Японы Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан технологийн сайд Ёхэи Мацумото зэрэг Либерал ардчилсан намын парламент дахь хэд хэд гишүүнтэй холбоотой сөрөг мэдээг саяхан Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дэлгэснээр Японы олон нийтийн зүгээс эрх баригч нам болон ерөнхий сайд Такаичи Санаэгийн талаар шүүмжилж, эргэлзээ төрж буйгаа илэрхийлж байна.
Японы “Шүкан Буншун” сэтгүүлийн 3-р сарын 11-ний өдрийн мэдээлснээр, Ёхэи Мацумото нь гэр бүлтэй байснаа гэрлэсэн өөр нэгэн эмэгтэйтэй зохисгүй харилцаатай байжээ. Түүнийг огцрохыг шаардсантай тулгарсан Мацумото 3-р сарын12-ны өдрийн Төлөөлөгчдийн танхимын төсвийн хорооны хуралдаан дээр огцрохгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд Такаичи Санаэ ч түүнийг үргэлжлүүлэн ажиллахыг дэмжсэн байна.
“Асахи Шимбун” зэрэг Японы олон хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр, Эдийн засаг, аюулгүй байдлын сайд Норими Онода 6-нд болсон Засгийн газрын хуралдаанд хоцорсон бол Төлөөлөгчдийн танхимын Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан технологийн хорооны дарга Хироаки Саито мөн холбогдох хуралдаанаас хоцорч, уг хурал цуцлагдсан байна. Үүнээс шалтгаалан олон нийтийн зүгээс эрх баригч Либерал ардчилсан намыг "сахилга батаар сул” хэмээн шүүмжилж буй гэнэ.
Г.Бямба
Ням - 03 сарын 15,
2026
Сэтгэгдэл2
Хүний эхнэр шаадаг овоо муу самуурай Японд боловсролын сайд болжээ.
Санаэ Такаэчигийн нам 465 суудлаас 340-ыг нь авч дэлхийн 2-р дайнаас хойш байгаагүй түүхэн ялалтыг байгуулав. Үүн дээр нэмээд хэт барууны үзэлтэй Сансейто нам мөн 14 суудал авсан байна. Ингэхлээр 354 суудал Санаэ Такаэчигийн талд шилжиж байгаа гээд ойлгож болно. Тэдний зорилго бол японыг дахин цэрэгжүүлэх, Үндсэн хуулийн 9-р заалтыг өөрчилж Япон улсын оршихуйд аюул занал учруулсан нөхцөлд дайнд оролцох заалт оруулж өгөх нь гол зорилго юм. Энэ бол хятадуудын хувьд учирч болох хамгийн том айдас. Харин Өвөр Монголыг дэмжих үзэлтэй энэ ерөнхий сайд ингэж үнэмлэхүй ялсан нь Өвөр Монголын тэмцэгч нарт маш том боломж үүсэж байна. Тэрээр: Хятадын Коммунист Намын засгийн газрын Өвөр Монголд хийж буй хүний эрхийн дарамт болон хэл, соёл устгах зорилготой нэгтгэх бодлого одоо ч үргэлжилж байна. Бид үүнийг хэзээ ч үл тоомсорлож болохгүй. Олон өвөр монгол хүн эрх чөлөөнийхөө төлөө тэмцсээр ирсэн бөгөөд одоо ч тэнд хятадын коммунист намын дарлал үргэлжилж буй нь миний гүнээ бухимдлыг төрүүлж байна.