр хангах асуудал хүндхэн байгаа.
Харин Оросын тал өнгөрсөн 2023 онд хүн хүчний асуудлаа хурдан шийдэж ,шинээр 300 000 сайн дурын цэрэг татаж байлдаанд оруулсан ажээ. Орос Улс сар бүр 30 000 цэрэг фронтод нэмж татаж байна. Иймээс ч Оросын хүн хүчний давуу байдал фронтод шууд нөлөөлөх болжээ.
Украины зэвсэгт хүчин Очеретино болон Соловьевоос ухарсан. Учир нь Оросын арми хүн хүч, их буу, нисэх хүчний талаар илт давуу байсан тул ухрахаас өөр зам байсангүй. Өрнөдийн тусламж удааширсан, хүн хүчний нөөц дутагдсанаас болж Украины зэвсэгт хүчин хүнд байдалтай байна. Оросын арми одоо Часов Ярыг бүсэлж эзлэх магадлалтай болоод буй. Хэрэв Украины тал хамгаалалтаа алдвал Оросын механижуулсан хүчин эзлэгдсэн орон зайг ашиглаж чөлөөтэй маневр хийж давшилтаа үргэлжлүүлж болох юм.Оросын арми хэт урагш довтолвол техникээ алдаж ар талаасаа нөөц авч чадахгүй хүнд байдалд орж болзошгүй.Украины тал шинээр цэрэг татах болон шинэ цэргүүдийг байлдааны ажиллагаанд сургах хэрэгтэй болж байна.Харин Оросын арми нэмэгдэл нөөц хүчтэй буюу дор хаяж хоёр корпус цэрэг Украины Харьков, Сум мужийн чиглэлд довтолж хүнд байдалд оруулж болзошгүй байгаа юм. Одоогийн байдлаар Оросын арми ихээхэн таатай давуу байдалд байна.
Оросын тал давуу байдлаа ашиглаж чадахгүй бол Донбассыг бүхэлд нь эзэлж чадахгүй юм. Тэд энэхүү давуу байдлаа зөвөөр үнэлж чадахгүй бол байдал эргээд муудаж болзошгүй. Донбассын асуудал ч нилээд хүнд болжээ.
Оросын арми энэ чиглэлд нэмэгдэл хүч татаж, фронтоос нутгийн гүн рүү 100 км хүртэлхи орон зайд тагнуулын ажиллагаа явуулж цэргийн нисэх хүчнийг ашиглаж байна. Оросын арми Очеретинагийн ойролцоо довтолгоо хийв. Оросын дайны онолоор бол дайрах газар руугаа эхлээд 15-30 км гүнд галын бэлтгэл хийдэг. Оросын арми сүүлийн үед 74, 35, 30 дугаар мото буудлагын ангиуд болон механикжсан бригадыг довтолгоонд оруулжээ. Оросууд эдгээр хүчийг Авдеевкаг эзлэхэд хэрэглэсэн бөгөөд сүүлийн нэг сар хүчийг нь дахин сэлбэсэн. Эдгээр Оросын байлдааны туршлагатай анги нэгтгэлүүд Донецкийн бүгд найрамдах улсын цэргийн хүчинтэй нийлж байлдаж байна. Оросын арми Покровск руу ойртож байна. Эдүгээ Оросын армийн 500 000 цэрэг Украинд байлдаж байгаа гэсэн мэдээлэл бий. Хэрэв оросын арми Покровскийг эзлээд гол замуудыг хянаад эхлэвэл Донбасст байгаа Украины зэвсэгт хүчин хүнд байдалд орох юм. Оросын арми энэ оны зун Донецк муж болон Харьковын чиглэлд томоохон довтолгоо хийж болзошгүй гэсэн таамаглал байна. Украинд өрнөдийн 400 гаруй их бууны систем байгаагаас одооны байдлаар их бууны сум дутагдсанаас болж дөнгөж 20.0 хувь нь ашиглагдаж байгаа. Өрнөдийнхөн нэг тэрбум долларын үнэтэй орчин үеийн их бууны систем Украинд олгосон боловч ийм байдалд орсон нь тун харамсалтай явдал юм. Одоо Украинд Оросын 14 арми тулалдаж байна. Орос улсад цэргийн 2000 үйлдвэр зогсолтгүй ажиллаж, Оросын армийг буу, сум, танк, их буу, нисэх онгоц, пуужингаар тасралтгүй хангасаар байгаа. Бүхэлд нь авч үзвэл Украины армиийг их бууны сумаар сайтар хангаж, зэвсэгт хүчний бүрэлдэхүүнийг нь үлэмж хэмжээгээр нөхөж нэмэгдүүлэхгүй бол фронтын байдал улам хүндхэн болж байна.
