Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн хувьд би дайн байлдаан, давшилт хориглолтын талаар энгийн иргэдийг бодвол гадарлана. Тэр мэдлэг туршлагаараа өнөөгийн Орос-Украины энэ дайныг харж, оперативын цагийн байдлыг үнэлдэг. Дайны түүх, цэргийн урлагийн түүх сонирхдог. Ялангуяа Зөвлөлтийн армийн түүхээс багагүй мэднэ. Тэр мэдлэгээрээ дүгнээд Орос ба Путин Украиныг дийлэх нь өнгөрлөө гэсэн дүгнэлтийг бүр 2022 оны хавар Киевийн дэргэдээс оросын спецназ хөөгдөхөд хийчихсэн. Харьков, Херсоноос оросын цэрэг шившигтэй хөөгдөн гарч байхад итгэл үнэмшлээ бүр ч сориод авсан. Миний зөв.
Фронтын өнөөгийн цагийн байдлыг Украины зэвсэгт хүчний комадлагч генерал А.Сырский яг оновчтой тодорхойлжээ. Юу гэж? Өнөөдрийн байдлаар фронтын идэвхтэй шугам 1200 км урт, галын төвлөрсөн бүс 5-20 км гүн. Дайсны цэргийн тоо 712 мянга, гэхдээ хохирлын түвшин нь нөхөн сэргээх чадвараасаа давсан байдалтай. Фронтод галын гол цохилтын 60%-ийг дрон, нисэгчгүй онгоцоор, 40%-ийг их бууны галаар өгч байна. Бага оврын зэвсгээр тулалдах үед манай цэргүүд 90%-д нь ялалт байгуулж байна. 2025 онд бид довтолгооны 3 том операц Оросын Белгород, Курск, мөн Доброполь чиглэлд явуулсан. Ингэснээрээ Донецк мужийг Орост бүтэн алдахаас сэргийлж чадсан. Тэд хамгаалалтын бүс буй болгож чадсангүй гэжээ.
Дайны 4 жилийн ой тулсан үед хохирлын тоо хэмжээг нарийвчлан тооцсон мэдээлэл олон байна. Харьцаа “1:50” буюу украины нэг цэргийн үхэл оросын 50 цэргийн үхэлтэй дүйж байна.
Орос нь 7 хоногтоо бараг 7000 цэргээ алдаж байна. Саяхны нэг тооцоогоор 6940 орос цэргийн амь гэсэн мэдээ явж байна. Хэрэв энэ хохирлыг нь эзлэн авсан, эсвэл давшсан украины нутаг дэвсгэртэй харьцуулбал Оросын армид тэр давшилт нь маш өндөр өртгөөр тусч байгааг шууд харах болно. Нэг км² талбайг 210 цэргийн амиар олж авч байна. Км тутамд ахих тоолондоо нэг суман (рот) цэргээ алдаж байна гэсэн үг. Энэ хоёрдугаар сарын эхний хагаст Оросын арми 98 км² давшиж чаджээ. Гэхдээ энэ тоон дотор саарал завсрын бүс 21 км² буюу шууд эзлээд бэхжсэн биш, хэзээ ч алдаж мэдэх нутаг дэвсгэр орж байна. Сарын эхний хагаст Оросын хохирол 12590 цэрэг буюу км² тутамдаа 128 цэргээ алдаад байна гэсэн үг юм. Одоо нутаг дэвсгэр эзлэн авах нь ч хэцүүдлээ. Учир нь хохирол улам өсөх хандлагатай байна.
Азербайжаны цэргийн шинжээч бэлтгэл офицер Агиль Рустамзаде гэдэг хүн украины сэтгүүлч Алеси Бацмантай ярилцаж байгаа бичлэг анхаарал татлаа.
