Монгол Улсад анх удаа зохион байгуулсан 3x3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Үндэсний шигшээ багийн тамирчид мөнгөн медалийг эх орондоо авчирсан.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 3x3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчдад Ерөнхий сайдын нэрэмжит шагнал болох 500 сая төгрөгийн батламж гардууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, улсынхаа нэрийг өндөрт өргөн, багийн спортын төрөлд онцгой амжилт үзүүлсэн 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчдад Гавьяат тамирчин цол хүртээлээ.
Хөлдөө хурд, хүч, шандастай хүлгүүдээ цаг улиран ээлжлэх жилийн дөрвөн улиралд сойж, уналга уяа, хоол тэжээлийг нь тааруулна гэдэг аль ч нутгийн аавын хүүгийн хийморийг сэргээх торгон агшин байх биз ээ.
Хөл бөмбөгийн тоглолт завсарлах хугацаа 15 минут байгааг ирэх онд болох ДАШТ-ий үеэр 20 минут болгож уртасгах саналыг Мэргэжлийн хөлбөмбөгчдийн олон улсын холбооноос /FIFPro/ гаргасан байна.
Аваргуудын лигийн тэмцээний финалд шалгарч байсан “Интер” баг Бразилын “Флуминенсе" багт хожигдсоноор АНУ-д болж буй клубүүдийн ДАШТ-ий шөвгийн 8-д шалгарч чадсангүй.
Дөрвөн жилийн дараа 2029 онд болох клубүүдийн ДАШТ-ийг зохион байгуулах хүсэлтэй байгаагаа Катар улс илэрхийлсэн тухай The Guardian сонинд бичжээ.
2025 оны 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын эмэгтэй шигшээ баг түүхэн дээд амжилт үзүүлж, мөнгөн медаль хүртсэн нь зөвхөн спортын ялалт бус, үндэстний бахархлын том илэрхийлэл болж үлдлээ.
Казахстан улсын Астана хотод сонирхогчдын боксын дэлхийн цомын тэмцээн зургаадугаар сарын 30-наас долоодугаар сарын 6-ны хооронд болж буй бөгөөд 30 орны 400 гаруй тамирчин өрсөлдөхөө мэдүүлжээ. Энэ тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, дасгалжуулагч О.Батхүү нарын удирдлага дор есөн (эрэгтэй 5, эмэгтэй 4) тамирчин тулалдахаар тус улсыг зорьсон байна.
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр "Хүрээ цам-Даншиг наадам 2025" шашин, соёлын наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал олгох ёслол Хүй долоон худагт боллоо. Уг наадамд Монгол Улсын начин Дэлгэрсайханы Амарсайхан түрүүлж, Монгол Улсын гарьд Батнасангийн Гончигдамба үзүүрлэв.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ болж байна.
Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадам хоёр дахь өдрөө их насны морьдын уралдаанаар үргэлжилж байна.
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмын хурдан морины уралдаан хязаалангийн уралдаанаар үргэлжилж байна. Хязаалан насны уралдаанд нийт 88 хурдан морь бүртгүүлснээс 77 нь гарааны зурхайгаас хөдөлсөн юм.
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмын хүчит 256 бөхийн барилдаанд зодоглох бөхчүүдийн төлөөллийг танилцуулж байна.
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын хурдан морины уралдааны азарга насанд 73 азарга шандсаа сорихоор бүртгүүлснээс 56 азарга гараанд гарсан.