Саяхан Америкийн нэгэн алдартай дайнч улстөрч бүрлээч болсон нь олны анхаарлыг багагүй татлаа. Өмнөд Каролина мужаас сонгогдсон сенатор Линдзи Грэхэм гэгч тэр эрхэм дайнд нугасгүй нэгэн байв. Ираны эсрэг цэргийн хүч хэрэглэхийг тууштай уриалагч, Украины дайныг идэвхтэй дэмжигч, Оросыг үзэн яддагаа нуудаггүй гэдгээрээ алдартай нэгэн билээ.
Ерөнхийдөө Америкийн цэргийн хүчийг дэлхийн өнцөг булан бүрд хэрэглэхэд хэзээд бэлхэн байдаг Вашингтоны “дайны нам”-ын хамгийн тод төлөөлөгчдийн нэг байв.
Дайнч баатар Линзи амьд ахуйдаа Оросын эсрэг өчнөөн ажил санаачлан хийж явсны хамгийн сүүлчийнх нь дэлхийн түүхнээ урьд өмнө үзэгдээгүй өргөн хүрээтэй хоригийн хууль батлуулж хэрэгжүүлэх санаа байв. Тэрээр уг хуулийг батлуулж, яс хэрэгжүүлэн, Оросын эдийн засгийг туйлдуулна хэмээн олны өмнө чангаар зарлаж явсан ч санасандаа хүрч арай л амжилгүй бүрлээч болж оджээ. Түүний эцсийн хүсэл нь Оросоос эрчим хүч худалдан авсаар байгаа улс орнуудыг Америкийн өндөр тарифаар торгон шийтгэх явдал байсан юм...
Оросын нефть, хий зэрэг бусад бүтээгдэхүүнийг худалдан авч буй улс орнуудын АНУ-д нийлүүлэх бараа бүтээгдэхүүнд 500 хувийн “торгууль” ногдуулна гэж сүрдүүлж байсан гээч. Грэхэмийн нас барсан цаг үе ч олны анхаарлыг татав.
Тэрээр 2026 оны долоодугаар сарын 10-нд Киевт очиж, Зеленскийтэй уулзан, Украины дроны үйлдвэрээр зочилж, гартаа дрон барин зургаа авахуулж, Оросын эсрэг шинэ хоригийн хуулиа сурталчилж байлаа. Энэ нь 2022 оноос хойших түүний Украинд хийсэн 10 дахь айлчлал байв. Гэтэл маргааш орой нь буюу долоодугаар сарын 11-нд Вашингтон дахь гэртээ гэнэт нас баржээ. Тэрээр нас барахаасаа хэдхэн цагийн өмнө Ерөнхийлөгч Трамптай утсаар ярьж, Украины айлчлал болон Оросын эсрэг хоригийн хуулийн талаар хэлэлцсэн гэх мэдээ цацагдав.
Урьдчилсан эмнэлгийн дүгнэлтээр үхлийн шалтгаан нь судасны хатуурлаас үүдэлтэй гол судасны ханын задрал буюу aortic dissection байжээ. Одоогоор гаднын нөлөө, гэмт хэргийн шинж илэрсэн гэх баримт байхгүй.
Харин түүний гэнэтийн үхэл, үүнээс ердөө нэг хоногийн өмнө Украины дроны үйлдвэрт зочилсон явдал нь цахим орчинд элдэв хардлага, таамаглал дэгдэхэд хүргэсэн байна. За юутай ч Линзи Грэхэм бүрлээч болсон нь үнэн. Харин түүний санаачилж явсан хоригийн төсөл эзнээ даган нөгөө ертөнцөд одсонгүй. Түүнийг нас барснаас тав хоногийн дараа буюу долоодугаар сарын 16-нд хамтран зүтгэгчид нь уг төслийг Lindsey O. Graham Sanctioning Russia Act of 2026 хэмээн нэрлэж, Сенатад албан ёсоор өргөн барив. Одоогоор уг төслийг 60 сенатор хамтран дэмжсэн тул Сенат дахь саатуулах ажиллагааг давах хэмжээний санал бүрдсэн гэж санаачлагчид нь мэдэгдэж байна. Гэхдээ хуулийн төслийг одоогоор Сенатын Банк, орон сууц, хот байгуулалтын хороонд шилжүүлсэн төдий бөгөөд хууль болж батлагдаагүй байна.
