Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нөлөөтэй явсан “Сахал” Д.Эрдэнэбилэг “Сингапур улсад эмчлүүлэх шаардлагатай учраас хилийн хориг цуцалж өгөөч” гэсэн хүсэслтийг шүүхэд гаргаж, гурван тэрбум төгрөгийн барьцаа тавиад 2023 оны хоёрдугаар сарын 9-д Монгол Улсын хилээр гарч явсан байдаг. Тэрээр яг гурван жил зургаан сарын дараа, 2026 оны наймдугаар сарын 9-нд эх орондоо ирсэн байна.
Түүнийг “Сингапурт голдуу амьдардаг” гэх мэдээлэл байдаг. Гэхдээ тэрээр Солонгосоор дамжин KAL-аар иржээ. Тухайн үед түүнийг АТГ-аас “Эрдэнэт үйлдвэр”, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хувьчлалтай холбоотой асуудлаар эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байсан юм.
Гэхдээ түүнийг эзгүй байсан гурван жил гаруйн хугацаанд буруутгаж байсан зарим асуудал нь тухайн үеэс өөрөөр эргэсэн гэхэд болно. Лав “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Оросоос худалдаж авсан нь зөв байсан гэдэгтэй монголчууд нийтээрээ санал нэгдсэн. Харин 49 хувийг худалдаж авахдаа хийсэн санхүүгийн схем нь хууль шүүхийн байгууллагаар хэрхэн шийдэгдэхийг хэлж мэдэхгүй юм. Түүнээс гадна, 2016 оноос хойш Д.Эрдэнэбилэгийг “Монголын эзэн” хэмээн зарлаж, олон асуудлаар эрүүгийн хэрэгт буруутгаж шалгаж эхэлсэн. Тэр үед нь тэрээр гадагш ниссэн. Харин өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд Д.Эрдэнэбилэгээр жишээлдэг байсан “Монголын эзэд” Монголд жинхнээсээ бий болсон.
“Сахал” гэдэг шиг Баясаа, Ожи, Батаа гэдэг улс төр, бизнес, хууль хяналтынхны “ханлиг” үүсгэсэн бүлэглэлийн эзэд бий болсон. Тодруулбал, бас нэг банкны эзэн байсан нөхөр орохгүй төсөл тендергүй болж, төмөр зам, цахилгаан станц, тэр байтугай хавдрын эмнэлгийн тендерийг хүртэл хамдаг болсон.
Зөвхөн төмөр замын тендерээс л гэхэд улс төр, төрийн албан тушаалтнуудад сая сая долларын авлига өгсөн байж болзошгүй асуудал нь олон нийтэд ил болоод байна. “Одоохондоо хууль хяналтынхан шууд “гар хүрч” чадахгүй байгаа ч шлгаж эхлэх нь цаг хугацааны асуудал” гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байгаа юм. Мөн УИХ-аар стратегийн орд гэж тогтоосон Тавантолгойн ордын өрөм шахуу хэсгийг хувьдаа авч, түүнийгээ буцааж өгөхгүйн тулд “улс төрийн тэмцэл” хийсээр өөртөө авч үлдсэн. Давраад олон зуун тэрбумын АМНАТ хөнгөлүүлж, эрчим хүчний томоохон төсөлд гарын үсэг зурахад бэлдэж байгаа сураг дуулдаад эхэлсэн. Түүнчлэн шатахууны бизнес дээр бараг л монопол үүсгэж, агуулах савныхаа зардлыг Хөгжлийн банкаар төлүүлсэн бизнесмэн бас төрсөн.
Нөгөөтэйгүүр, Д.Эрдэнэбилэгийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь, бусад хоёр үйлдвэрийн хувьчлалтай холбоотойгоор буруутгаж, тэр байр суурьтаа хатуу байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жил гаруйн өмнө огцорсон. Гэхдээ тэрээр Монголдоо байж, улс төрийн идэвхтэй байгаа тухай мэдээллүүдийг эх сурвалжууд хүргэсээр байна.
“Энэ сарын сүүлчээр COP17 дуусаж, улс төрийн үйл явдлууд эрчимжинэ” гэх хүлээлт улс төрийн хүрээнд яригдаж байна. Үүнээс гадна “Одоо Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ирчихвэл өнгөрсөн жилүүдэд эх орноосоо ниссэн бүх хүн буцаж цуглалаа” гэлцэж байна. Энэ нь “Намрын чуулган эхлэхтэй зэрэгцээд намрын улс төр хатуу бөгөөд халуухан өрнөнө” гэсэн үг. Тиймээс, “Д.Эрдэнэбилэг эргэж ирснээр Монголын улс төр хэрхэн өрнөх вэ” гэдэг нь анхаарал татаж байгаа юм.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Баасан - 08 сарын 14,
2026
Сэтгэгдэл10
Элбэгдорж Сахал Эрдэнэбилэг гэгч хулгайч нар хүрээд ирлээ. Энэ хулгайч нарыг баривчлаад цаазаар аваач.
Эд нар Хүрэлсүх Учрал нарыг өөрсдийг нь баривчлан унтуулж гадаадад аваачих зорилготой ирцгээсэн шүү
202.9.47.74 хулгайч хулгайчаа барьдаггүй юмаа тэд бүлэг хулгайч нар мэдрэлээ.
Эрдэнэбилэгийг оросоос ГОК-ийг авсаных нь төлөө улсын баатар цолоор шагнах хэрэгтэй.
Хуцаж өмдөндөө чанга алд.
нэг сайхан мэргэн буудагч л хэрэгтэй байнадаа
Учралыг огцруулахаар АНын гишүүд бүгд гарын үсгээ зурсан байна. МАНаас бас гарын үсгээ зураад эхэллээ
Газрын баялаг бүх ард түмний баялаг гэж үндсэн хуулиндаа тунхаглачихаад сортой болгоныг нь хэдхэн хүн хүртээд гадаадад эдлэн болон хөжлөг онгоцтой дэлхийн хэмжээний баячууд болж тансаглацгаагаад нөгөө эзэн болсон ард түмэн нь янз бүрийн татвар нэрээр хусам долоож ядуураад байхаар Монгол гэж улс мөдхөн байхгүй болно. Газрын баялгаас олсон орлогын ихэнхийг ард түмэн хүртэх ёстой.
Монголчуудын эв нэгдлийг илэрхийлэгч Хэнтийн мантгар Буриадуудад МАН-г өгөөд, Хасаг гэж турхируулаад,Эби Эрдэнэбилэгийг урьж авчраад ажлаа ёстой хийж байноо.
Монголыг хорлон сүйтгэсэн, одоо ч хорлон сүйтгэж байгаа барууны утсан хүүхэлдэй, алиа салбадай элбэгдоржийн бүлэглэл цугларч байгаа нь сайн дохио лав биш ....ямар нэг муу зүйл болох нь тодорхой..!!!!!!!!!!!!