sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотноо өчигдөр /01.07/ жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 42, эмэгтэйчүүдийн 27, багийн долоо дахь удаагийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаргуулах тэмцээн /УАШТ/ эхэллээ.
Тэмцээний эхний өдөр эрэгтэй 60, 66, 73, эмэгтэй 48, 52, 57, 63 кг жингийн барилдаан болж шинэ үеийн жүдочид хүч түрэн орж ирж байгааг аваргын төлөөх ширүүн өрсөлдөөн харуулсан юм. Тэмцээний дүнг сонирхуулахад, эмэгтэйчүүдийн 48 кг-д: Алдар спорт хорооны Г.Наранцэцэг алтан медаль, Женко клубын Б.Ойдовчимэд мөнгөн медаль хүртсэн бол Хилчин спорт хорооны Э.Уртнасан, Боржин клубын Бүрнээбаяр нар хүрэл медалийн эзэд болов.
Эрэгтэйчүүдийн 60 кг-д Алдар спорт хорооны Э.Ариунболд алт, Хилчин спорт хорооны Мягмардорж мөнгө, Эрч спорт хорооны Г.Өнөболд хүрэл, Хангарьд спорт хорооны Марал-Эрдэнэ хүрэл медаль тус тус хүртлээ. Харин эмэгтэйчүүдийн 52 кг-д Баянхонгор аймгийн Л.Сосорбарам, Дархан хотын тамирчин Гал-Од, Хүч спорт хорооны Л.Энх-Отгон, Хилчин спорт хорооны Э.Гэрэлмаа нар алт, мөнгө, хүрэл медаль хүртэв.
 
 
Эрэгтэйчүүдийн 66 кг-д Женко клубын тамирчин Н.Мөнхбаяр, Сүлд спорт хорооны  Г.Хэрлэн Хилчин спорт хорооны Ё.Басхүү, Хилчин спорт хорооны Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 57 кг-д Сүлд спорт хорооны Л.Энхрийлэн, Женко клубын Б.Хорлоо, Хилчин спорт хорооны Ч.Аззаяа, Женко клубын Б.Алтанцэцэг, эмэгтэйчүүдийн 63 кг-д Алдар спорт хорооны Б.Ганхайч, Женко клубын Б.Мөнгөнчимэг, О.Номин, Женко клубын Ц.Сүнжидмаа, эрэгтэйчүүдийн 73 кг-д Сүлд спорт хорооны тамирчин Ц.Цогтбаатар, Хангарьд спорт хорооны тамирчин Б.Батболд, Эрч спорт хорооны С.Баяртүвшин, Женко клубын тамирчин Г.Одбаяр нар алт, мөнгө, хүрэл медалийн эздээр тус тус тодорлоо.
Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэй 81, 90, -100, +100 эмэгтэй 70, -70, +78 кг жингийн аваргууд тодорно. Харин сүүлийн өдөр холимог багийн барилдаанууд болж шилдгүүдээ тодруулах юм.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг