- 2025 оны 6 дугаар сард 12 хоногийн дайны үед бичсэнээ дахин толилуулъя
- Одоогийн дайны дараа тохиох үйл явдал юу вэ гэвэл энэ нийтлэл хариу өгч магад
- Ираныг буулгаж авсны дараа Арабын ба лалын орнууд бөөн бөөнөөрөө Израилийг хүлээн зөвшөөрч магадгүй
- Суннизмын 1400 жилийн мөнхийн дайсан Шиизмийг нь дараад өгч байгаа учраас
Иранд 1979 онд лалын хувьсгал ялснаас хойш хоёр аятоллагийн нүүр үзэж, гурав дахь нь бараг төрөхгүй байхаар болж байх шиг. Ард түмнээ айдаст аватуулан, шашны мухар сүсгээр дарангуйлсан энэ төр 46 жилийн дараа логик төгсгөлдөө хүрч, түүхээ өндөрлөхийн босгон дээр байна. Номлол философи нь “Тэнгэрт Аллах, газарт Гитлер” гэсэн залбиралын уриатай, “Зөнчтэй адилтгах ганцхан хүн байна. Тэр бол Гитлер” гэдэг итгэл үнэмшилтэй аятолла нар засгийн эрхийг барилаа шүү дээ. Дэлхийн II дайны үед жүүд нарыг олон саяар нь хомроглон аймаглан устгасныг баяр бахдал болгодог тийм дэглэмтэй Иран 46 жил оршин тогтножээ.
Израилийн Холон хот руу Иран агаарын цохилт өгсөн газарт очсон Батлан хамгаалахын сайд Исраэль Кац өчигдөр ингэж мэдэгджээ: –Ираны дээд удирдагч аятолла Али Хаменеиг цааш нь оршин тогтнуулмааргүй байна. Хаменеи бол 6 сая жүүдийг алж устгасан нацист дарангуйлагч Адольф Гитлертэй яг адилхан, ираны аятолла бол орчин цагийн Гитлер мөн! Тэгвэл яг одоо Ираныг нэгмөсөн нугаслахаар Израиль эргэлтгүй шийджээ. Ираны тэнгэрт израилийн авиац ноёлож байна. Учир нь 46 жилийн турш жүүдийн Төрт-улс устгана гэж заналхийлснээ хэрэгжүүлэх гэж улайрснаас ийм гамшиг өөрсдөө амсаж байна.
Арабын орнууд дотроосоо хувьсгалд идэгдэж ээлж дараалан сулран доройтож байсантай харьцуулахад дэргэд нь бүс нутгийн хүчирхэг гүрэн, хоригоо цуцлуулсан Иран тодрон гарч ирээд Ойрхи Дорнод, Персийн булангийн хүчний тэнцвэрт шууд нөлөөлөх хэмжээнд очоод байсан нь саяхан.
Персийн булангийн газрын тосны олборлолтын гуравны хоёр нь (2/3) нь Иранд ногдохоос гадна цэрэг-аж үйлдвэрийн хүчирхэг баазтайгаар бүс нутгийн нэгэн гүрэн болж тодроод байв.
Тэгэх мөртлөө Тегеранаас Бейрут хүртэл шиитийн асар том анклав үүсгээд Б.Нетаньяхугийн онож хэлснээр Арабын 4 нийслэл–Дамаск, Багдад, Бейрут, Санаг Иран хянаж байв шүү дээ. Гай газар дороос гэж “2023.10.07” гэж нэг гамшигт хэрэг ХАМАС үйлдээгүйсэн бол өнөөгийн энэ дайн бараг нөхцөлдөхгүй байв. Тэр өдрөөс хойш Израиль нь 3-4 фронт дээр ялагдашгүйгээр байлдаж байна. ХАМАС-ын ба Хезболлагийн цэргийн машиныг устгаж дуусч байна. Йеменийн хуситын алан хядагчдын ирээдүй баргар болсон. Сириэ Иран алдчихсан. Одоо... Ираны шиитийн шашинт аятоллагийн төр Булангийн араб суннит монархиудад огт таалагддаггүй. Шиитийн шашныг үзэн ядах үзэл нь Израильтай нөхөрлүүлэх үндсэн шалтгаан болсон ба одоогийн энэ дайныг ус балгасан мэт дув дуугүй ажиглан байна. Мэдээж энэ нөхөрлөлд нь палестины асуудал гол тээг болно. Палестины асуудалд лалын ертөнц үндсэндээ нэгдмэл байр суурьтай байж ирсэн. Тэр нь Израилийг үзэн ядах нэгдмэл байр сууринд хүргэдэг. Тэгсэн хэрнээ Ираны шиитийн тэлэлтээс эмээх айдас нь Иордан, Саудын Араб, Бахрейн, Эмиратыг Израиль руу түлхэж, бүр агаарын орон зайгаа израилийн агаарын цэргийн нисэх хүчинд ашиглуулахад бэлэн байна гэх амлалтыг нөхцөлдүүлнэ. Ираны пуужин дронуудыг Иордан амсан сөнөөсөн нь юуг илтгэх вэ?
