sonin.mn

ШИНЭ ДЕЛИ, 2026 оны гуравдугаар сарын 13 /Kazinform/. Энэтхэг улс гар утас үйлдвэрлээр дэлхийд хоёрдугаарт бичигдэж эхэллээ. Өнгөрсөн онд ухаалаг гар утас тус улсын экспортын гол бүтээгдэхүүн болсон байна. Энэхүү амжилт нь дотоодын электроникийн үйлдвэрлэлийг бэхжүүлэх, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сүүлийн арав гаруй жилийн бодлогын үр дүн юм.


"Энэтхэгт үйлдвэрлэв" (Make in India) үндэсний аж үйлдвэрийн стратеги, мөн "Бие даасан Энэтхэг" (Atmanirbhar Bharat) эдийн засгийн бодлогын хүрээнд сүүлийн 10 жилийн хугацаанд электроникийн салбар эрчимтэй өссөн" гэж тус улсын Цахилгаан хэрэгсэл, мэдээллийн технологийн яамны мэдээлжээ. 



2025 онд ухаалаг гар утас Энэтхэгийн экспортын гол бүтээгдэхүүн болж, гадаадад нийлүүлсэн нийт хэмжээ нь 30 тэрбум ам.доллароос давсан байна. Үүний дараа автомашины дизель түлш, боловсруулсан алмааз оржээ. Электроникийн үйлдвэрлэлийн иж бүрэн экосистемийг бүрдүүлэхэд чиглэсэн хэд хэдэн бодлого, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсний үр дүнд ийнхүү өссөн гэж албаны хүмүүс тайлбарлаж байна.


Тухайлбал, электроник, мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийг дэмжих урамшууллын хөтөлбөрүүд, дотоодын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх, дэвшилтэт эд ангиудыг үйлдвэрлэх санаачилгуудыг хэрэгжүүлжээ. 


Энэтхэгийн Засгийн газар мөн хагас дамжуулагч болон электрон эд ангиудын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, төрөлжсөн үйлдвэрлэлийн кластеруудыг байгуулах, энэхүү салбарын дэд бүтцийг сайжруулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.



Г.Энх-Од

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг