Монголын эрүүл мэндийн салбарын худалдан авалт, төсөв мөнгөний зарцуулалт олон нийтийн анхаарлын төвд байсаар ирсэн. Улсын эмнэлгүүд эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, үйлчилгээ худалдан авахад жил бүр их хэмжээний төсөв захиран зарцуулдаг. Эрүүл мэндийн даатгалын сангаас ч асар их хэмжээний санхүүжилт авдаг.
Гэвч иргэдийн авч буй тусламж, үйлчилгээ энэ их мөнгөтэй дүйцэж байна уу гэдэг асуулт байнга тавигддаг.
Үүний нэг жишээ болгож Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв буюу ЭХЭМҮТ-ийн худалдан авалттай холбоотой асуудлыг сөхөх шаардлагатай болжээ.
Тус төвийн удирдлагатай холбоотой худалдан авалт, тендерийн шийдвэрүүдэд эргэлзээ төрүүлсэн мэдээлэл эмнэлгийн хүрээнд яригдаж байгаа бөгөөд үүнд ЭХЭМҮТ-ийн удирдлага олон нийтэд баримттай, тодорхой тайлбар өгөх нь зүйтэй.
Ялангуяа чихрийн шижинтэй хүүхдүүдийн цусан дахь сахарын хэмжээг хянахад шаардлагатай хэрэгсэл худалдан авах ойролцоогоор 800 сая төгрөгийн төсөвт өртөгтэй тендер анхаарал татаж байна.
Бидэнд ирсэн мэдээллээр уг тендерт шалгарсан компанийн үнийн санал 796 сая төгрөг байсан. Гэтэл үүнээс ойролцоогоор 200 сая төгрөгөөр бага үнийн санал ирүүлсэн оролцогч байсан ч шалгараагүй гэх мэдээлэл байна.Үүнтэй холбоотойгоор хамгийн түрүүнд нэг асуулт гарч ирнэ.
Яагаад 200 сая төгрөгөөр бага үнийн санал өгсөн оролцогчийг хасаж, 796 сая төгрөгийн саналыг сонгосон бэ?
ЭХЭМҮТ-ийн удирдлага дээрх тендерийн хувьд 796 сая төгрөгийн санал яагаад хамгийн сайн үнэлэгдсэн, хямд санал ирүүлсэн оролцогч ямар үндэслэлээр хасагдсан, хоёр компанийн санал болгосон бүтээгдэхүүний чанар болон техникийн үзүүлэлтэд ямар ялгаа байсан талаар олон нийтэд нээлттэй тайлбарлах шаардлагатай.
Энд яригдаж байгаа зүйл нь жирийн нэг бараа бүтээгдэхүүний худалдан авалт биш.
Чихрийн шижинтэй хүүхдүүдийн өдөр тутам хэрэглэх, эрүүл мэндтэй нь шууд холбоотой хэрэгслийн тухай асуудал юм.
Тиймээс энэ тендерийн цаана ашиг сонирхлын зөрчил, хэн нэгэн компанид давуу байдал олгосон үйлдэл, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан асуудал байгаа эсэхийг холбогдох байгууллагууд шалгаж, олон нийтэд бодит мэдээллийг өгөх ёстой.
ЭХЭМҮТ-ийн захирал Ж.Отгонбаатар ч энэ асуудалд нэр холбогдон яригдаж байгаа бол хардлагыг тайлах хамгийн зөв арга нь дуугүй өнгөрөх бус, тендерийн материал, үнэлгээ, сонгон шалгаруулалтын үндэслэлийг ил тод болгох явдал.
Хэрэв бүх зүйл хууль журмын дагуу явагдсан бол үүнийг баримтаар тайлбарлахад хүндрэлгүй.
Харин хямд үнийн саналыг үндэслэлгүй хасаж, төсөвт өртөгтэй бараг ижил хэмжээний санал өгсөн компанид давуу байдал олгосон нь тогтоогдвол энэ бол маш ноцтой асуудал.
Төрийн эмнэлгийн мөнгө бол хэн нэгэн даргын хувийн хөрөнгө биш. Татвар төлөгчдийн мөнгө. Тэр тусмаа өвчтэй хүүхдүүдийн эмчилгээ, оношилгоонд зориулагдсан мөнгөнөөс нэг төгрөг ч үр ашиггүй зарцуулах ёсгүй.