Украины хохирлын талаар янз бүрийн мэдээлэл гарч байна. Украины Ерөнхийлөгч В.Зеленский 2024 оны 2-р сард мэдээлэхдээ “Украин 31 000 цэргээ энэ дайнд алдсан” гэсэн. Гэвч энэ мэдээлэлд дэлхий нийт сайн итгэхгүй байна.
АНУ-ын “The New York Times” сонин “Энэ дайнд Украиний зэвсэгт хүчин 70 000 цэргээ алдаж, 120 000 цэрэг шархадсан” хэмээн мэдээлж байв. Францын “Liberation” хэвлэлд “ Украины зэвсэгт хүчин одоогоор нийтдээ 200 000 цэргээ алдаад байна” хэмээн мэдээлжээ. Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу “Украины зэвсэгт хүчин одоогоор нийтдээ 444 000 цэргээ алдаад байна. Оны эхэнд Украины арми өдөр бүр 800 цэргээ алдаж, 120 цэргийн техникээ алдаж байна. Украины зэвсэгт хүчний сөрөг довтолгоо амжилтгүй болсон. Украин сөрөг довтолгооны үед 80 000 цэрэг, 400 танк, 75 нисэх онгоцоо алдсан. 2024 оны эхний нэг сард Украины талын 23 000 цэрэг алагдаж шархадсан. Оросын арми Украины 3000 гаруй цэргийн техникийг устгасан” хэмээн мэдээлжээ. Эцэст нь аль нэг тал одоогоор энэ дайнд илт давуу байдлаар түргэн хугацаанд ялах нь тодорхойгүй хэвээр. Энэ дайн удаан хугацаагаар үргэлжлэх төлөвтэй байна.
Доржийн СҮХБААТАР
Сэтгэгдэл52
1945 онд фашист нацист Германыг ялж хүн төрөлхтөнийг фашизм нацизмын гамшигаас авран хамгаалсан Аугаа их Оросын ард түмний ялалтын 79 жилийн ойн баярын мэндийг хүргье! Дахин өндийсөн нео-фашизм нео-нацизм гамшигийн үүр болсон НАТО Америк Украйны алан хядагчдыг ялах нь тодорхой Оросын ард түмэнд дахин дахин ялалтын баярын мэнд хүргье!
Өнөөдөр фашизмыг орос ялсан баярын өдөр. Өнөөдөр Фашизм, Рашизм нь Орос орон өөрөө болчихоод байна. Ойлгохгүй бол 100 тат, хар талх салогоор даруул бас
энэ ялалтын баярын өдөр сүхбаатар гэнэт ухаан орж,фронтын үнэн байдлыг бичжээ.өчигдөрхөн нөгөө хошуувч батсайхан нь англи,анусын орост байхгүй лазерын зэвсгээр оросуудыг хуйхалж өгч байгаа гээд байсан яасан бэ? фронтын байдал гэнэт ганцхан өдөр өөрчлөгддөг юм биш шүү дээ,хохолууд барууныхны турхиралтаар оросыг өдөж,одоо улсаа сүйрүүллээ хайран украйн,зөвлөлтийн үед хамгийн их аж үйлдвэржсэн,пуужингийн хосгүй хөдөлгүүр,дэлхийн хамгийн том нисэх онгоц,усан онгоцны үйлдвэртэй улс байлаа гэж,одоо бүр улс нь ч байхгүй боллоо доо,гадны еврейгээр улсаа удирдуулсны гор,манай улсыг ардчилал нэрээр хужаагийн эрлийзүүд удирдаад бүх үйлдвэрүүдийг нь үгүй хийсэн шиг л юм болоо яанам бэ?
