.jpg)
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулснаас хойш сар шахмын хугацаа өнгөрлөө. Харин АТГ-аас түүний орлогыг “…Нотлогдлоо”, эсвэл “…Нотлогдсонгүй” гэсэн тайлбарыг хийгээгүй л байна. Гэхдээ, АТГ-аас 2025 оны тавдугаар сарын 27-нд албан ёсоор “…Хяналт, шалгалтын ажлыг үргэлжлүүлж байгаа. Авлигын эсрэг хуулийн 13.4 дүгээр зүйлд заасны дагуу Засгийн газрын тэргүүн болон гишүүнийх нь хувиар Ерөнхий сайдын ХОМ-ийг шалгаж эхэлсэн. Шалгаж дуусах хуулийн хугацаа 30-60 хоног” гэж мэдээлэл өгсөн байдаг.
Тэгвэл Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ 2025 оны зургадугаар сарын 9-ний өдрийн МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээрээ “…Би АТГ-т холбогдох материалуудыг аль эрт тавдугаар сарын 23-нд өгсөн. Гэвч АТГ ч тайлбар хийлгүй өнөөдрийг хүрлээ. Одоог хүртэл нийтэд зарлуулахгүй барьж байна. Үүнийг би улс төрийн шалтгаантай гэж үзэж байна. Ер нь цаашид үүнтэй холбоотой ярих зүйл их гарна. Энэ бүхний цаана юу болсон бэ гэдэг талаар хэлэх зүйл ч их болж байна. Удах тусам тодрох увайгүй зүйлс их болсон доо. Юутай ч болж өнгөрсөн үйл явдлуудын хөөс бууг” гэжээ. Энэ талаар хэвлэлүүд мэдээлж, улстөрийн хүрээнийхэн “…Түүнийг орлогоо нотлохгүй байна гэж шүүмжлээд байсан чинь АТГ-ын тайлбар хийлгэлгүй барьчихаад байгаа бололтой шүү” гэцгээж буй юм байна.
Ер нь бол, Л.Оюун-Эрдэнэ намынхаа Удирдах зөвлөлийн хурал дээр “…АТГ-ыг одоог хүртэл тайлбар хийлгэлгүй, нийтэд зарлуулахгүй барьж байгаа нь улс төрийн шалтгаантай” гэсэн нь маш ноцтой мэдэгдэл юм.
Ямартай ч, АТГ энэ асуудлыг шалгаж эхлээд яг 42 хонолоо. Тодруулбал, тус газраас шалгах хуулийн хугацаа нь 18 хоногийн дараа буюу энэ сарын 22-нд дуусгавар болох юм байна.
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл9
АТГ Хүкийн гар дахь ялааны алуур бол улстөрийн намууд энэ байгуулагыг татан буулгах эсвэл Ерөнхийлөгчийг огцруулах 2 л вариантыг авч үзэх ёстой.
миэг огцруулахад би хэзээ ч дарга болохгуй гэж байсан худалч, кофе уугаад элчин сайд томилж ажиллуулаад 180км зам дуусгаагуй, шувуу ажиллагаа явуулаад ганц ч авилгачид баривчилж чадаагуй буюу хусээгуй, хахуулиар авсан монгоо гадаадын банкинд би хятад улсын иргэн гэж нуусан баярцогтыг даргаа гэж долигнож дууддаг, Монгол улсын иргэдийг муусайн ялаанууд гэж шуд зуун заналхийдэг, улныхан гэж доромжлогдсон иргэдийг хамгийн олоныг гэрт нь угаартуулж алсан туухэн хамгийн муу еронхий сайд байлаа !!!!!
3-r zeregiin pop jujigchin Ouy- iin Hoshin Shog Melodrama-iin besreg episode. Nothing else. Should be investigated to the Bone together with his ALL collaborators in Corrupt Mafia including his stolen properties hidden abroad.
Данх маань гадаадад байгаа ! Амёрикд Майми хотын хажууд далайн эрэг дээр гүзээгээ гаргачихсан хэвтэж байгаа байх зайлуул ! Хөөс бууг гэж явсан биш асуудал нь улам хөөсрөөд байна ! хурдан ирэх хэрэгтэй ! Их удвал шувуу болно шүү ! Идэж уухын хувьд бол идсэн ! харин хэр хэмжээтэйг мэдэхгүй байна !!
George Orwell: The Theory n practice of Oligarchical COLLECTIVISM, Thought POLICE, Newspeak, Mintrue ( ministry of Truth), Minplenty (ministry of plenty), Comintern, Kolkhoz, Gestapo, Komsomol, Kid Communists.....
Оюун эрдэнээс юу ч олохгүй болохоороо аргаа барж байна. Ядуу хүний хүүхдүүд л баян болж ганц удаа ч болов үзэх гэдэг биз дээ. Ялангуяа байгаа бүх мөнгөөрөө хамгийн үнэтэй гар утсыг ядуу хүний хүүхдүүд л барьдаг. Баячууд хэзээ ч үнэт эдлэлээр гангардаггүй л дээ. Хартн ч хүн тоохооргүй навсгар хувцас өмсцөн явдагш дээ. Баячуудын хүүхдүүд гадаадад алдартай сургуульд сурдаг болохоос ганган цүнх бэлэглээд нисдэг тэрэг унаж мангартдаггүйл байхгүй юу даа. Хөөрхий банди баян хүн болж найз охиндоо харагдах гэж хамагаа гөвж тэнэгтсэн л байна. Ядуугийн тэнэглэл л дээ.
Манай улс хэт авилгажиж мөнгөжсөн хүмүүсээр дээр дооргүй хөтлөгдөөд яваад байхаар шударга нийгэм бүтээх хугацаа улам л алсраад бна бид үнэндээ утсан хүүхэлдэй аятай л бна тэд огцруул гэхээр огцруулж чадаж бна тэд дуулаадах гэхээр дуулж уйл гэхээр уйлж бна
Энэ урвагч зугтаад алга болсон хойноос нэхэж чирээд ирээч.
Худал хулгайгаа дийлэхээ больсон юм бол тэр асуудлаа хүлээн зөвшөөрөөд шийдэх эрхийг нь шудрага иргэдийн гарт эсвэл хувийн мөрдөх байгууллагад өгөө