Өвдсөн хүүхдийн зовлон хэн нэгний бизнес, ашиг орлогын эх үүсвэр болж хэрхэвч таарахгүй.
Тиймээс 800 сая төгрөгийн энэхүү тендерийн цаана яг юу болсон бэ?
Яагаад 796 сая төгрөгийн санал шалгарсан бэ?
Ойролцоогоор 200 сая төгрөгөөр хямд санал өгсөн оролцогчийг ямар үндэслэлээр хассан бэ?
Эдгээр асуултад ЭХЭМҮТ болон тус төвийн захирал Ж.Отгонбаатар олон нийтэд баримттай хариулт өгөх ёстой.Үгүй бол чихрийн шижинтэй хүүхдүүдийн зовлонгоор хүртэл бизнес хийдэг болчихсон гэж дүгнэхэд буруудахгүй юм.
Б.Намуун
Баасан - 08 сарын 14,
2026
Сэтгэгдэл24
Цус ойртолттой эцэг эхчүүд хүүхдүүддээ багаас нь чихэрлэг газтай ундаа чихэр шоколад шарсан тахиан мах чипс баталгаагүй хүнсний бүтээгдэхүүн гудамжинд хийсэн ресторанд хийсэн гадаад дотоодын баталгаагүй эрүүл бус хоол идүүлж хүүхдүүдээ өвчлүүлж байна.
Чи ядаж өвчнөө судлаж үзээд юунаас болж diapet type1 -ээр хүүхдүүд өвддөг болохыг мэдчээд өвчиндөө шаналж яваа хүүхэд эцэг эхчүүдийг доромжлоорой. Энэ өвчин идэж ууснаас ерөөсөө шалтгаалдаггүй байгаа шүү
Ямар шалтгаанаар яаж үүсдэг гэдгийг нь мэдэж бж солиороорой. Амьдралын хэв маяг хоолноос болдог өвчин биш байгаа шүү. Юу ч мэдэхгүй бж л хүн доромжилно яасан агуу их стресс вэ
Мал вэ
Yum unsh sudal. Ugui bol 9 ueyeeree nohoin amidraalaar amidrana shuu l.
Юу мэддэг гэж амны зоргоороо чалчаад байгаа ац вэ чи. Жаахан юм уншиж судал. Ядаж chatgpt ашиглаад ганц нэг асууж мэдчихээд олон юм онхолдоорой. Чихэр идсэнээр чихрийн шижинтэй болохгүй.
Иймэрхүү нийгмийн шаар шавхруунууд хэзээ үхэж дуусах юм болдоо өөрөө жинхэнэ цус ойртолт байна даа
жинхэнэ хулгайч шүү дээ
Ямар ч судалгаагүйгээр хүнийг харлуулдаг ийм мэдээ мэдээлэл бэлтгэхээ больж болдоггүй юм байхдаа. Тэр тусмаа хүүхдүүдэд хамгийн чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэх ёстой байтал хамгийн хямдыг нь хэрэглүүлэх ёстой гэж яаж энд бичиж чадаж байнаа. Эм эмнэлгийн хэрэгслийн тендер сонгон шалгаруулалт бол онцлогтой шүү... Хямд өгсөн нь ялдаг тендер биш...
Танай сайт энэ мэдээ мэдээллээ судалчихаад дараа нь мэдээлэл бэлтгэвэл яасан юм бэ судлаагүй бол энэ мэдээлэл устгавал таарна. Шаардлага хангахгүй тендерт оролцогчийн захиалгатай мэдээ юм уу хаашаа юм... Сонин.мн болио
Ийм мэдээ мэдээлэл судалгаагүй бусдыг харлуулдаг сайтууд хаагдаасай эцэг эхчүүд нийлж байгаад иймэрхүү сайтуудыг шүүхэд өгч гомдол гаргая
Сонин.мн сайт хүүхдүүдийн өвчин зовлонгоор хандалтаа өсгөхөөр болино уу😡
Шалгарсан төхөөрөмж нь 21 хоногийн хугацаанд хүүхдийн сахрыг хэмжинэ. Ялагдсан нь угаасаа хамгийн нэр хүндгүй чанаргүй тэгээд 14 хоног хэмжинэ. Хүүхэд 21 хоногт 1 хатгуулсан нь дээр үү 14 хоног болгон хатгуулсан нь дээр үү. Үнэхээр бүр жинхэнэ хүүхдийн эрүүл мэнд бол энэ сайт болон бичүүлж бгаа бичиж бгаа нөхдүүдэд юу ч биш юм бна. Ийм өвчтэй хүүхэдтэй эцэг эх гэр бүлийн зовлонг, хүүхдийн амьдралын чанарыг өөртөө итгэх итгэлийг ямар их хөнгөвчилдөг болохыг ийм хүмүүс яаж ч мэдхэв дээ. Монголын нийгэм үнэхээр харамсмаар гажуудаж гэдгийг яг энэ тохиолдлоор харлаа.