ГРЭХЭМИЙН 500 ХУВИЙН СҮРДҮҮЛЭГ ХААЧИВ?
Бүрлээч баатрын анх санаачилсан 500 хувийн тариф шинэ хуулийн төсөлд хүрч ирэх замдаа сүрхий турж эцээд, “100 хувь хүртэл” болж буурчээ. Бас Оросын эрчим хүч худалдан авсан улс болгоныг бус, хамгийн том таван худалдан авагчийг л онилохоор болсон байна.
Хуулийн төслийн гол агуулга:
- Оросын Төв банк, Сбербанк, Газпромбанк зэрэг санхүүгийн байгууллагыг хориглох;
- Оросын улс төр, цэргийн удирдлага, олигархиуд болон төрийн өмчит компаниудын хөрөнгийг онилох;
- “Ямал LNG”, “Арктик LNG” зэрэг эрчим хүчний томоохон төслүүдэд хориг тавих;
- Оросын нефть тээвэрлэдэг “сүүдрийн флот” болон түүнд үйлчилгээ үзүүлэх гадаадын компани, хөлөг онгоцыг шийтгэх;
- Оросын нефть, хийн хамгийн том таван худалдан авагч орны бараанд 100 хүртэл хувийн тариф ногдуулах… гэх мэт ажээ.
Хамгийн том худалдан авагчдын жагсаалтыг 180 хоног тутам шинэчилнэ. Нэг ёсондоо, Вашингтон дэлхийн улс орнуудыг хагас жил тутам дуудан жагсаан, “Оросоос нефть авсан уу, үгүй юү?” хэмээн байцаалт явуулах нь. Гэвч энэ сүржин хуулийн төслийн дотор нэг “чухал” заалтыг сэм шургуулжээ. “АНУ-ын Ерөнхийлөгч тухайн хориг, тарифыг хэрэгжүүлэх нь Америкийн үндэсний ашиг сонирхолд нийцэхгүй гэж үзвэл хэрэгжүүлэхгүй байж болмой.” Ингээд үзэхэд мөнөөх “заавал мөрдүүлэх хатуу хориг” гээч маань эцэстээ Ерөнхийлөгчийн хүссэн үедээ гаргаж ирдэг, хүсээгүй үедээ шургуулгандаа хийчихдэг худалдааны бороохой болон хувирчээ гэлтэй.
ОРОСЫГ БУС, ХЯТАД, ЭНЭТХЭГИЙГ ОНИЛСОН ХОРИГ ГЭЛТЭЙ
Уг хуулийн жинхэнэ бай нь зөвхөн Орос биш л дээ. Оросын тухайд ерөөсөө хориг гэгч юм хэзээ ч үйлчлэхгүй юм байна гэдэг нь ерөнхийдөө нотлогдоод, дэлхий даяараа хүлээн зөвшөөрчихөөд байгаа бус уу.
Хамгийн гол нь, Оросын нефть, хийн томоохон худалдан авагч Хятад, Энэтхэг болон бусад улсыг Америкийн зах зээлээр сүрдүүлэх нь хоригийн гол зорилго бололтой. Гэвч Хятад, Энэтхэгийн бараанд 100 хувийн тариф ногдуулна гэдэг Оросыг шийтгэхээсээ илүү дэлхийн томоохон эдийн засгуудтай худалдааны дайн эхлүүлсэн хэрэг болно.
Ингэвэл Орос тодорхой хохирол амсаж магадгүй ч, АНУ-ын компани, хэрэглэгчид ч төлбөрийг нь хамт үүрнэ. Дэлхийн нефтийн нийлүүлэлт хумигдвал үнэ өсөж, Орос багаахан хэмжээний нефтийг илүү өндөр үнээр борлуулах боломж ч гарч мэднэ. Тэгэхээр энэ хууль Оросыг “эдийн засгийн хувьд нухчин дарах” хосгүй хэрэгсэл гэхээсээ илүү Хятад, Энэтхэгтэй хийх хэлэлцээнд ашиглах сүрдүүлгийн зэвсэг болох шинж нь илүү бололтой. Тэр ч учраас Ерөнхийлөгчид хоригийг үзэмжээрээ шийдэх өргөн эрхийг олгосон хэрэг биз. Энэ хууль гарсан, гараагүй Трамп сүүлийн жил гаруй хугацаанд энэ маягаар хориг тавих гэж оролдсон ч, олигтой үр дүнд хүрээгүй бус уу?? Тиймээс энэ шинэ хориг хуульчлагдлаа гээд бодит байдалд өчүүхэн ч өөрчлөлт гарахгүй л болов уу.
ХОРИГ ХЭМЭЭХ “ҮЛГЭР”
Эдийн засгийн хориг гэгч нь түүний бай болсон улс гүрэнд тодорхой хохирол учруулах нь ч учруулнаа. Эдийн засгийн өсөлтий нь сааруулж, технологи нэвтрүүлэх өртгийг нэмэгдүүлж, худалдаа, төлбөр тооцоог нь хүндрүүлнэ гэх мэт. Гэвч хохирол учруулах нэг хэрэг, хамгийн гол нь анх тавьсан улс төрийн зорилгодоо хүрэх нь л чухал биз дээ?
Эдийн засаг, худалдааны хоригийг дайсагнагч улсыг тамирдуулж, буулган авах зорилгоор хэрэглэсээр ирсэн боловч тэр зорилгодоо бүрэн хүрсэн жишээ түүхэнд тун ховор. Эдийн засгийн хоригийн үр нөлөөг Гэри Хафбауэр, Жеффри Шотт, Кимберли Эллиотт нар системтэй судалжээ.
Тэд 1914–1990 оны хооронд хэрэгжсэн 115 хоригийн тохиолдлыг шинжлээд, ойролцоогоор 34 хувийг нь ямар нэгэн хэмжээгээр амжилттай болсон гэж дүгнэжээ. Гэвч улс төр судлаач Роберт Пэйп тэдгээр тохиолдлыг дахин нэг бүрчлэн шалгаж үзээд, “амжилт” хэмээн тооцсон олон жишээнд эдийн засгийн хориг бус, цэргийн хүч, дотоодын улс төрийн өөрчлөлт, дипломат тохиролцоо гэх зэрэг хүчин зүйл шийдвэрлэх нөлөө үзүүлсэн болохыг тогтоосон байна. Тийнхүү Пэйпийн тооцоолсноор 115 тохиолдлоос ердөө тавд нь хориг шийдвэрлэх нөлөө үзүүлжээ. Үндсэндээ, хоригийн бодит амжилтын түвшин дөнгөж 4.3 хувь байв.
(Эх сурвалж: Robert A. Pape, “Why Economic Sanctions Do Not Work,” International Security, Vol. 22, No. 2, 1997, pp. 90–136.)
Өнөөгийн олон улсын тавцанд ч эдийн засгийн хориг арга хэмжээ үйлчлэхгүй байгааг бид бэлхнээ халиаж байна. АНУ Кубын эсрэг 1960-аад оноос хойш хориг хэрэгжүүлсэн боловч коммунист дэглэмийг нь нурааж чадсангүй. Иран 1979 оноос хойш хоригийн дор байсан ч төрийн тогтолцоогоо хадгалж, пуужин, нисгэгчгүй онгоц болон цөмийн технологийн хүчин чадлаа нэмэгдүүлжээ.
Умард Солонгос олон арван жилийн хоригийг даван гарч, цөмийн зэвсэг, тив алгасах баллистик пуужинтай хүчирхэг улс болов. Оросын эсрэг 2014 оноос эхлүүлж, 2022 оноос урьд өмнө байгаагүй хэмжээнд хүргэж өргөжүүлсэн эдийн засгийн хориг Москвагийн Украины талаарх үндсэн бодлогыг өөрчилж чадсангүй.
Оросын эдийн засаг тодорхой хохирол амсаж, технологи, хөрөнгө оруулалтын өртөг нь нэмэгдсэн ч, төрийн тогтолцоо нь нурсангүй, цэргийн ажиллагаа нь зогссонгүй, нийгмийн эв нэгдэл алдагдсангүй ээ. Харин ч худалдааны урсгалаа дорно зүгт шилжүүлж, дотоодын үйлдвэрлэлээ өргөжүүлэн хөгжүүлж, санхүүгийн шинэ механизм байгуулж эхлэв. Өрнөдийн байнгын дарамт, дайсагнал, үзэн ядалт эцсийн дүндээ тэдгээр улсад нэн чухал нэгэн сургамжийг ухааруулж өгчээ. Аливаа улс стратегийн бие даасан байдлаа бататгаж, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж, цэрэг-технологийн хүч чадлаа бэхжүүлэхгүй бол улс үндэстнээрээ оршин тогтнох боломжгүй гэдгийг хоригт өртсөн улсууд гүн бат ойлгож авчээ. Хориг тавьснаар тэднийг зовоож сулруулна гэж тооцсон боловч, эсрэгээрээ тэднийг тэсвэр хатуужилтай хүчирхэг гүрэн болгожээ.