Уваа нохой долоо,,,бөгспутины дэлхийд 2р гэж бүлтэрсэн орос улаан махан арми,,,,украины армитай улаан мах чулуудан дайтаж,,,булайгаа чирж байгааг нүдтэй бүхэн харж чихтй бүгд сонсож байгаа нь үнэн юмдаг,,,,
Орос өөрөө фашист улс шүү дээ
Тэр ЗХУ -ын ялалтанд нь муу хэлээд байгаа Америк нь тус болж, өнөөдөр Орос улсаас эх орноо хамгаалж тэмцэж буй Украйн хамт тэмцэж явсан үнэн түүх байдаг гэвэл яах вэ?
145.255.150.39 хэлэхэд тэр анус чинь тусалсан юм байхгүй,бүх бараа материалаа зөвхөн цэвэр алтаар үнэлж,түүнийг нь орос дөнгөж 2006 онд төлж дуусгасан үнэн түүх байдаг гэвэл яах вэ?тусламж гэдэг эргэн төлөхгүй яг манайхны өгсөн чинь сэтгэлийн тусламжийг хэлдэг,анусын шахсан консерв, монголын өгсөн малын махтай дүйцэдгийг чам шиг баруунаар тархиа угаалсан зомби мэдэхгүй л байв гэж,тэр үеийн монголын эдийн засаг,хүн амтай нь харьцуулаад нэг үзээрэй дээ,тусламж гэж үүнийг хэлдэг тиймдээ ч сахал Сталин монголын тусгаар тогтнолыг авч өгсөн байдгийм за
OHU-iig ustgah baruunii tutemgii ajillagaand, Ukrain gar hol ni bolj orood eh ornoo butsaj sergehgui boltol suiruulj baina.Orosuud eh ornoo hamgaalj baina.Ediih zasag batlan hamgaalah chadvar ni ulam behjseer baina.Oros Hyatad orniig suiruulj delhiid gantsaar noyorhol togtooh baruunii bodlogo heregjih bolomjgui bolloo.
Анхнаасаа хүнд хэцүү байсан шүү дээ. Орсын өөрсдөө хийсэн тактикийн ухралтыг украйны давшилт, украйны ухаралтыг ялчихаад орсуудыг өрөвдөөд хэрэггүй хот тосгонуудаа өгөөд байгаа юм яриад байсан болохоос эхэлсэн цагаасаа дувт л их хохирол амсан ухар ч байгаа шүү дээ
Дайнаа зогсоох хэрэгтэй байна одоо болно путин минь
УКРАЙНД КРЫМИЙГ ОРСООС АВЧ УКРАЙНД ӨГСӨН НАЦИСТ ХРУЩЕВААС ЭХЭЛСЭН АГУУ ИХ УЛС ТҮМНИЙ ЭЦЭГ ГИТЛЕРИЙН ГЕРМАНЫГ ЯЛСАН ДАЙНЫГ ШҮҮМЖИЛСЭН БААТАР ГЕНЕРАЛИСМУС СТАЛИНЫГ ЯМАРЧ ГАВЪЯАГҮЙ НАЦИСТ ШОВОНИСТ РЕВИЗТОНИСТ ХРУЩЕВ ЗХУКН-Н ИХ БҮГД ХУРАЛ ДЭЭР СТАЛИНЫГ ШҮҮМЖИЛСЭН ЭНЭ БОЛЧИМГҮЙ ЯВДАЛ МОНГОЛ ОЮУТАН БИ ХРУЩЕВ СӨНӨТҮГЭЙ ИХ ХУРАЛ СӨНӨТҮГЭ ГЭЖ КГБ-Д БАРИШДААД НАМАЙГ ХӨӨГӨӨГҮЙ ХЯТАД ОЮТАН ИЛТГЭЛ ТАВИАД ИНДРЭЭСЭЭ ХӨӨГДСӨН ЭНЭ ДАЙН ХРУЩЕВЭЭС ЭХТЭЙ СТАЛИНЫГ ХРУЩЕВ ШҮҮМЖИЛСНИЙ ДАРАА БҮХ ОРУУД УДИРДАГЧУУДАА ШҮҮМЖИЛСЭН ҮҮНИЙ ДОТОР МОНГОЛ ХАМГИЙН ТҮРҮҮНД ЛООХУУЗ ЦЭДЭНБАЛЫГ ШҮҮМЖИЛСЭН Г М
Оросын агуу ард түмэнд дахин дахин ялалтын баярын мэнд хүргэе.
