
Филиппиний Өмнөд тэнгис дэх хэт их амбиц, хүсэл эрмэлзэл нь эрсдэл дагуулсан явдал болон хувирч байна. Саяхан Филиппиний эргийн хамгаалалтын тэргүүлэгч 9701 дугаартай хөлөг онгоц Хятадын Хуаняньдао арлын ойролцоох усан хилд үйл ажиллагаа явуулжээ. Энэ хугацаанд Хятадын эргийн хамгаалалтын 21550, 5009 дугаартай хөлөг онгоцны араар олон удаа өндөр хурдаар өнгөрч гарсан бөгөөд хамгийн ойрын зай нь ердөө 100 метр байсан нь Хятадын эргийн хамгаалалтын хөлөг онгоцны навигацийн аюулгүй байдалд ноцтой аюул учруулж байна гэж Хятадын тал үзэж буй гэнэ. Филиппин Өмнөд тэнгисийг замбараагүй байдалд оруулах эх үүсвэр болж байна гэж олон улсын судлаачид ч сэрэмжлүүлж байна.
Түүхэн туршлагаас харахад, Өмнөд тэнгист энх тайвныг тогтоохын тулд санал зөрөлдөөн, хямралыг зохицуулахаас яриа хэлцэл, хамтын ажиллагаанд шилжиж, эцсийн дүнд маргааныг ул суурьтай зохицуулахын төлөө хичээж ирсэн байдаг. 2013 онд Филиппин дангаараа "Өмнөд тэнгисийн арбитрын шүүхийн төсөл" гэгчийг гаргаж, "Өмнөд тэнгис дэх талуудын үйл ажиллагааны тухай тунхаг"-ын холбогдох талуудын маргааныг найрсаг хэлэлцээгээр шийдвэрлэх ёстой гэсэн заалтыг зөрчсөн төдийгүй Хятад улстай байгуулсан Хятад Филиппин хоёр талын хэлэлцээр дэх амлалтаас зөрчсөн байна. Энэ нь өмнөд тэнгисийг замбараагүй байдалд оруулах ба түүнээс ашиг олох зорилготой гэж болно.
Хятад болон АСЕАН-ы орнуудын хамтын хүчин чармайлтаар, сүүлийн жилүүдэд Өмнөд тэнгисийн байдал ерөнхийдөө тогтвортой байна. Гэвч 2022 онд Маркосын удирдсан нам засгийн эрх барьснаас хойш, өмнөх засгийн газрын Хятадад баримталж байсан прагматик бодлогоос татгалзаж, АНУ-ын "Энэтхэг-Номхон далайн стратеги" гэгчийн манлайлагч байх хүсэлтэй болсон юм.
Үнэн хэрэгтээ дээр зууны 70-80-аад оноос хойш Филиппиний үе үеийн засгийн газар АНУ-ын дэмжлэгийг авч, "Америк-Филиппиний харилцан хамгаалалтын гэрээ" нь Өмнөд тэнгист хамаарна гэдгийг ойлгуулахыг хичээж ирсэн. 2019 онд Өмнөд тэнгис дэх цэргийн эвслийн хүрээнд Филиппинд аюулгүй байдлын баталгаа өгнө гэж АНУ мэдэгдэхэд, Филиппин АНУ бодит арга хэмжээ авна гэж төсөөлж байсан. Энэ нь Өмнөд тэнгист зориудаар мөргөлдөөн үүсгэсэн бөгөөд Өмнөд тэнгис дэх Хятад, АНУ-ын хооронд мөргөлдөөн үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж, улмаар АНУ-ыг Филиппинтэй илүү ойр дотно холбож, өөрсөддөө илүү их дэмжлэг олохыг хөөцөлдсөн санаа болохыг үгүйсгэхгүй юм.
Филиппиний эдгээр үйлдлүүд нь бүс нутгийн энх тайванд ноцтой аюул учруулж байна.
Сүүлийн жилүүдэд АСЕАН болон түүний байгуулсан олон талт харилцааны тогтолцоо нь хүйтэн дайны дараах Өмнөд тэнгисийн энх тайван, тогтвортой байдалд асар их хувь нэмэр оруулсан. Бүс нутгийн орнууд Өмнөд тэнгисийн асуудлыг хэлэлцэхдээ улам энх тайванч болж, санал зөрөлдөөнөө зохицуулахад улам итгэлтэй болж байна. Өнөөдөр хялбархан ирсэн биш нөхцөл байдлыг хувиа хөөсөн Филиппин дангаараа хохироож байна.
Энэ онд дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ой тохиож байна. Өнгөрснөөсөө сургамж авч, ирээдүйгээ харсан хүмүүсийн энх тайвны төлөөх хүсэл эрмэлзэл улам хүчтэй болж, Өмнөд тэнгисийг энх тайвны далай болгох хүсэл эрмэлзэл ч улам бүр шийдэмгий болж байна.
Наянтайн Далантай
Сэтгэгдэл0