Ганцаардуулна гэж зорьсон боловч, хооронд нь эвлэлдүүлэн нэгтгэж, олон дэмжигч хамтрагчидтай болгожээ. Зэвсгийг нь хураана гэж айлгасан боловч, тэд улам хүчтэй зэвсэг техник бүтээж чаджээ.
За тэгээд, манай Өрнөдийнхэн хоригийн бодлогоосоо тодорхой ашиг хонжоо олсон нь мэдээж. Өрсөлдөгчдийнхөө хөгжлийн өртгийг нэмэгдүүлж, эдийн засагт нь ихээхэн хохирол учруулсан нь тэдний олз биз. Гэвч тэдний хамгийн том олз тэс өөр зүйл байсан юм. Хамгийн гол нь, манай Өрнөдийн ялгуусан стратегичид өөрсдийн эсрэг сөрж зогсох стратегийн хувьд бүрэн бие даасан, цэрэг-технологийн хүчирхэг дайснуудаа олон арван жилийн турш тэрхүү хориг хэмээх шидэт зэмсгээрээ өсгөж бойжуулжээ. Эртний сургаальд “Агуу стратегич дайн хийлгүй, цус урсгалгүйгээр дайснаа дарж номхруулна” гэдэг сэн. Харин өнөө цагт энэ сургаал “Агуу стратегичид л өөрийн хүчээр дайснаа бүтээдэг гэнэм…” хэмээн шинэчлэгдэж буй бололтой дог.
Ц.Буянцогтоо
Баасан - 08 сарын 14,
2026
Сэтгэгдэл57
Энэ чинь наяаад оныхоороо байгаа гарууда
Mongold bas vneniig heldeg zorigtoi er bainaa hoo.. yg vneniig heleed bnaa. OROS iran Solongos ulsuud harin ch mash hvcherheg ulsuud bolson shuu..
Америкийн эсрэг хориг арга хэмжээ авахгүй бол дэлхийн дайны аймшигттай төгсгөл хүлээж байна.
Буянцогтоо гэдэг ОРК,,,,,БИТГИЙ ХУЦААД БАЙ,,,,
Энэ сэтгэцийн нэлээн хүнд өвчтэй хүн байна эсвэл оросын тагнуул урвагч лалар байна буудаж алвал таарна.
Учрал,Бямбацогт нар наадмын дараа та нарт сюрприз баринаа гээд арзайж инээлдээд байсан юмны үнийг өсгөх гэж тэгж даапаалж байж дээ. Одоо ухаарцгааж байна уу Өмхий хар малууд аа.. Хар машин,намын жагсаалтаар МАН-ын хулгайч луйварчид дсахин сонгогдох юм чинь юу ч хийсэн яахав гэдэг болжээ. Алцгананасан хунхууз Хүрэлсүх дараагийн ерөнхийлөгчийн суудлаа Сэлэнгийн хятад Бао Яао Зай Цай эсвэл алуурчин хунхууз Номтойбаярт түвэггүйхэн шилжүүлэх болно гэж эрдэх боллоо.