Орос түүхэндээ “”””аугаа””” гэсэн тодотгол зүүж байсангүй ээ,,,,зөвхөн мөрөөдөж л байлаа,,,,
Гайгүй долоогчуудаа
Өнөөдөр фашизмыг орос ялсан баярын өдөр. Өнөөдөр Фашизм, Рашизм нь Орос орон өөрөө болчихоод байна. Ойлгохгүй бол 100 тат, хар талх салогоор даруул бас
Амёрикууд харамлаж харамлаж удаж удаж байж 60 цаас шидсэн ! Тэр нь ирэхээрээ тал нь төрийн албан хаагчидын цалин нөгөө тал нь тээвэр ложистик шатахуун гээд ёрдөө 2 тэрбум нь зэвсэг сум болж ирэх юм гэсэн бүтэхгүй ээ ! Трамп гарвал юу ч өгөхгүй өгвөл салаавч л өгөх байх ! Барууныхан байгаа жаахан нөөцөө дууссан ! Оросууд их буугаар 10 буудаж бөйхад хохолууд хариуд нь 1 л буудаж байна ! Ийм байхад Оросууд эрс урагшилж цаашилбал Донёцк Луганскаасаа хэтэрч гараад Киёв Житомир Ровно гийн зүг эрс урагшилж чадахгүй үнэн арчаагүй байна ! Зөвхөн наад Авдёика орчимоо л бөйлдаж бай өөр шинэ газар бөйлдаж сүйтгэж болохгүй тушаалтай юм гэсэн хоёулаа ! шал балай ! Хоёулаа зүгээр л шоу хийгээд байх юм ! Одоо Путинд тактикийн цөмийн цохилт хийх шаардлага байхгүй болсон ! энэ хэвээрээ онцын өөрчлөлтгүй зууралдаж бөйгаад намраас хэлэлцээндээ орохыг хүлээгээд байж байна ! Трамп ч Москвад нисээд ирнэ ! Укрианууд үнэн хэрэгтээ 700 мянган цэргээ алуулсан юм үүнийг одоо ил хэлэлтэй биш !
orosuud ukrinuudiig ali boloh frontiin shugamand armiig irvvlij ustgah zorilgotoi bna. ingej nvdeed baival namar gehed hvn hvch tehnik vldehgui l dee. tegeheer marshaar orj nutagiig avan l da. odoo bol ali boloh olon tosgoniig nuraaj evdej ustgah bolood bna. ukrainuud zadgai tald behlelt hiihgui zuvhun hot tosgoniig behelj ard tveniig baritsaalij bnaa. iimees asar hurungu mungu gargaj daraa ni sergeen bosgolt hiih boldog yumaa.. ali boloh hot tosgoniig nuraaj evdehgui avah sanaatai armiig duusagaj bnaa.
