sonin.mn

2025 оны 6-р сарын 22-нд Хятадын Гадаад харилцааны яам хэвлэлийн бага хурал хийж, АНУ Ираны Фордо, Натанз, Исфахан зэрэг цөмийн байгууламжид агаараас цохилт өгсөнтэй холбоотой байр сууриа илэрхийлэв.


БНХАУ-ын ГХЯ-ы Хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр, АНУ-ын энэ үйлдэл нь НҮБ-ын дүрэм, олон улсын хуулийг ноцтой зөрчиж, бүс нутгийн хурцадмал байдлыг улам нэмэгдүүлж байна. Мөргөлдөгч талууд, тэр дундаа Израил даруй гал зогсоож, иргэдийн аюулгүй байдлыг хангаж, хэлэлцээг сэргээх хэрэгтэй гэв.


Мөн Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран, шударга ёсны талд зогсож, Ойрх Дорнодын энх тайван, тогтвортой байдалд хувь нэмрээ оруулсаар байх болно гэжээ.


Г.Бямба