""""""Харин өнөө цагт энэ сургаал “Агуу стратегичид л өөрийн хүчээр дайснаа бүтээдэг гэнэм…” хэмээн шинэчлэгдэж буй бололтой дог."""",,,,,,хэмээн сэтгэж байгаа энэ буянцогтоо хэмээгч,,,,,,ОРК зайлуул,,,,,,,эхнэр хүүхдээс нь эхлээд эргэн тойрныхон нь бүгд мань хүнийг хорлон алах дайснууд хэмээн сэтгэн боддог,,,,, түүндээ бат итгэлтэй,,,, сэтгэгцийн гүн эмгэгтэй юм байнадаа,,,,,уг нь ухаантай хүмүүн дайсныг ч нөхрөө болгон өөртөө татдаг юм гэнэлээ,,,,,энэ балайгынхаар бол аль болох олон дайсантай байвал """"ухаантай мундаг хүн"""" байх нь байншдээ,,,,гях,,,,гяххх,,,,,гяхххх,,,,хүнд муу үйл хийгээд л бусдыг хорлоод л дайснаа бүтээгээд л байвал мундаг стратегч болох нь байнашүүдээ,,,,,,,,гях,,,,гяххх,,,,гяхххх,,,, ЭМЭЭ УУГААЧЭЭ,,,,,БУЯНЦОГТОО ДЕБИЛЬ ЭЭ,,,,,,,ЭМЧ ЭМНЭЛЭГЭЭ БАРААДАА,,,,,ОРКОО,,,,,
Ц.Буянцогтоо бичээд байгаарай, гадны гар хөл болсон урвагч либерал алиалагч ацнуудыг тарваганы нүхэндээ шургаж дарагдаж үхтэл нь бичээд байгаарай!
Элбэгдоржийг Орост барьж өгвөл таарна.
Зссссс,,,,,энэ бид хоёрын бичдэг гэж юу байдым,,,,
Учрал,Бямбацогт нар наадмын дараа та нарт сюрприз баринаа гээд арзайж инээлдээд байсан юмны үнийг өсгөх гэж тэгж даапаалж байж дээ. Одоо ухаарцгааж байна уу Өмхий хар малнууд аа.. Хар машин,намын жагсаалтны хүчээр МАН-ын дархлагдсан алуурчид хулгайч луйварчид дахин сонгогдох юм чинь юу ч хийсэн яахав гэж эрддэг болжээ. Алцгананасан хунхууз Хүрэлсүх дараагийн ерөнхийлөгчийн суудлаа Сэлэнгийн хятад Бао Яао Зай Цай эсвэл алуурчин хунхууз Номтойбаярт түвэггүйхэн шилжүүлэх болно гэж эрдэх боллоо.Хэнтийн Лянь Хуар эмгэний зээ хүү стандарт бус данхан толгойт Ой Юү День гэгч богино биет бээжинхүү МАН-ын алуурчин хулгайч нартаа дахин дахин сонгогдож байх замыг засаж өгсөн бөлгөө.
яг яасан гэнээ эндээс яг юуг яана гэнээ хэн хэнийгээ яадаг гэнээ
Хар машин намын жагсаалт байгаа юм чинь та нарыг МАН яаж ч янаглаж чадна. Учрал,Бямбацогт нар наадмын дараа та нарт сюрприз баринаа гээд арзайж инээлдээд байсан юмны үнийг өсгөх гэж тэгж даапаалж байж дээ. Одоо ухаарцгааж байна уу Өмхий хар малнууд аа.. Хар машин,намын жагсаалтны хүчээр МАН-ын дархлагдсан алуурчид хулгайч луйварчид дахин сонгогдох юм чинь юу ч хийсэн яахав гэж эрддэг болжээ. Алцгананасан хунхууз Хүрэлсүх дараагийн ерөнхийлөгчийн суудлаа Сэлэнгийн хятад Бао Яао Зай Цай эсвэл алуурчин хунхууз Номтойбаярт түвэггүйхэн шилжүүлэх болно гэж эрдэх боллоо.Хэнтийн Лянь Хуар эмгэний зээ хүү стандарт бус данхан толгойт Ой Юү День гэгч богино биет бээжинхүү МАН-ын алуурчин хулгайч нартаа дахин дахин сонгогдож байх замыг засаж өгсөн бөлгөө.
Монголын эрх ашгийг нулимасан оросын эрх ашгийг илүүд үздэг Буянцогт шиг орос ялна судлаачид байгаа цагт монгол улс хөгжих боломжгүй Энэтхэг хятад хоёр туслаагүй бол украйны эсрэг путлерийн орос улсын дайн 5 жил сунжрахгүй байх байсан Америк энэтхэг хятадад хориг тавьсан цагт украйны дайн дуусна
Hujaa mini dee. Horvoo oorchilogdoj amerikiin ner tur unaad l baigaa shuu. Ta maluud amerikiig shvteed bgaaa bolovch delhii niit gai zovlon amerikees gardag gedegiig meddeg bolson doo..
Монголд байгаа Америкийн элчинд хатуу сануулга өгвөл таарна.
Орсын гөлөг ккк
CHI HURLIIZ GOLOG UU HOO.
Манай хэдэн санаатай санамсаргүй нөхдүүд Орос ялагдаасай Украйн ялаасай гээд орилох юм хэнээс бензин тос цахилгаан бордоо өөр бас зүйлээ авч байна Орос ялагдвал Хятадын хоол болно бид бол Оросын халхавчин дор байгаа тулдаа өдий зэрэгтэй яваа шүү бид бас Оросыг Хятадаас хамгаалагч гэдгийг бүү март энэ тэнцвэр алдагдахад монгол сүйрнэ
Уул нь Монгол толгой Орос болтлоо угаагджээ,көөркөс.. Монголоосоо илүү Орост хайр тай оркууд үхэж арай дуусаагү й л баыгаам бна даа…..
Америкийн элчин сайдыг хоригт хийж, Монголд хүчтэй төвийг барих шаардлага бий. Хойд солонгосын эсрэг хориг авсан шиг одоо америкт Монгол улс хориг тавь.
Хар машин намын жагсаалт байгаа юм чинь та нарыг МАН яаж ч янаглаж чадна. Учрал,Бямбацогт нар наадмын дараа та нарт сюрприз баринаа гээд арзайж инээлдээд байсан юмны үнийг өсгөх гэж тэгж даапаалж байж дээ. Одоо ухаарцгааж байна уу Өмхий хар малнууд аа.. Хар машин,намын жагсаалтны хүчээр МАН-ын дархлагдсан алуурчид хулгайч луйварчид дахин сонгогдох юм чинь юу ч хийсэн яахав гэж эрддэг болжээ. Алцгананасан хунхууз Хүрэлсүх дараагийн ерөнхийлөгчийн суудлаа Сэлэнгийн хятад Бао Яао Зай Цай эсвэл алуурчин хунхууз Номтойбаярт түвэггүйхэн шилжүүлэх болно гэдэгтээ эрдэх боллоо.Хэнтийн Лянь Хуар эмгэний зээ хүү стандарт бус данхан толгойт Ой Юү День гэгч богино биет бээжинхүү МАН-ын алуурчин хулгайч нартаа дахин дахин сонгогдож байх замыг засаж өгсөн бөлгөө.
Ираны дайнаас харвал Америкийн эсрэг Монгол улс хүчтэй хориг арга хэмжээ авах шаардлагатай. Дэлхийн эдийн засгийг сүйрүүлж, өлсгөлөн, дээрэм тонуул, хил зөрчигч, зэвсэгт мөргөлдөөн гээд аймшигт бэрхшээл үүснэ. Америкийн элчин сайдыг барьж Монголоос хөөж гаргах хүртэл тэмцэхгүй бол Украйн, Ираны дайныг зогсоохгүй.
Сэтгэцийн өвчтэй орос тролл
Чи юу
HOW DO I RECOVER MY LOST CRYPTO FROM A SCAMMER? CONTACT // GEO COORDINATES RECOVERY HACKER There is an expert hacker that can help you in recovering all the money lost to scammers online. GEO COORDINATES RECOVERY HACKER It recently worked for me and I now have peace of mind after the huge recovery of all my lost funds. I’m truly grateful for their service and I recommend their service to everyone who needs to recover their stolen crypto funds. I will advise you to contact them with the details below. Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker
Галзуу сда. Орос руугаа зайлаасай
Их Наран улсад доктор болсон энэ хүн цагтаа УИХ-ын Дарга, АНын Дарга З.Энхболдын зөвлөх хийж явсан том толгой. Одоо түүний бичсэн энэ бичвэр ч юм шиг, орчуулга ч юм шиг нэртэй зүйлийг харахд бөөлжис хүрлээ. Зи вирустэй болсон гажиг тархины тэмдэглэл л ийм байх боловуу? Энэ залуугийн эргэн тойрны хүмүүс, найз нар нь энэ хүнээ анхаарч, шаардлагатай, яаралтай эрчимт үзлэг, эмчилгээнд оруулсан нь дээр. Түүний тагил япончууд, төгсөгчид, төрийн ордны гишүүд аягачин, шивэгчид өмнөөс ичиж, хямраад байгаа шүү?!!
