Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа (“СВО”) 5 дахь жилийнхээ босгыг даваад 6 сар болох гэж байна. Тасралтгүй 1623 өдөр шөнө байлджээ. Цөмрөлт эхэлсэн 2022.02.24-нөөс тооцвол 2029.08.04-ний байдлаар 1623 хоног. Харин 2014 онд Донбасст зэвсэгт мөргөлдөөн дэгдсэнээс хойш украинчууд 4500 гаруй хоног гэсэн тоо хэлдэг. Үүнтэй холбогдуулан мэдээллийн тэнцвэр хангах үүднээс украины аналист гурван сэтгүүлч–Василий Голованов, Дмитрий Гордон, Ирина Узлова нараас түүвэрлэн хөрвүүлж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын редакцын байр суурь огт тусгагдаагүй болно.
Орос орон даяар асар том галт бамбар шиг энд тэндгүй нефтийн үйлдвэрүүд, агуулахууд, терминалууд шатаж байна. Ердийн үзэгдэл боллоо. Оросууд зовлон даадаг тулдаа дөжирсөн царайтай. Гэхдээ тэвчээр барагдах өдөр ирнэ. Василий Голованов ТВ-ийн шууд эфирээр тэгж ярина.
Оросын цэргийн дэд бүтцийг онилон цохилт өгөхөө өчигдрөөс буюу 8 дугаар сарын 4-нөөс шинэ шатанд гаргалаа. Үүнд Оросын зэвсэгт хүчний стратегийн объектууд, аэродромууд, нефть боловсруулах олон завод, агаарын довтолгооноос хамгаалах бүх систем (ПВО), ложистикийн зангилаа цэгүүд, байлдааны хөлөг онгоц, боомт гээд төрөлжөөд алга болно. Украин нь шинэ баллистик пуужингийн системээ хоёр ч удаа Орос дээр туршаад үзжээ. Москва орчим, Санкт-Петербург хот руу шинэ шинэ атак бай-объектоо чиглэн айсуй. Гэхдээ Чернигов мужаар дамжин оросын цэргийн шинэ давшилт өрнөж магадгүйг Украины тагнуулын албанаас сэрэмжлүүлж байна. Газраар давшиж болно. Багахан газрыг эзлэж болно. Харин тэр “чөлөөлөлт” гэдэг нь бүтэхээсээ өнгөрсөн. Одоо украины аюулгүй байдлын алба, цэргийн тагнуул, дроны арми хамтраад Оросын ложистикийн төвүүдийг эргэлтгүй онилон атаклах нь фронтын болон хил орчмын нөхцөл байдлыг Украинд ашигтайгаар эргүүлэх болно хэмээн Голованов ярив.
Энэ дайн Оросын нутаг дэвсгэрт хэдийнээ шилжээд ороод ирсэн. Москва хотод бөмбөгнөөс хамгаалах нуувчнуудаа бэлтгэсэн, байнга шалгаж байна, оросын ПВО украины агаарын довтолгоог яагаад ч барахгүй байна.
Оросын нийслэл анхны цохилтуудаа амсаад эхэлсэн. Аэропорт зогссон, оросууд паникт, хаос, нүүлгэн шилжүүлэлт бодитой нүүрлээд ирлээ. Цохилт амссан, амссаар буй Wildberries, Ozon, ВТБ банк, банкууд, нефтийн үйлдвэр баазууд, агуулахууд, үйлдвэр завод–бүгд цаасан байшин шиг дүрэлзэж байна.
Путин ч өрөө нам гүм паникт байна, түүнд өөр сайн сайхан вариантууд үлдсэнгүй. Булаан авсан Крым нь оросуудад маш том катастроф болж үлдлээ. Цэргийн дайчилгаа зарлалаа гэхэд тэр нь цөхрөнгөө барсны илэрхийлэл болно хэмээн Ирина Узлова асууж, Дмитрий Гордон бахдалтайгаар шууд эфирээр ярина. Тэр хоёр хатуухан өршөөлгүй прогноз хийцгээнэ. Цохилт Кремлийн зүрх рүү шууд ониллоо, дараагийн сценар юу вэ, лав Орос өмнөх шигээ оршин байхад хэцүүдлээ гэж ярьцгаав. Түүхэндээ анх удаа Москва хот баллистик пуужингийн цохилт амсчээ. Тэгэхдээ бүр 20 пуужингаар цохиулжээ. Паник, нүүлгэн шилжүүлэлт. Цохилт мөд ЗХЖШ, Лубянка руу чиглэн нисч очих болно. “Wildberries” устгагдлаа–эзэд нь хэн бэ, кремлийн дээдчүүл.
Орост банкны хямрал эхэлсэн, бэлнээр мөнгө өгөхөө больсон. Ухаалаг, алсын хараатай иргэд нь аль дээр үед хамаг мөнгөө банкнаас салгаад авчихсан, СВО-д, Путинд итгэгчид нь мөнгөгүй хоцорсон. Украины стратеги маш энгийн. Яг одоо фронт дээр Оросыг ялах боломж хязгаартай.