Оросын хохирлоос шатгаалж давшилт нь удааширсан, гэхдээ Путин дахиад 2 жил байлдахад бэлэн байна, харин түүнд тийм их нөөц хүч бий юү гэсэн асуултыг тойруулан тэр хоёр ярилцав. Украин нь НАТО-гийн гишүүн биш, гэхдээ НАТО-гийн ямар ч гишүүн улсаас илүү хүчтэйгээр өөрийгөө хамгаалж чадаж байна. Путин ч үүнийг битүүхэн ойлгож байгаа. Дайнд ялагдсанаа нэг өдөр бүрэн ухаарч, Украиныг орхиж магадгүй, гэхдээ наана нь террор-дайнаа зогсоохгүй. Орост Украины Крым, Донбасс хэрэггүй, түүгээр дутахгүй гэдгийг оросууд яриад ухуулаад эхэлсэн. Гол асуудал оросуудын хувьд юу вэ гэвэл одоо оросын цэргийн тагнуул бүтэлгүйтсэн явдал. Энэ нь Запорожийн чиглэлд Украины зэвсэгт хүчин гэнэт сөрөг давшилтад орсноос харагдлаа. Путины ялагдлыг юу хурдлуулах вэ гэвэл АНУ Хятадтай тохиролцох явдал болно. Тэр нь Хятад Оросоос нефтийн бүтээгдэхүүн худалдан авахаа зогсоочихвол Оросын ялагдлын хурд 5 дахин нэмэгдэнэ гэж Рустамзаде ярьжээ. Донбассыг бүхэлд нь эзлэн авахаа Путин 2025 онд амласан боловч үр дүнд хүрээгүй байна. Донбасст украины бэхлэлтийг нураах гэж оросууд км тутамд дор хаяж 500 цэргээ алуулж байна. Одоо хоногтоо 15 метр давшсанаа амжилт гэж зарлах нь холгүй. Хэрэв хоногт 5 метр урагшлах аваас 5 жил байлдаж байж Донбассаа өөрийн болгох болно. Ингэхэд энэ дайны дараа юу болох вэ гэвэл Украин оролцсон НАТО-гаас ч илүү цэргийн цоо шинэ эвсэл Европт буй болно. Путины дараагийн гэнэтийн нүүдэл-сценар юу байх вэ гэвэл Трамп найдварыг нь хугалаад, тэр үед цөхөрсөн Путин “Орос дайнаас гарлаа, би огцорлоо!” гэсэн гэнэтийн мэдэгдэл байж болно хэмээн Агиль Рустамзаде, Алеси Бацман нар таамаглан ярилцав.
Зэвсгийн мэргэжилтний хувьд би Оросын зэвсэглэлийг сонирхдог. Энэ талаар хангалттай мэдээлэл бий. Гэвч энэ дайны өнгөн дээр нэг л дүгнэлт хийлээ. Юу гэвэл Орост пуужин эрс цөөрч байна. Дуусах шавхах руугаа явж байна.
