
АНУ Иран дахь цөмийн гурван байгууламжид агаараас цохилт өгсний улмаас нефтийн үнэ өсч, хөрөнгийн биржийн фьючерс ханш унасан байна.
Dow Jones-ийн фьючерс ойролцоогоор 257 нэгжээр (0.6%) буурч, S&P 500 болон Nasdaq-ын фьючерс 0.6% болон 0.7%-иар тус тус буурчээ.
6-р сарын 22-ны орой АНУ-ын түүхий нефтийн фьючерс 3.8%-иар өсч, баррель бүрдээ 77 ам.долларт ойртлоо. Шинжээчид онцлохдоо, хэрэв Иран хариу арга хэмжээ авч, Ормузын хоолойг хаавал, дэлхийн нефтийн нийлүүлэлтийн тавны нэг нь томоохон тасалдалд орж, нефтийн үнэ 100 ам.доллар давж магадгүй гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл3
сайн л биз тултал өсөөсэй энэ битүү төмөрийн сэгний тал нь ч гэсэн зогсвол гүээ мөн сайханаа инфляц яахав тэртээ тэргүй өсчл байдгын
Ормузын хоолойг хаах хэрэгтэй.усны гүний мина битүү тавьж торпедоор хянаж пуужиндар хэрэгтэй
Ormyyziin hooloigoo haana l biz dee?.....terend ni manaih hamaagyi ee....heb sinjeeree eer yum bilee................