“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрээ хийсэн. 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээнээс гадаад, дотоодын шинжээчид олон булхай илрүүлсэн. Гэсэн ч “Рио Тинто” тэр бүх булхай, луйврын шинжтэй заалтуудыг засахыг хүсдэггүй нь тэдний үйл ажиллагаанаас тодорхой харагддаг.
Мөн өнгөрсөн жилүүдэд Монгол Улсад нээлттэй зарладаг санхүүгийн болон үйл ажиллагааны тайланд тус компанийн орлого нь огт нийтлэгддэггүй тухай шинжээчид, эдийн засгийн мэргэжилтнүүд хэлсээр ирсэн. Тэр нь энэ жил дахиад давтагдаж байна.
Учир нь “Оюу толгой” компани 2026 оны хоёрдугаар улирлын үйл ажиллагааны тайлангаа нийтэлсэн ч тэнд орлого нь тусгагдалгүй үлджээ. Энэ талаар ХЗДХ-ийн дэд сайд асан, хуульч Б.Солонгоо “Маш их ажил хийж буй мэт нийгмийн хариуцлагын олон төсөл, арга хэмжээний талаар мэдээлэл оруулсан мэт боловч харамсалтай нь хамгийн чухал үр дүн, санхүүгийн үзүүлэлтээ тайлагнасангүй. Тухайлбал, зэсийн баяжмал экспортлоод ямар хэмжээний орлого олж, олборлолтын үйл ажиллагааны зардал гаргаж, хэдэн төгрөгийн ашигтай ажилласнаа тас “нуужээ”. Зэсийн баяжмалын экспортын мэдээлэл, олон улсын шинжээчдийн тооцооллоор 2026 оны хоёрдугаар улирлын борлуулалтын орлого хоёр тэрбум ам.доллар буюу 7.6 их наяд төгрөг давсан. 2026 оны эхний хагаст нийт орлого нь дөрвөн тэрбум ам.доллар буюу 15.2 их наяд төгрөг хүрсэн тооцоолол мөн гарсан байна. Энэ бол манай улсын одоо байгаа валютын нөөцийн 50 хувь. Гэтэл “Оюу толгой” компанийн орлого арилжааны банкуудаар дамждаггүй, гадаад улс дахь банкны данс руу шууд ордог.
Манай улсын валютын нөөцийг нэмэгдүүлэхэд нөлөө үзүүлдэггүй. Нээлттэй мэт боловч хаалттай компани яагаад орлогоо тайлагнахгүй байна вэ? Бид энэ төсөлд 34 хувийг эзэмшдэг. “Рио Тинто” монголчууд биднээс олж байгаа орлогоо хүртэл “нуух” нь хэр зохистой вэ” хэмээжээ.
Ер нь бол Монгол Улсын АҮЭБЯ, АМГТГ, “Эрдэнэс Оюу толгой” ХХК-д “Оюу толгой” ХХК-ийн санхүүгийн тайлангаар хүргэгддэг мэдээлэлд орлого гэх тоо нь дурдагддаг ч түүнээс давсан зардал, зээлийн хүү зэргийг танилцуулж иржээ. Тухайлбал, 2024 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайланд “Тус компанийн нийт хөрөнгийн хэмжээ 18.4 тэрбум ам.доллар, үүнээс эргэлтийн бус хөрөнгө 17.8 тэрбум ам.доллар, эргэлтийн хөрөнгө 542.7 сая ам.доллар байна. Жилийн эцсийн байдлаар нийт өр төлбөр 19.6 сая ам.доллар байсан. Үүнээс урт хугацаат өр төлбөр 18.8 тэрбум ам.доллар, богино хугацаат өр төлбөр 711.9 сая ам.доллар байна. 2024 онд борлуулалтын орлого 2.18 тэрбум ам.доллар, борлуулсан бүтээгдэхүүний өртөг 1.11 тэрбум ам.доллар, нийт ашиг 946.9 сая ам.долларт хүрсэн. Гэвч ерөнхий болон удирдлагын зардал 603.4 сая ам.доллар, санхүүгийн зардал 1.63 тэрбум ам.доллар, тайлант жилийн цэвэр алдагдал 1.26 тэрбум ам.доллар байна. Мөнгөн гүйлгээний тайлангаар үндсэн үйл ажиллагаанаас 599.2 сая ам.долларын цэвэр мөнгөн урсгал бий болсон.
Хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд 1.3 тэрбум ам.доллар зарцуулсан. Хувь нийлүүлэгчдээс 801 сая ам.доллар, гуравдагч талаас 70 сая ам.долларын нэмэлт санхүүжилт авч ахлах эрэмбийн зээлийн хүүд 483 сая ам.доллар төлсөн. Ногдол ашиг хуваарилаагүй” гэсэн байна.