Муу чанаргүй учраас шалгараагүй. Хүүхдүүд яагаад хямдхан чанарын шаардлага хангаагүй юм хэрэглэх ёстой гэж.
Танай сайтны ийм худал, захиалгатай мэдээллээс болж тендер цуцлагдаж ЧШ оноштой хүүхдүүд сахар хэмжигчээр тасарвал та нар хариуцлага хүлээх үү аан. Sonin.mn
Б.Намуун сэтгүүлчээ юм унш чадахгүй бол chatgpt с ч болов хай. Тэгээд бичмэр аяд ядаж
Ядаж чихрийн шижин 1 гэж юунаас яагаад үүсдэгийг мэдэж судалчаад олон долоон юм ярьмаар юмаа энэ коммент бичиж байгаа хүмүүс
Юу хуцаад бгаа малнууд вэ.. Харин ч зөв шалгаруулалт хийсэн бн. Хэвлэлийнхэн та нар харин хүүхдийн маань эрүүл мэндээр битгий шоудаад захиалгат бичлэг хийгээд бгаарай
Танайх ямар ч судлагаагүй хандалтаа өсгөх гэсэн мэдээллээ устгана уу. Хэрвээ энэ тендер цуцлагдвал та бүхэн хариуцлагаа хүлээх үү
Цус ойртолттой хүнээс мэдрэл муутай хүүхэд гарах байх шүү. Юм уншдаггүй энэ мэтийн худал зүйл уншчихаад тэрийгээ их юм мэдсэн гэж боддог орчин цагийн манараа юмнууд бас байнаа байна. Одоо үед өөрөө уншиж мэдэхгүй бол зүгээр утаснаасаа асуучихад ямар ч зүйлийн анхан шатны мэдээлэл гарч ирдэг болсон үе шүү. Өвчтэй хүүхдүүдэд хамгийн чанартайг сонгосон байхад яахаараа бурууддаг юм бэ энэ хүн! Шалгараагүй компани нь хамгийн муу, хамгаалалт муутай, чанаргүйг нь оруулсан байсан. Харин ч тэр шалгараагүй газар нь бүүр хямд зүйлийг үнэтэй оруулсан байсан юм биш үү. Мэдээллийг судалгаатай түгээгээч!!!
аливаа мэдээ мэдээлэл бэлтгэхдээ жоохон судалгаатай баймаар юмаа та нарын ажил үүргийн чиг баримжаа чинь алдагдаад байгаан бишүү хямд төсөр нь ялах ёстой юм бол тендер зарлах ямар хэрэг байна өчнөөн нялх хүүхэд энэ өвчинөөр шаналж байхад сайн бүтээгдэхүүн л тэр хүүхдүүдэд хэрэгтэй болхоос хямд муу нь хэрэггүй.
Хөгшид, хүүхэд, мөнгө хомс нь эрүүл мэндийн бизнесийн золиос шүү дээ. Мөн мэдэмхийр вэ. эрүүл мэнд бизнес.
Zarim 1 ym oilgodoggui xumuus buruugaar oilgoj gemgui xumuus ruu dairch davshilxaar medee baina shu. Zovxon xumuusiin anxaarliig tatax gex ee bolioroi. Jooxon bodlogotoi baina uu.
МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ТОМЧУУЛ МОНГОЛЧУУДЫН БҮХ ӨВЧНӨӨР БИЗНЕС ХИЙДЭГ. БИДНИЙГЭЭ ЭРҮҮЛ БИШ ӨВЧТЭЙ БАЙЛГАР СОНИРХОЛТОЙ. БАЙШИН БОЛГОНД ЭЛДЭВ ЭМНЭЛЭГ , ЭМИЙН САН БАЙНА.