Ийнхүү анти-ираны үзэл санаан дээр араб-израилийн хэлхээ холбоо бэхжинэ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 45 дахь Ерөнхийлөгч байхдаа Ойрхи Дорнодын бүх асуудлыг шийдсэн «Зууны тохиролцоо» хэмээн Израиль ба Бахрейн, Эмиратын харилцаа хэвийн болсныг нэрлэж байв.
Тэр тохиролцоо нь «Авраамын хэлэлцээр» гэж нэрлэгддэг олон талт баримт бичигт тусгалаа олсон. Тэр хэлэлцээрт нэгдэж орох замаар Арабын бусад улсууд Израильтай бат бэх энх тайвныг тогтоож үүрд дайнгүй болох ба Судан, Марокко хоёр 2020 ондоо багтаж жагсаалтыг удаалсан. Ийнхүү энх тайван тогтоосноор Палестины асуудал ч цэгцэрнэ гэж үзсэн. “Хоёр ард түмэнд хоёр төрт-улс” гэсэн зарчмаар шийдэгдэнэ, дэлхийн газрын зурагт “Палестин” гэх шинэ улс зурагдана хэмээн Д.Трамп ерөөж байв. Араб ертөнцийн лидер хэмээн өөрийгөө үнэлдэг Саудын Арабаас ихээхэн зүйл хүлээгдэж байгаа байдалтайгаар Д.Трамп халаагаа өгч байсан. «Зууны тохиролцоо» хийлгэж чадсан АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Д.Трампыг Нобелийн Энх тайвны шагналд хүртэл нэр дэвшүүлж байсныг эргэн сануулъя.
Израиль гэж энэ үйлтэй улс эргэн тойрон ямагт дайснуудын дунд хөгжиж, бэхжиж, босч, гялалзаж ирснийг яалтай билээ. НҮБ-ын шийдвэрээр 1948 онд байгуулагдаад 1948-1949 оны тусгаар тогтнолын дайндаа ялж салсан ч, араб-лалуудын сөнөөнө устгана гэсэн олон дайнуудад сөнөлгүй, ялагдалгүй өнөө хүрсэн билээ.
1956, 1967, 1973, 1982 оны дайн гээд томхоныг нь дурдвал. Шинээр ХАМАС-тай 2023-2025 он гээд түүхнээ бичигдлээ. Нэг зэрэг хэдэн ч фронт дээр байлдчихав даа? Израиль нь энэ дайнуудыг туулахдаа ганцаардлын дор 1948-1979 оныг туулжээ. Израильтай анхлан 1979 онд Египет, дараа нь 1994 онд Иордан, тэгвэл 2020 онд нэгэн үед Арабын 4 улс (АНЭУ, Бахрейн, Судан, Марокко) Энх тайвны гэрээ («Авраамын хэлэлцээр») байгуулжээ. Нийлээд 6 улс боллоо.
Палестины Үндэсний засаг захиргааг оруулж тооцвол олон улсын эрх зүйн 7 субъект Израиль Улс оршин тогтнох эрхтэйг нэмж хүлээн зөвшөөрлөө гэсэн үг. Саудын Араб, Катар хоёр одоо ээлжээ хүлээж байгаа. Хэрэв дэлхийн газрын зурагт Палестин гэх улс буй болбол Оман араас нь залгана.
