.jpg)
Засгийн газар бүхэлдээ юу, эсвэл яамд дор бүрнээ юу, ямар ч байсан цомхотгол хийхээр болоод байна. Том нэрээр нь, үүнийг “…Бүтцийн өөрчлөлт” гэх бололтой. Гэхдээ, нэг ойлгомж муутай агуулга харагдаад байна.
Шинэ Засгийн газрын тухайд УИХ-ын 2024 сонгуулийн дараа байгуулагдсан Хамтарсан Засгийн газрын бүтцийг үндсэндээ авч үлдсэн. Гэхдээ, Үндэсний хороод, яамгүй сайд нарыг цөөлсөн. Ийм бүтцийг барихаар болсон. Энэ бүтцийн хүрээнд багш, эмч, сувилагч нараас бусад төрийн албан хаагчдаас 14 400-г цомхтголоор чөлөөлөх болсон талаар өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр яригдсан. Засгийн газрын ээжлит бус хуралдаанаар хэлэлцсэн. Тэгвэл, энэ нь олон нийтийн дунд маргаан дэгдээгээд байна. Юу гэвэл, дээрх тооны төрийн албан хаагчдыг чөлөөлөхөд гэнэт халагдсаны тэтгэмж болгож төсвөөс 36 сарын цалинтай нь тэнцэх мөнгийг олгоно. Гэтэл, УИХ-ын 2028 оны сонгуулийг хүртэл дахиад яг гурван жил үлдээд байна. “...Төрийн 14 400 албан хаагчдыг цомхтгох, дахиад үргэлжлүүлж гурван жил ажиллуулах хоёр дүндээ дүн, ялгаа байхгүй шүү дээ. Тэгчихээд Засгийн газар Дэд сайдтай болох гэж байгаа ойлгохгүй байна” гэлцэх болов. Өөрөөр хэлбэл, “...Гурван жил гэдэг чинь 36 сар шүү дээ” гээд яагаад ингэж шийдээд байгаагийн ялгаа зааг нь олдохоо больчихож байна. Нээрэн л, гурван жилийн өмнө халах, 36 сарын тэтгэмж өгөх хоёрын аль нь төсөвт хортой вэ. Гээд бодмоор л юм байна. Бодох ч хэрэггүйгээр, 14 400 хүний 36 сарын тэтгэмж гэхээр төсөвт дарамт болох магадлал нь их байна л даа. Тэгэхээр, Засгийн газар ямар тооцоо гаргалгааа, басхүү зорилт чиглэлийн хүрээнд ингэж шийдсэн нь асуултын тэмдэг гарч ирнэ. Ямартай ч, эдийн засагчид үүнийг “...Засгийн газар ийм цомхотголд анхаарч, төсвөө тодотгосноор эдийн засгаа огцом агшаах вий” гэж харж байгаагаа илэрхийлж байна.
Дашрамд сануулахад, Ч.Сайханбилэг дөнгөж Ерөнхий сайд болоод 2014 оны арванхоёрдугаар сарын 4-нд УИХ-ын чуулганаар Засгийн газрынхаа бүтцийг хэлэлцүүлж байв. Тэгэхэд өмнө нь АН дангаараа бүрдүүлсэн Н.Алтанхуягийн Засгийн газрын дараа, Ч.Сайханбилэг МАН, МАХН-ыг оруулсан Засгийн газар байгуулж байв. Тиймээс, бас л цомхтгол яригдсан байдаг. Тэр үед Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “…Хэмнэлтийн горим барьж ажиллаж байгаа, цаашид энэ байтугай хэмнэлтийг хийнэ. Сангийн сайд томилогдсоны дараа 2015 оны төсвийн тодотгол өргөн барина. Энэ хүрээнд 60 гаруй байгууллагын үүрэг, чиглэлийн давхардлыг арилгаж 1600-2000 орчим хүнийг цомхотгох асуудал яригдана. Ийм асуудлыг оруулж ирэх учраас төсвийн чангаруулсан бодлого барина. Би хийх ажилдаа найдаж байна, улстөрийн эрх ашгаас илүү улс орны эрх ашиг учраас үүнд найдаж байна. Хөшигний ард ямар нэгэн шийдвэр, процесс үйлдэхгүй, бүгдийг ил явуулна. Хувийн хэвшлээ бодлогоор дэмжиж, хямралаас гарна” гэсэн хариултыг хэлж байлаа.
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл7
Ажлаас халагдсан хүн бүрт 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж өгдөг ийм завхарсан балай юм ганцхан үхэр Монголд байдаг юм ! Тэтгэвэрт гарахад нь бас өгдөг юм ! ажил төрөл олдохгүй байгаа олон мянган ядуу монгол хүнийхээ сэтгэлийг хорсгосон ийм балай усан тэнэг юмаа болиочээ балайгуудаа ! Төсвийн мөнгийг нэн шаардлагатай юмандаа л зарцуул ! өг !
Өнгөрсөн 30 жил Эрүүл мэндийн сайд нар чадваргүй хүн олон байлаа. Мөнхсайхан, Энхболд, Сарангэрэл, Ардчилсан намаас сайд хийсан Ламбаа, Гүндалай гээд бүгд чадваргүй гөлөгнүүд байлаа. Мөн дээрээс нь нэмээд Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага гэгч сүүлийн үед бараг сураггүй боллоо. Америк гэж улс дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гарсан чинь монголд том цохилт боллоо. Монгол улс өөрийнхөө хүчээр ард түмнийхээ эрүүл мэндийг өртөг зардал багатайгааар яаж хамгаалах вэ гэсэн маш томсорилтын өмнө чадвартай программ зохиогч шаардлагатай болж байна. Нийгмийн эрүүл мэндийг программ зохиогчийн оюун ухаанаар хамгаалах болно .
төрд тооноор танил талаар түр орж богино хугацаанд ажилласан хүн бас 36 сарын мөнгө авах юмуу ёстой төсөв хорлосон тухайн үедээ өөрсөддөө зориулж гаргаж байсан хууль юм байна тэр журмаа цуцлаач тэгэхэд л болох бишүү.
Бүтцийн өөрчлөлтөөр халагдхад 36 сар өгдөггүй.Ямар хутгуур нь юу яриад бгаан
Төрийн албан хаагчийг тэтгэвэрт гарахад 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгох хуулийг хэн санаачилсан юм бэ ? Хууль хэрэгжсэнээс хойш хэдий хэмжээний ₮ зарцуулав гэдгийг тоон дүнгээр гаргаач.
Тэтгэмж мөнгө өгөхөөл больчих тэтгэвэрт гархад нь ч хэрэггүй яасан гэж хувийн салбар өгдөггүй шударга байдаг ийм байвал хумүүс төрд бараг ажил хийж шалихгүй атлаа мөнгө аваад байхаад төрлүү гүйлдээд төр данхайгаад бншдэ
Тэтгэмж мөнгө өгөхөөл больчих тэтгэвэрт гархад нь ч хэрэггүй яасан гэж хувийн салбар өгдөггүй шударга байдаг ийм байвал хумүүс төрд бараг ажил хийж шалихгүй атлаа мөнгө аваад байхаад төрлүү гүйлдээд төр данхайгаад бншдэ