Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд иргэний нийгмийн оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхээр заасны дагуу “Монголын Волейболын холбоо” НҮТББ-той санамж бичиг байгуулан, жил бүр хамтран хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг төлөвлөн батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Энэ хүрээнд аймаг, нийслэлийн волейболын холбоодын 40 шүүгчийг “Авлигын хор хөнөөл, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтад хамруулж, ашиг сонирхлын зөрчлийг танин мэдэх, өртөхгүй байх, урьдчилан сэргийлэх арга аргачлалын талаар тайлбарлан таниуллаа.
Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д заасан бүрэн эрхийн хүрээнд “Монголын волейболын холбооны ажлын албаны ажиллах журам”-ын төсөлд авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийт 9 зүйл, заалтыг өөрчлөн батлуулах тухай саналыг хүргүүлээд байна.
Пүрэв - 04 сарын 02,
2026





Сэтгэгдэл0