
ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 22 /BBC/. АНУ-ын нийслэл Вашингтон хотын төвд байрлах Еврейн музейн гадаа Израилын Элчин сайдын яамны /ЭСЯ/ хоёр ажилтныг буудан хөнөөсөн хэрэг гарсан тухай албаны хүмүүс мэдэгджээ.
Газын оршин суугчдад туслах зорилготой үйл ажиллагаанд оролцсоныхоо дараа музейгээс гарч явсан эхнэр нөхөр хоёр халдлагад өртсөн гэж үйл ажиллагааг зохион байгуулагчид BBC телевизэд мэдээлсэн байна.
Сэжигтнийг цагдаа нар саатуулж, 30 настай Элиас Родригес болохыг тогтоожээ. Баривчлагдсаныхаа дараа уг этгээд “Палестиныг чөлөөл” хэмээн хашгирсан бөгөөд цагдаа нар уг халдлагыг терроризмтой холбоотой эсэхийг шалгаж эхэлсэн байна.
Хоёр ажилтныг “ойрын зайнаас” буудсан гэж Израилын Элчин сайдын яам мэдэгдсэн бол Гадаад хэргийн сайд Гидеон Саар болсон хэрэг явдлыг “жигшүүрт террорист халдлага” хэмээн тодорхойлсон байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп халдлага гарсанд харамсаж байгаагаа илэрхийлээд, антисемитизм буюу еврейчүүдийг үзэх ядах үзлээс үүдэлтэй нь ойлгомжтой гэж мэдэгджээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Олон дахин үгүйсгэж байсан ч Пакистаны ЕС Шариф нисэх хүчний Нур-Хан бааз Энэтхэгийн пуужингийн цохилтонд өртсөнийг хүлээн зөвшөөрлөө. After series of denials, Pakistan PM Sharif admits India's missile hit Nur Khan airbase.