Цагдаагийн Ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр: "Шонхор шувуу барихтай холбоотойгоор Төв аймгийн нутаг дэвсгэрт гарсан гэх хэрэг дээр гадаад улсын иргэний гаргасан гомдлын дагуу Монгол улсын иргэн "Э"-д бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэх үндэслэлээр эрүүгийн хуулийн дагуу хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Мөн Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт 2026 оны 8-р сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5-р багт түр байрлуулсан ажилчдын кемпийн байр луу нэр бүхий иргэд зөвшөөрөлгүй нэвтэрч, дураар авирлаад байна гэх гомдол мэдээлэл ирүүлснийг Сүхбаатар аймгийн цагдаагийн газар хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Монгол улсын Засгийн газрын 2025 оны 11-р сарын 24-ний өдрийн 137-р тогтоолоор Дорнод аймгийн Баянтүмэн, Булган, Матад, Хөлөнбуйр болон Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумдад газрын тос эрэн хайх эрх олгосны дагуу гадаадын хөрөнгө оруулалттай “Монголиа файсон энержи” ХХК нь газрын тос эрэн хайх үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Монгол лсын нэр бүхий иргэд нь дээрх түр байршуулсан тоног төхөөрөмж, ажилчдын кемп рүү газрын тос зөвшөөрөлгүй олборлох гэж байна гэдэг шалтгаанаар нутгийн иргэдийг уриалан 2026 оны 8-р сарын 14, 15-ны өдрүүдэд хууль бусаар нэвтэрч, зөвшөөрөлгүй дүрс бичлэг хийж, хэрүүл маргаан үүсгэсэн асуудалд цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэл үүсгэн шалгаж байна.
Дээрх нэр бүхий иргэдэд Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, заалтуудаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан. Мөн 4 иргэнийг хойшлуулашгүйгээр баривчилсан. Ингээд өчигдөр буюу 2026 оны 8-р сарын 16-ний өдөр нэг иргэнийг шүүхийн шийдвэрээр 30 хоногийн хугацаатай цагдан хорьсон." гэв.
Пүрэв - 08 сарын 20,
2026
Сэтгэгдэл26
Улс ороноо газар нутагаа хужаануудад ухуулсаар л бхуу Наад газарийн тос чинь ундрагтай биш нэг л өдөр дуусах бх шүү Хойч үедээ юу үлпээх гээд бгаа юм бэ .Газар нутагаа хамгаалдаг нь зөв
Чаддаг юм бол чи ухаад үр ашгийг нь улсдаа гаргаад өгөөч сда минь
Газар нутгаа хамгаалах нь зөв. Зөв, буруу аргаар ч хамаагүй тэмцэхгүй бол оройтсон байна.
Г.ГАНБОЛД: НҮҮРС ТЭЭВЭРЛЭДЭГ 21 МЯНГАН МАШИН ХИЛЭЭР 5000 УДАА ХООСОН ГАРСАН
тэгдэг нь яаж байгаа юм бол?
Цагдаагийн байгуулах ажлаа сайн хийжээ с солонго олон түүний даврагчдыг баривчилдаг нь тун зөв одоо цаад эздийг нь олох нь чухал
Харин тийм. Цаад эздийг нь олоорой.
Тэмцэгч бүсгүйчүүдийг суллах хэрэгтэй
Хятадууд монголын Засгийн газар, хүчний байгуулагуудзд шууд заавар чиглэл өгч шууд удирдаж эхэллээ. Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд ноцтой аюул учирч эхэллээ, эрхэм ерөнхийлөгчөө!!!
Yg yg
харин тхх
Зөв
fuck you china
Хүрэлсүх гэх этгээд Монголыг Хятадад уусгах ажлыг хийж Монголыг мөхөөлөө.
Та бүхэн энэ улсын ИРГЭДИЙН эрх, эрх чөлөө ЗӨРЧИЖ хууль бус үйлдэлд гаргаад байгаа!!! Харь улсын иргэдийн эрх зөрчсөн гэдэг шалтгаанаар!!! Монгол улсын үндсэн хуулийн 17.2. Хөдөлмөрлөх, байгал орчноо хамгаалах нь иргэн бүрийн ЖУРАМТ үүрэг мөн... Заалтаар хүлээсэн ЖУРАМТ үүргээ биелүүлэн зүтгэж яваа ЖИРИЙН иргэдээ дэмжихийн оронд гутаан доромжилж, гүтгэж, харлуулж байгаа үйлдлээ ЯАРАЛТАЙ зогсоож СУЛАЛАХЫГ эрх, эрх чөлөө нь ХӨНДӨГДСӨН АХМАДУУДААС ШААРДАЖ байна!!!
Улс орноо зарж байгаа луйварчидаа хориочээ.Үр хойчдоо эх орон газар шороог нь үлдээх гэж л яваа эмэгтэйчүүд шүү.Ард түмэнд тайлбар тодорхой өгөөч.Газрын тосоо хужаа нарт 30 гаран жил ухуулж зөөлгөсөн одоо болно биздээ арай ч дээ.Солонго Адилбиш нарыг суллаачээ ард түмэн 1 л өдөр босох л болно доо
Та бүхэн энэ улсын ИРГЭДИЙН эрх, эрх чөлөө ЗӨРЧИЖ хууль бус үйлдэлд гаргаад байгаа!!! Харь улсын иргэдийн эрх зөрчсөн гэдэг шалтгаанаар!!! Монгол улсын үндсэн хуулийн 17.2. Хөдөлмөрлөх, байгал орчноо хамгаалах нь иргэн бүрийн ЖУРАМТ үүрэг мөн... Заалтаар хүлээсэн ЖУРАМТ үүргээ биелүүлэн зүтгэж яваа!!! ЖИРИЙН иргэдээ дэмжихийн оронд гутаан доромжилж, гүтгэж, харлуулж байгаа!!! Үйлдлээ ЯАРАЛТАЙ зогсоож СУЛАЛАХЫГ эрх, эрх чөлөө нь ХӨНДӨГДСӨН АХМАДУУДААС ШААРДАЖ байна!!!
Байгалийг хууль зөрчиж хамгаалдаг юм уу, ха ха.
Эрүүгийн хэрэг гэнэ үү.хүн алж хүрээ таалаагүй.хэдэн архи эмийг гаргасан.Баримт нь ил тод шүү.
Эрүүгийн хэрэг гэнэ үү.хүн алж хүрээ таалаагүй.хэдэн архи эмийг гаргасан.Баримт нь ил тод шүү.
Эдгээр этгээдүүдэд маш хатуу чанга ял өгөх хэрэгтэй.
ЗГ зөвшөөрсөн байхад том толгой гаргадаг этгээдүүдэд Төрийн төмөр нүүрийг харуулчих. Одоо болно. Эд нар даварч байна, дарах хэрэгтэй.
Гадаадын иргэд Монгол Улсад хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байгаа бол төр тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүрэгтэй.
Ёстой тэгвэл наад хоёрыг чинь хамгаалж ард түмэн босно шүү. Хар хятадын гар хөл болсон новшнуудыг бүгдийг нь НЕПАЛДАЖ зайлуулах цаг ирнэ шүү !
Хужаагийн бөгс долоогч бялдууч троллууд л хужаагаас уучлалт гуйна.
Монгол жолооч нарыг хятадууд зодож, бороохойдож, амь насыг бүрэлгэж байхад хятадын тал уучлал гуйж байсан уу??????????!!!!!!!!!!!!!!!!!!!!!