Мөн 2025 оны үйл ажиллагаа санхүүгийн тайландаа “Нийт хөрөнгийн хэмжээ 20.4 тэрбум ам.долларт хүрсэн. Жилийн эцсийн байдлаар нийт өр төлбөр 20.5 тэрбум ам.доллар, эздийн өмч 167.8 сая ам.доллар байна. Тус онд компанийн борлуулалтын орлого 4.99 тэрбум ам.доллар, борлуулсан бүтээгдэхүүний өртөг 1.67 тэрбум ам.доллар, нийт ашиг 3.07 тэрбум ам.долларт хүрсэн. Гэхдээ ерөнхий болон удирдлагын зардал 347.8 сая ам.доллар, санхүүгийн зардал 1.67 тэрбум ам.доллар, тайлант жилийн хүү, татвар, элэгдлийн өмнө ашиг 3.47 тэрбум ам.доллар байна. Нийт өр төлбөр 20.5 тэрбум ам.доллар, үүнээс хувь нийлүүлэгчдийн зээл 12.5 тэрбум ам.доллар, төслийн санхүүжилтийн зээл 1.6 тэрбум ам.доллар, урьдчилгаа төлбөрийн санхүүжилт 1.6 тэрбум ам.доллар, эргэлтийн хөрөнгийн санхүүжилт 0.07 тэрбум ам.доллар, үндсэн зээлийн төлөлтөд 476 сая ам.доллар, зээлийн хүүгийн төлбөрт 562 сая ам.доллар, ногдол ашиг хуваарилаагүй” гэсэн байна.
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Баасан - 08 сарын 14,
2026
Сэтгэгдэл11
Монголыг тэжээж буй 2 том үйлдвэр ("Эрдэнэт", "Оюу толгой")-ийн нэгийг зогсоо зайгүй дарамтлан гадуурхах нь гадны хатгалга явуулга. Батнайрамдал гэгч банди нэг хэсэг архиран дайраад байснаа халаагаа Солонго хэмээх бүсгүйд түр шилжүүлсэн бололтой?? Эд нар РЦНК-аас хөлс авдаг гэж хэвлэлд бичсэн байсан нь ортой байхаа??? Даанч байнга тогтвортой "ажиллаад" байгаа юм!!! Энэ бүх өдөөн хатгалгын эцсийн зорилго нь Оюу толгойг оросын олигарх Дерипаска эзлэн авах гээд байгаа юм!!! За тэгвэл ч монголчууд элдэв хэрүүлгүй нам жим болно! Хэрэв оросыг шүүмжилбэл шууд л пүд хийлгэнэ!
Чам шиг хулгайч нарыг л тэжээж байгаа. Дээрэмчин Рио Тинтотойгоо хамт монголоос зайлаарай хулгайчаа. Дээрэмчин Рио Тинто 17 жил Оюу Толгойг ашиглалаа Монголын эдийн засаг сэргэхгүй байна долларын нөөц нэмэгдэхгүй байна төгрөгийн ханш сэргэхгүй байна, Монгол улс өдөр бүр 12 тэрбум төгрөгийг Рио Тинтод төлж байна, Монголын гадаад долларын өр улам өссөөр байна иргэдийн худалдан авах чадвар амьдрал улам уруудаж байна. Монголыг тэжээж байна гэж ичихгүй худлаа шаасан эмчилгээгүй сэтгэц мэдрэлийн өвчтэй хулгайч пиздаа вэ? Чам шиг эрүүл биш сэтгэц мэдрэлийн өвчтэй юмнууд үхээсэй.
Танай хужаа авах гээд худал мэдээ сэвээд байгаа юм биш үү өмхий хужаагийн эрлийз ээ
Хувь нийлүүлэгчдийн зээл гэдэг хамгийн эргэлзээтэй.
Тийм учраас бөмбөг дэлбэлж ил ггаргах хэрэгтэй. Монголыг мөлжиж байна.
Шулууч байгаагаа ухаарах тэнхэлгүй байгаа нь Рио тинтогийн зол юмдаа анхнаасаа хөрөнгө оруулалтын гэрээ биш зээлийн гэрээ хийчихсэн учраас энэ нь манайхны буруу харин дерипаскагийн сонирхолийг оруулж ирвэл биднийг гадуурхах нь багасах нь ойлгомжтой дерипаскагийн хувь сайн болж 5% хүрэхгүй тэгэхээр 66%иас 61% болох нь тэгэхээр тоглоомын дүрэмд өөрчлөлт орох нь гарцаагүй
Манай талын дүнгэнүүлээд л байгаа ойлгомжтой
Хөөгөөд гаргах,гэрээгээ жшинчлэх л зам байна 5 г өгөөд 15 г аваад хөгжүүлэх үү.яахав хэдэн хүн л ажилтай байгаа биз ийм л мэдээлэлтэй байна.гадныханд хулхидуулна авилгачдаа хулхидуулна.хоорондоо хэрэлдэж тэмцэлдсэн улс байтугай айл гэр ч өөдөлдгүй
2 - 3 жил ашгаа өгдөггүй Оюутолгой ХХК үйл ажиллагааг зогсоовол яасан юм бэ? Ингэж даварч болохгүй!! Тэртээ тэргүй өр үйлдвэрлэж байгаа гадны даварсан компаниудыг хөөж гаргах ёстой.
Шаа л даа балай гаруудаа! Бүх мэдээлэл улирал болгон бирж дээр гарч байгаа малнуудаа!
ёстой нэг дүүүрцэн улс юм аа энэ урвагч ноёдоо цээрлүүлж бж энэ засагдана үгүй бол төр эргэж бж засагдана тэвчээр алдарч л бна шүү хүн ойлгохоор луйвар шүү дээ