Агаарын довтолгооныг амдан сөнөөх пуужингийн системүүдээ маш ихээр алдсан тул хэрэв Орос руу агаараар гэнэт олон зуун пуужингаар довтолбол цэргийн объект, цэрэг-аж үйлдвэрийн цогцолборуудаа хамгаалж хүчрэхгүй болж байна. Үе үе хоёр тал “Эрчим хүчний түр эвлэрэл” зарладаг нь Оросын өрөвч ухаалаг шийдвэр бус, харин харвадаг пуужин нь шавхагдаж байгаатай холбоотой. Зөвлөлт Холбоот Улсаас өвлөн авсан тэр их зэвсэг-техникийнхээ нөөцийг Украинд 4 жил байлдахдаа үндсэн нь дуусгаж, одоо төгсгөлийг нь үзэх гэж байна. Зөрүүлээд үйлдвэрлэл нь дайны хурдыг гүйцэхгүй, дээрээс нь асар их хоригт орсон учраас зэвсгийн эд анги, запас хүрэлцэхгүй болсон нь илт байна. Даан ч их эрчтэй, тасралтгүй, шөнө болгон Украины хотуудад цохилт өгөөд байснаас ийнхүү пуужингийнхаа нөөцийг шавхжээ. Хамгийн сүүлийн шинэхэн мэдээ. Украины хилээс 1400-1500 км-т орших Удмуртын Воткинск дахь зэвсгийн үйлдвэрт ойрын тусгалтай “Искандер-М” баллистик пуужин, “Топол-М”, “Ярс” стратегийн пуужин, “Булава” тэнгисийн пуужин олноор нь үйлдвэрлэдэг бол дөнгөж сая Украины арми тийшээ “FP-5” далавчит пуужингаар цохилт өгчээ. Одоо Оросын нөөцөнд баллистик ба далавчит пуужин эрс цөөрсөн, зарим мэдээгээр “Циркон” пуужин дууссан шинжтэй байна. Оросын агаарын дайны схем ийм шатлалтай явагддаг: Эхлээд маш эрчтэйгээр харваж бөмбөгдөнө, дараа нь түр амсхийнэ, энэ хооронд пуужингаа цуглуулж бөөгнүүлнэ бэлтгэнэ, дахиад эрчтэй цохилт өгнө гэх мэт. Харин тэрхүү агаарын террор нь украинчуудыг сөхрүүлж чадсангүй.
Фронтоос янз янзын мэдээ тасрахгүй. Зөвлөлтийн армид байсан түүхэн туршлага гэх үү дээ. Лав Эх орны дайнд улаан армийн дайчдад улсаас спирт өгч уулгаж согтоогоод байлдуулдаг байсан. Одоо бол СВО-д байлдаж буй орос цэргүүдэд метадон, метамфитамин, героин өгч байлдуулдаг, давшуулдаг тухай олзны орос цэрэг ярьж байх юм. Дайны дараа Орос даяар баахан наркоман, сэтгэцийн эдгэшгүй өвчтөнүүд бэлчих аюул бодитой болчихлоо шүү. Афганы дайны дараа харагдаж байсан, энэ бол шинэ үзэгдэл биш, гэхдээ шууд хил залгаа манай улсад сэрэмж илүүдэхгүй.
Оросын ТВ-ийн сувгууд улам бүр тэнэглэл рүүгээ (эсвэл ухаарал!) яваад байх шиг санагдах боллоо. Хааяа нэг суваг солиод үздэг. Мосфильмийн захирал нэртэй найруулагч К.Шахназаров Соловьевын нэвтрүүлэгт уригдаад ярьж байнаа. Шахназаров: Нөхөд өө! Бидний хүзүүгээр ороосон гогцоо улам чангарлаа шүү. Венесуэл, Куба, Иран дууслаа. Одоо хэний ээлж вэ? Биднийх үү гэж уулга алдан ярив.
Хэрэгт орох байх даа энэ Шахназаров гэж бодож суутал үгүй бололтой юм аа. Оросын төрийн гол гол телевизүүд ялагдлаа ёрлоод үе үе эвгүй нэвтрүүлэг хийх болж. Жишээ нь НТВ гэж суртал ухуулгын лут ТВ бий. Тэр сувгаар нь тун ховор гэмээр бүр илэн далангүй мэдэгдэл цацагдахыг харлаа. “Украины эсрэг дайнд ялах боломжгүй”, “Орос эх орон маань дэлхий нийтийн өмнө өөрийгөө шившиглэлээ”, “Украиныг хэзээ ч буулт хийлгэж чадахгүй” гэхчлэн ам уралдан ярьж байх юм. Дайснаа шууд магтдаг байна шүү. Юу юу гэнэ вэ? “Украин улс эсэргүүцлээ үргэлжлүүлэх бүх бололцоог цаашид ч бүрэн хангаж чадна”, “Үнэндээ тэд аль хэдийнээс эсэргүүцлээ амжилттай үргэлжлүүлж байгаа”, “Украин ялагдаагүй”, “Тэд биднээс энх тайван гуйх ямар ч сонирхолгүй”, “Яагаад энэ 4 жилийн туршид бидэнд юу ч бүтсэнгүй вэ?”, “Учир нь украинчууд бол туйлын тэсвэр хатуужилтай, бас зөрүүд ард түмэн юм байна”, “Тэд дайныг биднээс дутахааргүй сайн мэддэг” гэхчлэн оросын суртал ухуулгынхан эфирээрээ ярьж харагдав.