Гэхдээ Оросын ар талыг хаост оруулаад, банкуудыг хямраагаад, эдийн засгийг нь нураачихвал түүнээс том ялалт гэж үгүй. Үр дүнд нь төгсгөлийн тэр өдөр Путины шарилыг Кремлиэс гаргах л үлдэнэ дээ хэмээн Гордон ярив. Украины цэргийн нэг жанжин Мадяр бүр ч ил тод зарлаж байна. Төгсгөл тун ойрхон байна гэж. Дайн нэгэнтээ Оросын нутаг дэвсгэрт ороод ирсэн бол түүнийг тогтоож буцаах хүч Орост хэрэг дээрээ алга. Хиймэл оюуныг зэвсэглэлдээ нэвтрүүлж олон саяар нь байлдаанд оруулахад Украинд ялалтын гэгээ алсаас биш хажуухнаас нь харагдаж байна. Оросын ПВО гэж ер нь байна уу, байлаа гэхэд бүрэн бүтэн үү? Үүрэг гүйцэтгэх чадваргүй нь өдөр бүр тодорхой харагдаж, оросын иргэд цөхөрч байна. Ингэхэд Украины зэвсэгт хүчин Оросын ар талыг нүцгэлээд эхэлсэн юм биш үү?
Путин 74 настай, 26 жилийн турш оросуудаа тамын стресст унагалаа. Путин үнэндээ тайван ч унтаж чадахаа байсан, нойрны хүчтэй эмгүйгээр. Тэснэ тэснэ гэхэд ийм насны хүн, ийм их аймшиг бүтээчихээд яваад байдаг нь сонин юм. Унтмагц нүдэнд нь Хусейн, Каддафи нар харагдаад байдаг байх даа хэмээн Гордон тавлан ярив. Үнэхээр Путины нүүр царай, нүдний өнгө нэг л биш ээ, Путины нөхцөл байдал өдөр ирэх тусам хэцүүдэж байна, муугаар төгсөнө дөө хэмээн Узлова нэмж хэлэв.
Согтуу толгой Д.Медведьев улаа бутарчихаад ярих хэлэх, заналхийлэх нь зүгээр л бүх нийтийн инээдэм. Путинд сайн зөв ямар ч хувилбар сценар үлдээгүй. Донбассыг бүрмөсөн салгаж авна хэмээн 4.6 жилийн СВО зохиомжлоод одоо юутай үлдэв? Крымээ алдаж байна.
Тэр ч бүү хэл Орос орноо, өөрийнхөө амь насыг? Донбассыг ОХУ-д бүрэн бүтнээрээ орчихсон байхыг үзээд үхэх хүсэлтэй юү? Украиныг денацификац болгоно гэсэн нь яасан бэ, түүхэндээ хэзээ ч байгаагүйгээр милитарчлагдсан Украиныг Путин өөрөө бүтээгээд босгоод өгчихлөө. Крым бүслэгдсэн. Тэнд бензин алга, ус алга, тог цахилгаан ч алга. Байгаа нь тэнгэрээр нисч ирж байгаа пуужин, пуужингийн сэг л байна. Путины хамгийн том балаг бол одоо оросуудаас айдаг хэн ч байхгүй болсон явдал. Оросыг яаж л бол яаж ялж болох юм байна гэсэн итгэл бусдад төрүүлчихлээ. Путинтэй хэлэлцээ хийнэ гэдэг зүгээр л чалчаа үг. Дахиад л нөгөө ярьдагаа тэд ярина, 2022 оны ярьдагаа.
Донбассаас гар, НАТО-д элсэхгүй гэсэн тангараг өргө, Оростой ах дүү болно гэж тангараг өргө, бла бла–Гордон бахдалтайя даапаална. АНУ яаж байна хэмээн Узлова асуухад “Трамп хоёр тоглоом тоглож байна.
Путиныг олны нүдэн дээр хоосон магтана, тэгсэн мөртлөө Украинд зэвсэг өгсөөр байна. Бас тэр тамын санкцуудаа хуульчилна. Одоо Путин нууцаар цэргийн дайчилгаа явуулах гэж байна. Тэр нь 500 мянган цэрэг. Хөөрхий махны машин руу л орно доо. Харх буланд шигдэж хяналтаа алдана. Бүх Орос эсэргүүцээд босоод ирнэ, тэр үед яахыг нь харцгаая” хэмээн украины нэртэй хоёр сэтгүүлч ярьцгаав. “Дэлхий ертөнц хоёр л хуваагддаг. Дүрэм тогтоодог хүмүүс болон тэр дүрмээр амьдрахаас өөр аргагүй хүмүүс гэж л хоёр хуваагддаг” хэмээн Кирилл Буданов хэлээд “Тийм ээ, дүрэм тогтоогч Путин дүрэм тогтоогч биш болж хувирах замын бэлчирт ирчихээд байна” гэжээ.
