ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын эдийн засаг дунд зэргийн өсөлттэй байгаа бөгөөд Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 2026 онд 1%-иар өсөх төлөвтэй байгаа гэж мэдэгдэв.
8-р сарын 19-нд өдөр болсон Стратегийн хөгжил, үндэсний төслүүдийн зөвлөлийн хуралдаан дээр Владимир Путин Оросын эдийн засгийн өсөлтөд аж үйлдвэрийн байгууламж, дэд бүтцийн халдлага зэрэг гадны хүчин зүйлс нөлөөлж байгааг тэмдэглэсэн байна.
Гэсэн хэдий ч Оросын худалдааны дэд бүтэц үр ашигтай, найдвартай ажиллаж байна. Тэрээр засгийн газар чухал ложистик, агуулахын чадавхийг сэргээх төлөвлөгөө боловсруулах ёстой гэж онцоллоо.
2025 оноос хойш Оросын олон томоохон төслүүд гол гол хөрөнгө оруулалтын үе шатаа давж, хөрөнгө оруулалтын нийт хурд зохих хэмжээгээр саарч байна. Одоогийн тэргүүлэх чиглэл бол шинэ хөрөнгө оруулалтын мөчлөгийг эхлүүлэх, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, үйлчилгээ, орон сууцны барилга зэрэг салбарт бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулах илүү олон боломжийг бий болгох явдал юм гэж Владимир Путин хэлжээ.
Оросын Холбооны Улсын Статистикийн Албаны өмнө нь нийтэлсэн урьдчилсан тооцоогоор Оросын ДНБ хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 1.3%-иар өссөн нь Эдийн засгийн хөгжлийн яамны 0.9%-ийн өсөлтийн таамаглалаас давсан үзүүлэлт юм.
Г.Бямба
Пүрэв - 08 сарын 20,
2026
Сэтгэгдэл0