Энэ эргүүтцэн хулгайч одоо 180 грдс эргэцэн тууж явна. Удахгүй амиа хорлох вэ дээ.
Битгий хуц.
Даян Дэлхийд Энх тайван хэрэгтэй.
Энэ нөхөр чинь 2022 оны 5 сард хужаа баабар баярхүү нартай нийлээд Оросын сум пуужин дуусаад дампуурсан гэж шаагаад байсан гар яагаад Оросыг одоо хүртэл байлдуулаад байнаа
DORJIIN Suhbaatar ug duugui buuj uguh aktad gariin useg zurbaa huurhii !
МЭЛИЙСЭН ДАУН МИНЬ БАС "БАТАРЛАГААР " ГЭЧИХЖЭЭ. ДОБАСЫН ОРОС ХЭЛТЭНГҮҮД ЮУНЫ ТӨЛӨӨ БАЙЛДА₮ БАЙНА.МӨН ОДЕССИЙНХОН.
эмээ уу,,,
Украиндаа очиж туслаач өөр хэн билээ дэмжээд уйлаад явдаг гарууд
Яргачин Путин
Ялалтын баяртаа зориулж орос нохой нарын бичсэн нийтлэл л бна. Украин хүнд байгаа гэхдэн тэдэнд эх орон, газар нутгаа хамгаалах сэтгэл, олон улсын тусламж бна. Оросуудад дарангуйлалт нийгэм доорх албадлага л бна. Асар их зөрүү шүү
Хэзээ байтлаа Донецк, Луганск гэдэг 2 улс бий болов, оросууд сайн дураараа армид орсон уу хха
Orosuud dandaa sain duraarai baildaj baigaa shuu. sariin tsalin 130000-260000 rubbeli shuu. Iimees olon zuun myangan hvmvs irj sain duraarai baildaj bnaa.
ленин энэ муж улсуудыг украйныг үеийн үед хянаж байхаар украйны бүрэдэхүүнд дамбаассын сав газрыг багтаан оруулсан энэ муж үлсууд хамгийн тэргүүний ухамсартай эх оронч орсын голт зүрх болсон шаасан гадас шиг хөдөлбөргүй орсынхоо төлөө туйлыартай урвалт шарвалт байхгүй орос орныг уриалан дуудаад аваад хэзээд явж чадах уурхайчин үйлдвэрийн ажилчин анги гэдгийг ленин бие сэтгэлээрээ мэдэрч байсан суут хүн байжээ
1945 оны энэ өдөр аугаа их орсын ард түмнэн гитлерийн германы фашизмыг ялсаны ялалтын 79 жилийн ойн баярын мэндийг хүрэгье ОРОС ОРОН МАНДАН БАДАРТУГАЙ ДДАЯН ДЭЛХИЙД ЭНХ ТАЙВАН ЯЛТУГАЙ СЛАВА РОССИИ СЛАВА ПУТИН СЛАВА МАОКСИЗМ ЛЕНИНИЗМ
ЭМЭЭ УУ,,,ТЭНЭГ ЭЭ,,,
баяртай сайхан мэдээ бна украйны фаштстуудад үхлийн цохилт
Мөн,,,,горьдвоо чи,,,,
Неонацистуудыг ахиж сэхэхгүй болтол няц дарах хэрэгтэй.