Ийм галзуу японд хамгаална гэж байхгүй байх аа
Ираны дайнаас харвал Америкийн эсрэг Монгол улс хүчтэй хориг арга хэмжээ авах шаардлагатай. Дэлхийн эдийн засгийг сүйрүүлж, өлсгөлөн, дээрэм тонуул, хил зөрчигч, зэвсэгт мөргөлдөөн гээд аймшигт бэрхшээл үүснэ. Америкийн элчин сайдыг барьж Монголоос хөөж гаргах хүртэл тэмцэхгүй бол Украйн, Ираны дайныг зогсоохгүй.
BALAI PISDAA YUM SHUUU OROS NOHOI BOLOLTOI KKK UZEL BODOL N 1937 ONII YEIIN TENEG BNA OBO HARGIS NOGOON MALGAITAN BOLOH BJ
Путин амлалтаа биелүүлэв. НАТО-гийн хангамж хамгийн доод цэгтээ хүрсэн. Украины зэвсэгт хүчний ложистик эвдэрч сүйдсэн. Днепр мөрний гүүрнүүдэд цохилт өгч байна.
БӨГСпутины хар тэнгсийн флот нь хаана байнааа,,,,,
Агуу стратегичид нь эхлээд байгаа хүүхэд залуу үеэ хүн шиг сэтгэдэг, хүн шиг бие бялдартай, өрсөлдөх чадвартай болгохоо юун түрүүнд шийдмээр юм, хүндэт Буянцогол агуу стратегичээ? Аан бас танаас эхлээд архиа гудрахаа больчихвол бүх юмны чанар өөрөө сайжирна.
Ацаараа ялдым,,,,, БӨГСпутин,,,,ДЕБИЛЬ ОРК,,,,,
Энэ сэтгэцийн нэлээн хүнд өвчтэй хүн байна эсвэл оросын тагнуул урвагч лалар байна буудаж алвал таарна.
Элбэгдоржийг орост барьж өгнө. Украйны талд орж Монголын төвийг сахих бодлогоос урваж оросыг эсэргүүцсэн тул. Оросын элчинд хандахад Элбэгдорж сүйрнэ.
Үхсэн ацаараа Эбиг барих. Эби Америкаас Хүрэлсүх,Учрал нарыг унтуулж хулгайлаад Америк руу аваачих зорилготой ирсэн байвал яах уу чи.
Хар машин намын жагсаалт байгаа юм чинь та нарыг МАН яаж ч янаглаж чадна.
Орос удахгүй улаанбаатарт тагнуул илгээж Элбэгдорж баасыг барих биз. Ардчилсан намыг устгаад өгөх цаг иржээ.
‼️ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос улс Иранд Америкчуудтай тэмцэхэд нь туслахгүй байгааг Трампад хэлэхэд Путинд итгэж байгаагаа хэлэв. Трамп: "Путин намайг уурлуулахыг хүсэхгүй байх гэж би бодож байна" гэж хэлэв. 🔥 Трамп гурван өдрийн өмнө Сенатад Орос, Хятад улсууд Иранд цэргийн болон тагнуулын тусламж үзүүлж, Америкийн цэргийн албан хаагчдын үхэлд хүргэсэн гэж мэдүүлсэн Батлан хамгаалахын сайд Питер Хегсетийн үгийг няцаасан.
улс төр холион бантан. улсын эрх ашиг чухал . ямар сайндаа л 1979 оноос хоригт байгаа ирандаа америкууд израйлаар дамжуулан иран - иракын 8 жилийн турш зэвсэг зарж байхав. УОТЕРГАЙТЫН хэрэг гээд нэг хэсэг дэлхий даяараа шуугиж байсан. америкууд наанаа хориг ч , цаанаа мөнгөөр улсынхаа эрх ашигаас урваж байсан
Ираны дайнаас харвал Америкийн эсрэг Монгол улс хүчтэй хориг арга хэмжээ авах шаардлагатай. Дэлхийн эдийн засгийг сүйрүүлж, өлсгөлөн, дээрэм тонуул, хил зөрчигч, зэвсэгт мөргөлдөөн гээд аймшигт бэрхшээл үүснэ. Америкийн элчин сайдыг барьж Монголоос хөөж гаргах хүртэл тэмцэхгүй бол Украйн, Ираны дайныг зогсоохгүй.
7-р сарын 24-нд Киев мужид, зэвсгийн үзэсгэлэнд болсон халдлага нь сургамж болсон гэж Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Кирилл Буданов өөрийн Telegram сувагтаа мэдэгдэв.
