sonin.mn

Өнөөдөр олон улсын олимпын баярын өдөр тохиож байна. Монголын үндэсний олимпын хороо нь тэртээ 1962 онд Олон улсын олимпын хороонд гишүүнээр элсэж, 1964 оноос анхлан "Инсбрук-1964" өвлийн олимп, "Токио-1964" зуны олимпын наадамд оролцож, нийт 30 удаагийн олимпын наадамд оролцсон бөгөөд Монголын баг тамирчид өдгөө 2 алт, 12 мөнгө, 17 хүрэл меддаль хүртсэн билээ. Монголчуудаас олимпын наадмаас анхлан хүрэл медаль хүртсэн тамирчин Ч.Дамдиншарав (1968 он) бол анхны мөнгөн медальтан нь Ж.Мөнхбат (1968 он), анхны алтан медальтан нь Н.Түвшинбаяр (2008 он) юм.