Ene hentii gar dandaa hudalaa burah um daa.Sayhan ukrainuud ylaad orosuud olon zuun myangarai vheed duusaj baruunii gaihshigt undur tehnilogiin zevseg orosiin hotsogdson zevsegiig darj bainaa geed 2 jil bursan hvn l dee. Baruuniihan hvrtel ukrainii hohiroliig 0.6 say hvn vhej 0.4 say hvn bertej tahir dutuu bolson geed baihad 31000 hvn vheed gej buraad onigoo sh de.. Orosuud hvn hvchee ogt nemeegui front deer 0.5 say sain duriinhan baildaj bga. bvgd sain duraarai irsen de. Ukrainii armi 1 say hvntei baihad yun hvn hvch dutah be dee.Gol ni orosuud F-500 gedeg bombogoor udurt 100 garui udaa bombogdoj bna. Heden iim bombogoor bombogdohod barag gazar hudulij bgaa yum shig hvchtei geed bn. orosuud ylah ni todorhoi shuu. chi bolon Nomuundari geh setgvvlch hvvheniiheer bol ukrainuud ylaad oros oron zadarj butaraad svireed duusaj bgaa ch de. Oros oroniig ogt medehgui baij bvltersen hvn l dee chi. Hudalaa ardchilsan vzelten boloh gej ydsan hvn
Oros Yalnaa yalnaa. Ukrainii ihenh nutag chin tuuhendee bol Orosiin Nutag shuu dee. Odoo l Ukrainii natsistuud bolon Baruunyhan Ukrainiig tusgaar geed baigaa bolohoos, Ukrain hezee ch tusgaar uls baigaagui shuu dee.
эмээ л сайн уу,,,
манай ногооноо 31 мянган хүн л алдсан гээд байхад юу хүн хүч дутах
Украин ялж байгаа л гээд байсан ш дээ
сонгуульд комедианууд нэр дэвших гээд бна уу гүй юу
Ухраад л украан ялаад л байхгүй юу
Украин ялж байгаа л гээд байсан ш дээ
хрущев ялна гэж орсоос крымийг авч украйнд өгөөд авеевкийн гол гудамж ФРУНЗЕ гэж нэртэй байхад ХРУЩЕВ гэж нэрийг нь сольсон Хрущев сэмхэн их шургасандаа
Доржийн сүхбаатарын 15 настай зураг нь таалагдлаа. Гэхдээ гудамжаар явахад хүмүүс таньчихна гэж айгаад одоогийн 50 нас гарч байгаа зурагаа тавихгүй байгаан байна гэж ойлголоо
Oros baruunii suuliin yeiin zebsegeer zodson 34 orontoi baildaj yalan diilj ba baruunii Siberia baylagiig ezleh putiniig solih geed 2008 ond tulubluud 2 jil hangattai gej tootsoj uursduu yalagdalaar duusah ni Ukraine togloomiin uls bolson avilga aar ard tumen uls oron oo suitgesen ardchilal gedeg huuramch zuil alj ba
afghan ийг ану 20 жил дарангуйлж байхад ганц үг гав гээгүй байж украйн гээд гүйгээд байх юм
Ene Sukhbaatar gej buunii nohoi. Ukraine nii Banderist nazi g demjieel Russian army g alj ugch bn udahgui Crimea g ezlen geel baisan ysn. Ukraine hund baidald bn genuu haha. Heden nodit fact helii, Russian army NATO toi hiij baigaa daind 500 myanga garui Ukraine nii tsereg alagdsan baina. NATO d odoo uuriin tsereg oruulj Banderist deglem g avrah gants arga uldsen bolovch Russian army Southern military group tactic n tsumiin zevseg ashiglasan surgalt hiih shiidveriin daraa buh yum nam bolloo, Odoo tesend Russian tavisan shaardlagaar heleltseend orhoos uur songolt uldeegui
Ukrain baruunii gar hol,bolj oros orniig ustgah gej sanaarhaad eh ornnoo suiruulj baina. Butsaj sergegui zamd orov.Delhiig gantsaar zahirah baruunii zorilgo hezee ch heregjih bolomjgui boljee.
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid07FVi5QDFvo27wmnvbaeHVeVeAiauKCuukP3k5iCJSLTiSsdEeCZLcEhDk2V7Ha9ul&id=100064535328533
жаргалсайхан номын гониочин. гэрээ зааж өгч болохгүй, номнуудаа үзүүлж болохгүй
https://www.facebook.com/profile.php?id=100064535328533