Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен 2025 оны 05 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд төрийн айлчлал хийх талаар бид мэдээлсэн. Австри Улсаас Монгол Улсад анх удаа Ерөнхийлөгчийн түвшинд хийх тус айлчлалыг угтан хоёр улсын соёлын хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотноо сонгодог урлагийн хоёр тоглолт болох гэж байна.
2025 оны 05 дугаар сарын 23-ний өдөр:
Австри улсын суут хөгжмийн зохиолч Иоханн Штраусын мэндэлсний 200 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Филармонийн Симфони оркестр И.Штраусын бүтээлүүдээс толилуулна. Тоглолт Улсын Филармонид 19:00 цагт эхэлнэ.
2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр:
Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Австри Улсын Элчин сайдын яам хамтран УДБЭТ-ын симфони найрал хөгжим “Сонгодог үдэш” тоглолтоор В.Моцарт, Ж.Чулуун, Ф.Шуберт, Р.Штраусс тэргүүтэй хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг өргөн барина. Тоглолт УДБЭТ-д 17:00 цагт эхэлнэ.
Австри-Монголын уран бүтээлчдийн хамтарсан энэхүү хоёр тоглолтод Австрийн тэргүүн зэргийн удирдаач, төгөлдөр хуурч Маттиас Флецбергер оролцож, 10 жилийн дараа дахин Монголын тайзнаа үзэгч, сонсогч нартаа концертоо эгшиглүүлэх юм байна.
БНХАУ-ын Бээжин хот дахь Австри Улсын Элчин сайдын яамны санаачилгаар Австрийн соёлын форумыг зохион байгуулж буй. Энэ хүрээнд Австрийн тэргүүн зэргийн удирдаач, төгөлдөр хуурч Маттиас Флецбергер 2025 оны 05 дугаар сарын 18-28-ны өдрүүдэд Монгол Улсад ирж, дуурийн дуучид, төгөлдөр хуурчид, симфони найрал хөгжимчидтэй хамтран ажиллаж сургалт явуулсан байна.
Сэтгэгдэл4
Монгол улсыг хэт европтой ойртуулж үл болно. Монгол бол төвийг сахих улс тул ямар нэг хамтын ажиллагааг дэмжихгүй.
штраусын аялгуу маш алдартайдаа, хааяа үндэсний ТВ ээр Штраус болон Моцартын сонгодог ба өөдрөг гоё аялгуунуудыг сонсгож нэвтрүүлж баймаар байна шүү. Энэ нь хүмүүсийн гоо зүйн таашаал хүртэх, стрэсс тайлах, амар амгалан ба сэтгэлийн баяслын нэг чухал хүчин зүйл болой.
ийм айлчлалын хүрээнд нэг сонгодог хөгжим сонсох, жижиг сажиг хүмүүнлэгийн тусламж, ганц нэг хүн сургах, албан ёсны маанагуудыг давтан сургах г.м. хөгийн юм хийхгүй том том гэрээнд гарын үсэг зурж хөрөнгө оруулалт нтр том амбиц гаргаж ажиллах хээгтэй ш дээ. хөөрхий дөө манай гадаад бодлого, яам ч гэж дээ
өндөр хэмжээний айлчлал л гэх юм, үүний цаана том том төсөл, хөрөнгө оруулалт татахгүй бол ямар нэмэр байхав дээ, нэг л айлчлалын тооны хойноос хөөсөн, тийм ч орны ерөнхийлөгч айлчилсан нтр гээд л бөөн поп яг л тэр бум мод шиг кк