Путины суртал нэвтрүүлэгчдийн зовинолыг нэгтгээд Европын Холбооны комиссар хатагтай Кая Каллас (Зөвлөлт Эстонд төрж өссөн) ганц мундаг дүгнэлт хийжээ:–Нүдэн дээр ил байгаа үнэн. Орос бол их гүрэн огт биш, ил харагдаж байна. Орос нуга дарагдсан. Тэд эдийн засаг ч үгүй, мөнгө ч үгүй болсон. Иргэд нь эх орноосоо зугтаж байна!
Нөгөө өмхий хужаа гэдэг Хятадад ОХУ нь Путины өнгөн дээр ёстой далан таваар бууж өгч боол нь болжээ. Украинтай хийж буй дайнаа үргэлжлүүлэхийн тулд Орос нь Үндэсний сайн сайхны сандаа (Фонд национального благосостояния) хадгалж байсан нийт алтныхаа 71% гаруйг Хятадад шилжүүлсэн гэх мэдээ шуугиан тариад эхэллээ. Энэ одоо юу болж байнаа?
Энд би юу хөрвүүлж буулгав. Хараал урсгалгүйгээр эрүүлээр сэтгээд үзээрэй. Мафиоз-олигархи маягийн Путины дэглэм дайндаа ялахгүй гэдгээ хүлээн зөвшөөрөөд эхэлсэн юм биш байгаа? Энэ тухай л хөрвүүллээ. Цаашаа уншигчид хараал урсгалгүйгээр өөрсдөө олж уншина биз ээ. Хараасаар байгаад Оросыг ялуулчихна, Украиныг ялагдуулчихна гэж байхгүй болсон юм байна л даа!
Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч)
Баасан - 03 сарын 13,
2026
Сэтгэгдэл44
Дөрвөн 4 аруунзургаан жил байлдана. Ванга шиг л хэлчихье
Унгасаараа
Дахиад 10 жил давшаад ч Киев хүрэхгүй нь тодорхой болсон
Өгөр толгой үхэж байж дайн зогсож мэднэ
Бөгспутин лалар,,,,,тун удахгүйдээ,,,оросууд нь өөрсдөө буудаж ална биздээ,,,,
орсууд шүтээндээ гар хүрч байсан уу ленин сталин брежневтээ хэзээ ч гар хүрээгүй тэр дундаа очиж очиж ПУТИНДАА ёстой үгүй
Гях,,,гяхх,,,гяхх,,,,эзэн хаанаа хатан гүнжүүд ханхүүтэй нь нэг цаг мөчид бөөнөөр нь буудаад,,,,зүгээр л шороонд булаад хаясан ард түмэн юмшүүдээ,,,чи орос народын тухай тун бүдэг ойлголттой хүн юм байнаа,,,
Оросыг 50 гаруй улс нийлээд дийлэхгүй ялагдаж байна даа бэлтгэл хошууч гуай...удахгүй үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурна. тэр цагт чи юу хэлэх бол ?
kkk, орсууд өөрсдөө ялахгүйгээ мэдээд яриад эхэлсэн,э/з гол салбарууд бүгд уналттай 10%-30%. Манай гол өрсөлдөгч нүүрсний салбар нь хүнд байдалд бга шүү!
Путин үнэхээр агуу их удирдагч юм. Тэр зуун жил Дэлхийн нийтийн амар амгалан, энх тайвны аюул занал болоод байгаа зэрлэг, бүдүүлэг, хоцрогсон Оросыг газрын хөрснөөс арчиж чадлаа. Энэ бол гайхамшиг...
Хятадууд энэ удаа алт дараа нь зүүн сибирт 1саянайманзуун газраа буцааж авна
Хятадууд энэ удаа алт дараа нь зүүн сибирт 1саянайманзуун газраа буцааж авна
Хятад путлерт хангамж нийлүүлэхгүй зогсоовол дайн хурдан дуусна Өдөр ирэх тутам путлерийн орос орон хятад хангамж долоосон Бээжин хав болж байна Сая цагаан сараар Москвад хятадын яармаг битүү дүүрсэн Оросын төрийн ба ГХЯ ны хэвлэл мэдээлэл хятад хэлээр мэндчилгээ хүргэсэн Монголд суугаа оросоос бусад гадаадын элчин сайд нар монгол дээлтэй монгол хэлээр сар шинийн мэнд хүргэсэн
Танай хужаа бас хятад хэлээрээ шулганаж байсан даа
Дорнод Сибирь үндсэндээ Хятадын мэдэлд орсон тэнд нийгэм эдийн засгийн холбогдолтой ямар ч асуудалаар шийдвэр гаргахад 100 хувь хятадын бодлого шийдвэр шингэж байна.
Уралаас нааш Европын Оросуудын нутаг байхгүй.
Үхсэн шархадсан хүний тоог нь маш сайн мэдэж байна энэ нөхөр Украйнд бүртгэлийн албанд ажилладаг хүн юм шиг байна Оросууд болохоо больсон үед цөмдөж орхино
Гях,,,гяхх,,,гяхх,,,бөгспутин цөмдөж нэг үзээд л алуулах юм биздээ,,,,,
Путин үнэхээр агуу их удирдагч юм. Тэр зуун жил Дэлхийн нийтийн амар амгалан, энх тайвны аюул занал болоод байгаа зэрлэг, бүдүүлэг, хоцрогдсон Оросыг газрын хөрснөөс арчиж чадлаа. Энэ бол гайхамшиг...
Орос судлаа ч долоо хоногийн ээлжит тархи угаалтаа хийж байна
Орос судлаа ч долоо хоногийн ээлжит тархи угаалтаа хийж байна
Орос судлаа ч долоо хоногийн ээлжит тархи угаалтаа хийж байна
Орос судлаа ч долоо хоногийн ээлжит тархи угаалтаа хийж байна
МОНГОЛ ЦЭРГИЙН ХОШУУЧИЙН АМРЫГ ЭРЬЕ,,,,,ТАНД БАЯРЛАЛАА,,,,
Bi bur Putend hairtai bolood baigaa shuu ivannuud bairandaa udahgui oroh baihaa.zadraad manai uls uur uls orontoi hileldeg boloosoi
монглын тусгаар тогтнол бие даасан баталгааг манжийн үед ч ардын хувьсгалын дараах үеүүд ч дайны дараач ленин сталины цагаас монголын малчин ардын төлөө эрх чөлөө тусгаар тогтнолыг нь орос улс хамгаалсаар ирсээн
дайн улам лавшрах тусам хүн бүр цэрэг болж сталинградын тулалдаанд орж байгаа юм шиг болж танк онгоц машин пулемет миномет дроны үйлдвэрлх хүнс хувцас цэргийн аж үйлдвэр зөөврийн цэргийн хөнгөн үйлдвэрүүд их хэмжээгээр байгуулж иргэн цэргийн амьдрал адилхан болж хэзээд бэлэн цэргийн коммунизм ялж дэлхийн энх тайвны манаанд тэргүүнд орсууд байна
Эмээ уу,,,дебиль ээ,,,
Буриадуудын Русская сказка. Та нар социализмын үеэс Монголчуудад яс үндсээрээ гайхуулж согтуурдаг.
Путин, оросын олон жилийн империйн бодлогыг мөхөөж чадлаа. Оросын эдийн засаг, нэр хүнд, гадаад харилцааг олон арван жилээр ухрааж чадлаа. Орос НАТО-той улам их хиллэдэг боллоо. Орос Хятадаас бүрэн хамааралтай, түүхий эдийн хямд нийлүүлэгч хавсарга улс боллоо. Оросоос бүх хөршүүд нь жийрхэж холдлоо. Орос хоригт орж Дэлхийн хөгжлөөс хол хоцорлоо. Путин чадлаа, хэхэ ...
Хэрэв ТВ-үүд нь ингэж ил тод, задгай ярьж байгаа бол Орос дуусч байгаа юм байна. Нөгөө хатуу хяналт тавьдаг КГБ-ФСБ энэ тэр нь уг нь бол СССР-ийнхээ түүхэн уламжлалаараа ингэж ярьж байгаа хүмүүсийг газар дээр нь баривчлаад шонд дүүжилж шоронд хатаадагсан. Гэтэл тэд нар нь ч хөдөлсөнгүй. Тухайлбал тэднийг барь гэдэг тушаал өгдөг дарга-генералууд нь Путиныхээ эсрэг болсноо ил тод харуулж багаа хуулж байгаа болж таарлаа даа.
Хошууч Батсайхан цэргийн мэргэжилтэн тул мэдээлэл-дүгнэлт нь мундаг юмаа. Баяр хүргэе
Байдалыг бодитоор сэтгэж, үнэн дүгнэлт хийсэн бна. Аргагүй мэргэжлийн хүн байна даа.
Байдалыг бодитоор сэтгэж, үнэн дүгнэлт хийсэн бна. Аргагүй мэргэжлийн хүн байна даа.
ингэж худлаа сурталдлаа гээд орсоосюм хэлтрээд унахгүй юм чинь дээ орсын шивэр ой тэнүүн тал уужим газар нутаг цэцэгт нугад цэвэр тунгалаг шүүдрийн дусал РОСЫ мөнгөтрөн өглөөний наранд гйлалзана шүүдрийн дусал шигээ цэвэр ариухан сэтгэлт орос хүн цэнгэг агаар цээлийн усандаа сэтгэлээн ариусгана үнэн алдарт шашны үй түмэн хонх нэгэн дуугаар нэгдсэн улсаа уриална цэнхэр гаригаа цэцэгт тал шиг байлгана орсын ой шуугина онгон тал цэлийнэ орос хүний ухаан нь уужим тал шигээ ажгуу мөрөн голын ус нь мөнгөн саа шиг мурилзан тахирласаар мөсөн далайд цутгана мөрөн голын усан параход умар зүг хөвөн мөсөн далайн эрэг хүрнэ ой тайга нь орос хүн шигээ давлиухан юм орос хүн ой тайга уудам тал нутаг шигээ уужуу тайван усан мандал шиг баяр жаргалтай ажээ
сайн тоолж бүртгэдэг хүн бололтой
сайн тоолж бүртгэдэг хүн бололтой
Мундаг бичжээ. Баярлалаа
Орос улс хэчнээн бол хэчнээн удаан байлдаж чадна. Украйнд эрэгтэй хүн үлдэх үү гэдэг асуудал байна.
Kheden ch jil baildakh ni manid yuunii padlii Gehdee Ukrain Ulsiig Ukrain khun udirdakhgui bol Oros khuniig ustgahiin tuld Ukrain khunii ami nasiig khairlakhgui baikh shig...
TSSUHUN MONGOKCHUUDIIG 2 HON HURSH RUU TURGIHAA BOLIOSOI
Батсайхан та буруу бичиж байна. Орос ялах нь дамжиггүй. Ингэж худал зүйл бичсэнээр улам л олон хүний аминд хүрнэ. Дайныг хурдан зогсоох хэрэгтэй. Украйныг Англи, Гёрман, Франц шиг хждал баадуудаж болохгүй.
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)