Боловсролын яамнаас хэзээ ч юм хувьсах зардал олгох 6 сургуулийн нэр бүхий цаас үйлдэгдэн гарчээ. Одоогийн байдлаар энэ 6 сургуулиас лав 3 нь эсэргүүцлээ илэрхийлж, “ёстой ийм хүсэлт өгөөгүй шүү, мэдэх ч гүй юм байна” гэдгээ хэлчихээд байна.
Үүнээс үүдээд уйтгар үргээсэн сайхан сенсаац дэгдлээ. Тэр 6-гийн нэгэнд Ерөнхий сайдын гэр бүлийн сургууль орчихжээ. Тэгээд тэр цаас “аялалдаа” гарч, нэр бүхий хүмүүс “гэнэт мэдээд” учиргүй цочин давхийсэн байдалтай байна.
Хөөрхөн хар пиар аж. Үүнийг сэтгэсэн хүнд баяр хүргье.
Улстөрчийн нэрийг сэвтээх муугүй нэг хор бол хүүхэн ч биш, хурдан морь ч биш, харин хувийн бизнесийг нь төсвийн мөнгөтэй холбох явдал байдаг. Тэгээд л энэ хувьсах зардлын шуугианыг бодож олж.
Батлах байтугай батлах талаар хэлэлцсэн ч түүхгүй, байх ч үгүй мөнгөний тоо ба нэр. Сургуулиуд нь ч эхнээсээ “манайх ийм хүсэлт өгөөгүй” гэж мэдэгдээд байхыг бодоход энэ бол хуурамч бичиг баримт.
Гэхдээ гол асуудал нь Боловсролын яаман дээр үйлдэгдсэн бичиг. Аймар байна уу? Т.Ням-Очир ч яахав, ажлын төлөө төрсөн, салбартаа нэр сайтай залуу. Гэхдээ улстөрийн мэдрэмж нойл. Тэрийгээ ч сайхан харуулж, өөрийн мэдэлгүй тоглоомын “могой баригч” болчихлоо. Өдийд үсээ зулгааж суугаа биз. Тэр бичгийг үйлдсэн хүн ч гэсэн өөрөө анзаарсан юм болов уу даа. Тэгвэл гэмгүй царайлж байгаад “энэ нэрийг хийчихээч хө” гэсэн хүн нь хэн бэ?
Энэ нэр манай сайтын сонирхлыг татаж байна. Бид тэр хүнийг хайж олох болно
Бямба - 09 сарын 19,
2026
Сэтгэгдэл9
Хулгайч Учрал сайн дураараа огцроод зайл.
Төсөв бүрийн задаргааг нэгбүрчлэн гаргах шаардлагатай. МАН-ын сайд дарга нарт нууцаар мөнгө төсөвлөсөн байгаа нь гарцаагүй юм.
Энэ бусармаг ялт санаархлын эзнийг заавал олж хариуцлага хүлээлгэх ёстой шүү. Бүр амар юм бодж бн. Мөнгө хий төсөвлөөд УИХ аар батлуулж аваад завшдаг арга удаан үйлчилсэн байх л даа. Төсвийн задаргааг нэг бүрчлэн шалгаж хэн хэн ийм аргаар татварын орлого, төсвийн мөнгө идэхээр санал охуулсаныг сайтар үалшаж илрүүлэх хэрэгтэй. Төсөвт тодотгод хийх асуудлыг УИХ хойшлуулж эхлээд ажлаа үүнээс эхэлдээ
Хууль Шүүх Цагдаа АТГын даргад МАН мөнгө нууцаар төсөвлөсөн бол үүнийг шалгаж чадах уу
МАН ын албан тушаалын 60 тэрбумын наймаа төсөвтэй маш их холбоотой
Амар юм болох нь ээ. Өөрсөддөө мөнгө гаргуулахаар мөнгө төсөвлүүлчихээд бид нар мэдээгүй эргүүлж бухаад сууж байх юм болох нь. МАНын хулгайч нарын хоцрогдсон хулгай хийх арга. Учрал сайн дураараа огцроод зайлах цаг нь болж.
энэ нөгөө орос 3 ын захирал бсан авгай нөхөртэйгөө хутгаж бгаа бантан л бнаа
Хүрэлсүх Занданшатар нар Учрал Амарсайхан нарт ажлаа өг гэж тулгасан тухай яриа Саарал ордноор тархаж эхэллээ.
Империалынхан битгий жүжиглээд бай. Угаасаа империализм хүн төрөлхтөнд их хор хүргэсэн дээ.