
ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 22 /Axios/. Америкийн эдийн засагт 5 сая ам.долларын хөрөнгө оруулсны хариуд оршин суух зөвшөөрөл олгох Ерөнхийлөгч Д.Трампын санаачилсан “алтан карт”-ыг авах сонирхолтой хүмүүсийн хүсэлтийг 5 ба 6 дугаар сард хүлээн авч эхэлнэ гэж Худалдааны сайд Ховард Латник мэдэгджээ.
Тэрбээр хэлэхдээ, уг хөтөлбөр нь Америкийн өр төлбөрийг барагдуулахад тус дөхөм болно гэжээ. Гадаадын иргэд ойролцоогоор 1 сая "алтан карт" буюу Ерөнхийлөгчийн нэрээр нэрлэгдсэн “Trump card”-ыг авна гэж тооцоолж байгаа ажээ.
Энэ санаачилгыг Д.Трамп энэ оны хоёрдугаар сарын сүүлчээр дэвшүүлсэн боловч уг хөтөлбөр одоо л хэрэгжиж эхэлж байна. Энэхүү шинэ хөтөлбөр нь сүүлийн 35 жилд хэрэгжүүлж байсан “EB-5” хөтөлбөрийг орлох юм. “EB-5"-ын хүрээнд 10 байнгын ажлын байр бий болгосон тохиолдолд “ногоон карт” (green card) олгодог байв. Сайдын хэлснээр, эхний ээлжинд trumpcard.gov цахим хуудсаар уг хөтөлбөрийг сонирхож буй хүмүүсээс хүсэлтийг нь урьдчилан хүлээн авах ажээ. Дараагийн шатанд систем бүрэн ажиллаж, хүсэлтийг хүлээн авч боловсруулж, “алтан карт”-ыг олгох үйл явц эхэлнэ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл3
Инфляцийн өсөлт өндөр татварын улмаас америкт хөрөнгө оруулах амьдрах хүсэлтэй бизнес эрхлэгчид хүмүүс байхгүй байхөө. Инфляцийн өсөлт өндөр татвар хоёр дотоодын үйлдвэрлэгчдийг америкаас үргээж иргэдийн худалдан авах чадварыг бууруулж байна.
Чамд огт хамаагүй. Хаа байсан украйнчууд үхэх америкт огт хамаагүй. Дайнд оролцох сонирхол алга гэж хэллээ. Хятадын эсрэг хүчээ шавхах гэж байхад юуныхан бусад жижиг улсын ардчилал, төр засах энэ тэр хэнд хамаа байх вэ. Цаашид бүх улсууд ширүүн өрсөлдөнө. Чадахгүй улс нь арчигдана. Нутаг усандаа таарсан төрийн тогтолцоотой байх учиртай. Усыг уувал ёсыг дага гэж үг бол төрийн бүтэцийг хэлж буй хэрэг юм.
АНУ-ын засгийн газрын дээр Federal Reserve Fund нэртэй хувийн байгууллага байдаг. Энэ байгууллага нь АНУ-ын засгийн газраас илүү эрх мэдэлтэй бөгөөд энэхүү хувийн байгууллагыг АНУ-ын шүүх цагдаа прокурор шалгаж шүүж мөрдөх эрхгүй байдаг. Энэ байгууллага нь тасралтгүй мөнгө хэвлэж Америкийн засгийн газарт сарын 3 хувийн хүүтэй зээлж өрийг нэмэгдүүлсээр байна. Энэ их өрөөс үүдэж инфляци өсч татвар нэмэгдэж, инфляцийн өсөлт татвар нь дотоодын үйлдвэрлэгчид аж ахуйн нэгжүүдийг хохироож, америк иргэдийн худалдан авах чадвар амьжиргааны түвшинг бууруулж байна. Federal Reserve Fund байгууллага нь мөнгө хүүлэгч еврей нарын хувийн байгууллага юм. Доллар бол америкийн засгийн газрын мөнгө биш, Federal Reserve Fund нэртэй хувийн байгууллагын хэвлэсэн мөнгө юм.