Израиль-Оманы харилцаа шинээр төлөвших замд орсныг олж мэдчихээд Иран боож үхсэн, маш сүрхий мэдэгдэл хийсэн. Израиль нь лалын ертөнцөд яс хаядаг, хагалдаг, Палестины газар нутгийг 70 жил үргэлжлэн эзэлснээ хоёрдугаар асуудал болгох гэлээ, лалын орнууд Цагаан ордны даралт шахалтыг эсэргүүцэх хэрэгтэй, бүс нутагт буй болгохыг хүсээд байгаа Израилийн шийдэлд боломж бүү гаргаж өг, Вашингтон болон жүүд нарын лобби бол Израильтай дипломат харилцаа тогтоолгох зорилгоор мусульман орнуудад үзүүлж буй даралт шахалт мөн гэхчлэн Тегеранаас ГХЯ-ных нь мэдэгдэл цууриатаж байв. Израиль Улс оршин тогтнох эрхтэйг хүлээн зөвшөөрсөн арабын бүх орнуудыг Иран ингэж харааж зүхэж, харилцаагаа хурцатгадаг. Жишээлэхээ азная.
Иранаас учрах шиитийн аюул занал үнэхээр Булангийн ба Арабын орнуудыг түгшүүлсэн хэвээр байна. Энэ түгшүүрээр далимдуулан АНУ санаачилга авсан, түүгээрээ дамжуулан гол холбоотон болох Жүүдийн төрт-улсыг хүлээн зөвшөөрүүлж чадсан, чадаж байгааг үнэхээр үнэлэн магтахаас аргагүй. Одоо цаашаа явж өгсөн. Томхон илэрхийлэл нь 2022 оны 6 дугаар сард АНУ-ын санаачилгаар Египетийн Шарм аш-Шейхэд зохиогдсон олон улсын батлан хамгаалахын бага хурал болжээ. “Ираны аюул заналхийлэлтэй хэрхэн тэмцэх вэ?” сэдвээр АНУ, Израиль, Египет, Саудын Араб, Бахрейн, Катар, АНЭУ-ын цэргийн төлөөлөгчид хуралдаж байв. Нэгдсэн шийдэлд хүрчихсэн юм биш үү? Ираныг өмөөрч дайнд орох нэг ч улс үндэстэн тодроогүй байхыг бодоход?
Д.Баярхүү
Баасан - 03 сарын 13,
2026
Сэтгэгдэл13
Тааруухан олон улсын судлаач нөхөр дээ хамгийн том алдаа нь баримт мэдээ ярихаас илүү үзэл бодлоо яриад байдаг нөхөр дээ
Шозгор шүд Баярхүү гуай еврей алан хядагч эздийнхээ дайныг дэмжихгүй бол хоолгүй болно шд! Ккк
Үзэл бодлоо ярихгүй өөр юу ярихуу, баримтыг мэдээнээс номноос олоод уншчихаж болно эргүү малаа!
Үнэн л юм бичсэн байна. 60 хувь хүртэл баяжуулсан урантай, цөмийн зэвсэг хийхэд цаад тал нь 14 хоногийн хугацаа үлдсэн, Израилийг газрын хөрснөөс арчих тухай өдөр бүхэн заналхийлэл хийдэг өөртөө бардам итгэлтэй гаруудад түрүүлж л газрын хөрснөөс арчихгүй бол өөрсдөө орчуулах биз.
Арчих гэж байгаад арчуулж байна Америк Израйль чинь! Ккк
Угаасаа ойрх дорнодод перс ба арабуудын хооронд орсолдоон явагдаж ирсэн. Шийтийн урсгал бол ундсэндээ персийн шовинизм нэвт ханхалж байдаг. Турк суннитийн урсгалд хамаардаг боловч арабуудтай тэр болгон нийлээд байдагггуй, османий уеээс уламжлагдаж ирсэн амбицээ илт харуулсаар ирсэн.
