sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 21. /ТАСС/. АНУ-ын “Интер Майами” багт тоглож буй Аргентины довтлогч Лионел Месси пенальтийг тооцохгүйгээр оруулсан гоолын тоогоор Саудын Арабын “Аль-Насра” багийн португал довтлогч Криштиану Роналдуг гүйцжээ. Хойд Америкийн хөл бөмбөгийн үндсэн лигийн /MLS/ аварга шалгаруулах тэмцээний "Нью-Йорк Ред Буллз" багтай хийсэн тоглолтын явцад өрсөлдөгч багийн талбайд хоёр гоол оруулснаар Мессигийн тамирчны замналынхаа хугацаанд оруулсан гоолын тоо 874-д хүрчээ. Үүнээс 764 гоол нь пенальтийн бус гоол юм.  



Харин Роналду нийт 938 гоол оруулснаас 175-ыг нь 11 м-ийн торгуулийн цохилтоор оруулжээ.



Мэргэжлийн тамирчны замналын хугацаанд одоогийн байдлаар Месси 1114 тоглолтод, Роналду 1281 тоглолтод тус тус оролцоод байна. Сонирхуулахад, Месси сүүлийн 7 тоглолтод 6 удаа дубль хийсэн ба MLS лигийн түүхэнд таван тоглолтод дараалан дубль хийсэн анхны тоглогч боллоо. Роналду, Месси нар хөл бөмбөгийн түүхэн дэх шилдэг довтлогчдын жагсаалтад эхний хоёр байрыг эзэлж байна. 



Б.Адъяахүү