Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб 24 цагаар ажиллаж шуурхай арга хэмжээ авч буй.
Энэ хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон харьяа агентлаг АМГТГ, Монополын эсрэг газар, цагдаагийн байгууллагаас шатахууныг дамлан борлуулах асуудалд хяналт тавьж ажиллаж байна.
Шалгалтаар, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас шатахууныг мотоциклоор худалдан авч мотоциклийн банкнаас зориулалтын бус саванд юүлэн авч хүргэлтээр худалдан борлуулж байгаа гэх 2 зөрчлийг илрүүллээ. Мэдээллийн дагуу нийт 65 литр шатахууныг хураан авч зөрчлийн хэрэг нээн хянан шийдвэрлэж байна. Шатахууны хангамжийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабын шийдвэрээр энэ сарын 04-15-ны өдрийг хүртэл Улаанбаатарт автомашины тэгш, сондгой дугаараар АИ-92 автобензинийг нэг удаа 50000 төгрөг хүртэл олгож байгаа юм. Мөн задгай саванд автобензин худалдан борлуулахгүй.
Баасан - 08 сарын 14,
2026
Сэтгэгдэл2
Оросын үнэн төрх ямар байх энд хамаагүй. Монгол улсын газар тариалан, мал аж ахуй, уул уурхай бүгд түлш шатахуунгүйгээр сүйрнэ. Орос хүчирхэг армитай гэдгийг дайн хийх чадвараар шууд харж болно. Монгол улс арай ядан амь зууж байгаа. Украйныг дэмжих чадал Монголд байхгүй. Оросыг дэмжихээс аргагүй. Оросын түлш шатахууны хямд чанартайг Монголчууд бид хамгийн сайн мэднэ. Одоо украйнууд хэрээс хэтэрлээ. Монгол улсыг сүйрүүлэх гэж Украйнчууд оросын шатахууны үйлдвэр, газрын тосны дамжуулах байгууламжийг бөмбөгдөж, дрондож байгаа нь яасан ч хүлээн зөвшөөрөх нөхцөл биш. Украйнчууд Монгол улсын эсрэг дайсагналцаж байгаа тул хатуу тэмцэх цаг иржээ.
Ene uul ni baij boloh l business baih uim. Joohon standartiig ni saijruulaad yavbal. Neeh hereg mereg uusgeh shaardlaga baian uu daaa