ШАЛ БУРУУ ЯРЬЖ БАЙНА БИ ЭНЭ ТАЛААР ФАСЕ ХУУДСАНД НИЙТЛЭЛ БИЧСЭН БАЙГАА ИРАН МЭДЭЭЖ АРИУХАН УЛС БИШ ГЭХДЭЭ ИЗРАЙЛЬ ШАШНЫ НЭР БАРЬЖ ЕРТӨНЦИЙН ЭЗЭНД ИВЭЭГДСЭН СОНГОГДСОН ЦОР ГАНЦ АРД ТҮМЭН ГЭСЭН ЭРХИЙГ ӨӨРТӨӨ ОЛГОН БУДА БҮХ АРД ТҮМНИЙГ ДООШ ХИЙДЭГ ОДОО АРАБУУД ШИЙТ СУННИТ ГЭХЭ БОЛИОД НЭГДЭЖ ИЗРАЙЛИЙГ УНАГАХАД НЭГДЭЖ ЭХЭЛЖ БАЙНА
За яг ямар улсууд нэгдээд Израйлийг унагана гэнэ үү оркоо. Нэрлээдэхээч ккк
Дутуу л уншиж, буруу дүгнэлт хийж дээ
Ene bur baruunii tarhi ugaalt hudal medeelel taraadag ork shu
Venesueliin asuudal Yamar uchir shaltgaanaar nihtseldsen yum be? Bas Kubib asuudal ....
Баян хүн=хөрөнгөтөн хүн=капиталист хүн=бизнесмен хүн. Энэ гоёмсог нэрний цаана зөвхөн хулгай, дээрэм, тонууль, алллага, авилгал, жирийн иргэдийн хөдөлмөр, хөлс, цус, нулмисыг сорон мөлжсөн зэрлэг махчин амьтан, мангас, чөтгөр, шулам л байдаг гэж Германы агуу их гүн ухаантан коммунист Карл Маркс хүн төрөлхтөнд анх удаа үнэнийг хэлсэн. Баячууд, капииталистууд, олиграхиуд, улс төрчид, бизнесменчүүдийн нуугдмал бузрыг хүн төрөлхтөнд анх удаа илчлэн хэлснийх нь төлөө тэд Марксизмаас, социализмаас, коммунизмаас, Оросоос, Хятадаас үхтлээ айж, коммунистуудыг 24 цаг харааж, муулж, зүхэж байдаг. КАПИТАЛИСТ (зах зээлийн хэмээх) нийгэм бол нийгмийн баялагийг цөөн хэдхэн олигархиуд, улс төрчид ард түмнээс дээрэмдэн авдаг бузар нийгэм. СОЦИАЛИСТ нийгэм бол нийгмийн баялагийг нийт ард түмэнд шударга, тэгш хүртээх хүмүүнлэг нийгэм. Агуу их Хятад, Орос улс энэ замаар үсрэнгүй хөгжиж байна. КОММУНИСТ НАМ байгуулж, капиталист МАН, АН-ын эсрэг тэмцэх сонголт монголын ард түмний өмнө нээлттэй байна!!!
1990 онд Румыны "Ардчилал" гэж солиорсон залуучууд ерөнхийлөгч Чауческийг авгайтай нь хамт нохой шиг буудчихсаныг телевизээр харуулсан. Үүнийг харсан манай аймхай хулчгар Ж.Батмөнх маргааш нь Сүхбаатрын талбайд "Ардчилал" гэж солиорсон залуучуудад хоёр гараа өргөн бууж өгөөд 3,0 сая ард түмнээ хөсөр хаяад зугтсан. Харин Хятадын ухаалаг удирдагч Дэн Си Пин нь Тэн Ан Миний талбайд "Ардчилал" гэж солиорсон залуучуудыг 1,5 тэрбум ард түмнийхээ төлөө бяц дарсан. Үр дүнд нь сүүлийн 35 жил Монгол улс бүрэн хэмжээгээр дампуурч дэлхийн хамгийн ядуу улс болов. Харин Хятад улс сүүлийн 35 жил үсрэнүй хөгжиж дэлхий хамгийн хүчирхэг улс болов. Монголчууд 1990 онд буруу сонголт хийгээд дахин 100 жил сэхэхгүйгээр дампуурчээ.