Яг л бичиж. Хориг өөрсдөд нь урвуу хамаарлаар үйлчилж эхэлснийг харин орхигдуулж. Ялангуяа Баруун Европ өөрсдөө хэцүүдэж эхлэж байна
Ираны дайнаас харвал Америкийн эсрэг Монгол улс хүчтэй хориг арга хэмжээ авах шаардлагатай. Дэлхийн эдийн засгийг сүйрүүлж, өлсгөлөн, дээрэм тонуул, хил зөрчигч, зэвсэгт мөргөлдөөн гээд аймшигт бэрхшээл үүснэ. Америкийн элчин сайдыг барьж Монголоос хөөж гаргах хүртэл тэмцэхгүй бол Украйн, Ираны дайныг зогсоохгүй.
Ираны дайнаас харвал Америкийн эсрэг Монгол улс хүчтэй хлриг арга хэмжээ авах шаардлагатай. Дэлхийн эдийн засгийг сүйрүүлж, өлсгөлөн, дээрэм тонуул, хил зөрчигч, зэвсэгт мөргөлдөөн гээд аймшигт бэрхшээл үүснэ. Америкийн элчин сайдыг барьж Монголоос хөөж гаргах хүртэл тэмцэхгүй бол Украйн, Ираны дайныг зогсоохгүй.
Өвөрлөгч нэртэй хүн юм,. Гарал үүсэл нь юу билээ
Энэ үсээ хараар будаад хуцаад байдаг балай өвгөний солиорлыг нийлэхээ болиочээ
Энэ өөрөө угаасаа РНЦК-н мөнгөөр тэдний дуу хоолойг дамжуулдаг янхан шээс.
sinchlegdsen deebys?....alibaad eelj ni irj enee chagiin ta bidnii yimarch tamarch yabhad bolj baigaa prozess ni delhii niitiin hamarch heden hybi talchan baildah bas bys baildaan bna,ene delhiig tom gyrnyyd hybaan abch talchyylan daitah bye byenee ezegnen ediin zasag dolluriin erseldeet chag ye irjee...enyynii hoorond bid jaahan hojood abahsan gej sanah gebch chag ye ni hymyysiig heryyliin bai bolgodog ni nyyz bis yum asanj dee!!!!!!!!!!!!!!!!!!!Amerikaas bolgoomjiloh heseg baihad iranaas bolgoomjloh heseg bnaa....teheer bid eersddee ikhe medlegtei alsiin haraatai ylas terjih bas ergen olonii dynd haraa syngah ni damjiggyideg ee.................................................Oros Hytad hoyor maani ch bolgoomjgyigeer yabaagyi gedegiig Mongoliin terd ajillaj baigaa hymyys mas anhaaralttai ajiglabal zohih buyu...............................................
Энэ Буянцогтоо гэгч завхай новш чинь байнга худлаа хуцдаг гөлөг байгаа юм. Хол очиж хуцаарай муу хар пизда минь.
Чам руу бас чичирч үзэж байна уу, өмхий ац чинь?
Монголын эрх ашгийн төлөө Америктай зодолдох бүү хэл алалцаж чадах Монгол хүн бидэнд хэрэгтэй. Чам шиг гөлөг үхэж далд орно.
Дээд Ерөнхий командлагч: Батлан хамгаалах, аюулгүй байдал гэх мэт эмзэг салбарт ч Оросыг тусгаарлах оролдлого нь бүрэн бүтэлгүйтсэн.
Харин тиймээ Орос гэж дүнхүү улс эргэн тойронтойгоо найрсаг хөгжөөд явахын оронд 90-ээд онд өөрт нь тусалж байсан улсуудаа дайсан болгоод бүгдэнтэйн арсалдаад эхэлсэн.. Орос дахин дайсан болно гэж баруун мэдсэн бол хэзээ ч Орос олон тэрбумын зээл өгч туслахгүй байсан. Орос зээл гуйж дэлхийг тойрдог үе байсан даа
Оросын зөв гэдгийг харахгүй сохор хүн бол чи. Баруун гэдэг хоосон худал заль. Монголыг хүртэл Казакын дарлалд оруулах гээд Алтай дамнасан харилцаа нэртэй барууны улсын тагнуулын сүлжээ Улаанбаатарт хурал зохион байгуулж байна. Монголчуудын дайсан болж байгаа барууны эсрэг тэмцэнэ.