sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Киров хотноо гуравдугаар 8-10-нд мөсөнд авиралтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах бөгөөд манай улсаас хоёр тамирчин өрсөлдөнө.
Энэ тэмцээнд дасгалжуулагч Ц.Хосбаяр, Х.Нямдоо нарын удирдлага дор “Сутайн бор” клубын тамирчин О.Сайханжаргал хурд болон техникийн төрөлд, тамирчин ОУХМ Н.Хэрлэн хурдны төрлөөр өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байна. Энэхүү тэмцээнд оролцохоор бэлтгэж байсан Б.Ариунбаатар хүндэтгэх шалтгаанаар энэ удаа өнжихөөр болжээ.
Дашрамд дуулгахад, ОУХМ Н.Хэрлэн өнгөрсөн 7 хоногт АНУ-д ДЦАШТ цувралын дараа ОХУ-ын Москва хотод өнөөдөр ирсэн. Тэр Киров хотод ирж ДАШТ-ий бэлтгэлээ хийнэ. Монголын уулчдын үндэсний холбооны баг тамирчид ийнхүү дэлхийн шилдгүүдтэй Киров хотноо нэгдэн ур чадвараа сорин өрсөлдөнө.
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг