sonin.mn

ТОКИО, 2026 оны наймдугаар сарын 20. /ТАСС/. Зэрэглэлээрээ Японы хөл бөмбөгийн гуравдахь лигт тоглодог “Фүкүшима Юнайтед” багийн хөлбөмбөгчин, 59 настай Казүёши Миура Японы цомын тэмцээний “Ояма” багтай хийсэн тоглолтод /7:0/ хоёр гоол оруулж, дубль хийлээ.




Тэрбээр “Йокогама” багтай нэг жилийн гэрээ хийсэн бөгөөд “Фүкүшима Юнайтед” багт түрээсээр тоглодог ажээ.




Өдгөө 59 настай Миура 2005 оноос хойш “Йокогама” багт тоглож байгаа бөгөөд өмнө нь түрээсийн эрхээр Японы "Сүзүка Пойнт Геттерс", "Атлетико Сүзүка", Австралийн "Сидней", Португалын "Оливейренсе" багуудад тоглож байжээ. Түүнчлэн Бразилын "Палмейрас", "Коритиба", "Сантос", Хорватын "Динамо" (Загреб), Италийн "Женоа" багуудад тоглож байв.

Тэрбээр Японы аваргаар хоёр удаа шалгарснаас гадна тус улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд 1992 онд Азийн цомыг хүртжээ. Тамирчны замналдаа 42 улирал дараалан тоглож байна.  



Б.Адъяахүү