Орос хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Баасан - 08 сарын 14,
2026
Сэтгэгдэл19
За шаа шаа тэр зеленский чинь улс орноо там болгосон шүү нэг талыг барьсан тархи угаалт
Хөлсний хямдхан бичээч блавгай Номиндарь аргаа барсан юм сарааччээ чааваас. Ккк
ОРОС ХУРДАН ЗАДРААД АЛГА БОЛООСОЙ.
Уйлцгаа,,,,ОРКуудаа,,,,
Украины нутагт цөмийн цэнэг тэсрэхэд маш ойртож байгаа юм байна гэж ойлголоо, Багахан ийм цэнэгт хошуу тэсрэхэд л Киевээс юу ч үлдэхгүй,иргэдтэйгээ хамт хумьхийн тоос болно, Оросын ямар чпуужинг Украин зогсоох чадваргүй, Агаарын хамгаалалт нь усдсан,Асар их цөмийн зэвсгийн хүчтэй том гүрний эсрэг үхлээ эрсэн малууд л дайн өдөөнө
төлбөртэй
Яг одоо оросын Тула мужийн Алексин хотод Wildberries ложистикийн 300000 метр кв талбай агуулах дрондуулж шатаж байна Алексин хот украйны хилээс 350 км зайтай байрладаг
,ОХУ бол дэлхийг хэд дахин устгах чадвартай асар их зэвсгийн нөөцтэй их гүрэн, Украин бол муурны сүүлээр оролдож буй хулгана,Хормын дотор Киевтэйгээ хамт хумьхийн тоос болж болзошгүй эмзэг орон, Оросууд их давруулахгүй баах аа
Энэ укрианийг хурдан дуусгаасай хэнд ч хэрэгүй орон одоо баруунийхан тоохоо болисон АНУ бас тоохоо болисон хэоэгцээ нь дууссан тул
СССР, РСФСР аль аль нь КГБ-дээ залгиулаад дашийн шог боллоо доо, хөөрхий….. Ум ма нэ бад ми хум !
Шшшш
Номио авгайд шинэлэг олигтой мэдээ олдохоо больжээ сүүлдээ хоёр гурван хохолын дэмий яриаг тавьж аргацаадаг болжээ ! ганц авах юм нь дайны өдрийг сайн тоолдог юм ! Удахгүй укрианууд Ангарскийн нeфтийн үйлдвэрийг будаа болгох байх ! тэгвэл Батүүл Ээбээ Со тэргүүтнүүд үхтлээ баярлах бөйх ! Ашгүй Монгол бeнзингүй боллоо гээд ! Энэ Номио авгай ч баярласандаа болоод томоо нийтлэл бичих байх эсвэл чимээгүй болоод нуугдчих юм болов уу !
МАЛ МИНЬ НААД ХҮН ЧИНЬ ОРЧУУЛАГ ХИЙСЭН ТӨДИЙ ШД. ЧАДДАГ ЮМ БОЛ ЧИ ИНГЭЖ ОРЧУУЛААД ТАВЬ Л ДАА, ЧАДАХГҮЙ МУУ ГӨЛӨГ БАЙЖ.
Putin "ugui" boloo ch gesen ornii hun Donetsk, Liganskiig zugeer l gar bariad zelenskiid butsaagaad ugehgui bolov uu? Bi bol "gorilla" gej hariulnaa
🇬🇧🛡️ Путин цэргийн өндөр албан тушаалтнуудыг томилсны дараа Оросын Батлан хамгаалах яамны удирдлагатай уулзав Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Кремльд Оросын Батлан хамгаалах яамны удирдлагатай уулзалт хийв. Батлан хамгаалахын сайд Андрей Белоусов болон шинээр томилогдсон командлагчид зэрэг цэргийн өндөр албан тушаалтнууд уулзалтад оролцов. Москва цэргийн удирдлага, батлан хамгаалах бүтцээ өөрчлөн байгуулж байгаатай холбогдуулан Оросын нисгэгчгүй системийн хүчний шинэ дарга Денис Лямин, саяхан томилогдсон Логистикийн албаны дарга Валерий Солодчук нар уулзалтад оролцов.
Орос хэлтэй ухаантай юм бол тэнцвэртэй мэдээлэл тавь л даа. Энэ авгайгийн мэдээгээр бол Орос аль хэдийн ялагдаад, дайн дуусчихсан байгаа.
ХЭН Ч ДАЙН ДУУССАН ГЭЭГҮЙ БАЙНА МАЛ МИНЬ. МАНГАДЫН БОДИТ БАЙДЛЫГ Л ХЭЛСЭН БАЙНА.
UMHUU HULMASUUD UDAHGUI TOOS SHOROO UHDEL BOLOOD HUUR N YALZRAAD DUUUSNA
Өвлийн хүйтнээс өмнө амжаад намрын сүүл хавьд гэхэд Орос их л эвгүй байдалд орохоор төлөв бодитой болоод эхэллээ.