УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг сэтгүүлчдийн асуултанд хариуллаа. Энэ үеэрээ тэрээр: "Би өөрөө Ерөнхий сайд байсан хүн. Засгийн газрыг огцруулах асуудлыг хэн ч санаачилж болно. Парламентын түүхийг аваад үзэхэд ч сөрөг хүчин, цөөнх ийм санал гаргаж ирдэг нь байдаг л зүйл. Бид “Засгийн газрыг огцруулъя” гэж зүгээр нэг хийх ажилгүйдээ яриад байгаа юм биш. Ард түмний амьдрал ахуй хүндэрч байна. Юмны үнэ өсөж байна. Аж ахуйн нэгжүүд татварын дарамтад сөхөрч байна. Ханшийн асуудал байна. Энэ бүхний хариуцлагыг хэн нэгэн ярих ёстой.
Гэтэл өнөөдөр эрх баригчид ард түмний амьжиргааны асуудлаа ярих ёстой байтал амин хувийн эрх ашгийн төлөө хэрэлдэж, маргалдаад сууж байна. Тэгээд “Ардчилсан нам Засгийн газрыг огцруулах гэж байна” гэж сүртэй зүйл болгож ярих хэрэггүй. Ардчилсан нам бол сөрөг хүчин. Сөрөг хүчний үүрэг нь болохгүй байгаа зүйлийг хэлэх, хариуцлага нэхэх. Миний үед намайг огцруулах асуудлыг Ардын намын бүлэг оруулж ирж байсан. Тэр үед манай намынхан “яагаад биднийг огцруулах гээд байгаа юм бэ” гээд ингэж гоншигноод байгаагүй. Парламентын олонх, цөөнх гэдэг чинь улс төрийн тогтолцооны нэг хэсэг.
Өнөөдөр Ардын нам 70 гаруй гишүүнтэй биз дээ. Тэр олонх юундаа сандарч тэвдээд байгаа юм бэ? Цаана нь 50 орчим гишүүн байна. Хэрэв үнэхээр ард түмний амьдрал сайхан байгаа, Засгийн газар ажлаа сайн хийж байгаа гэж үзэж байгаа бол олонх нь саналаа өгөөд л үлдэнэ. Ардчилсан нам “Засгийн газар болохгүй байна” гэж үзээд саналаа тавьж байна. Тэгвэл олонх нь орж ирээд саналаа хураагаад, “Бид ажлаа хийж чадна, ард түмний амьдрал сайжирч байна” гэдгээ харуулаад үлдэх хэрэгтэй. Хэн нь үлдэх, хэн нь явахыг парламентын олонх шийднэ.
Тиймээс энэ асуудлыг хэрүүл уруул болгож, улс төрийн айдас, сүрдүүлэг шиг харагдуулах ямар ч шаардлага байхгүй.
Бид улсаараа ухарч явж байна. Өнөөдөр юмны үнийн өсөлт 13 хувьд хүрчихсэн байна. Хавар нь гэнэт цочсон юм шиг гарч ирээд “2500 тонн мах хаашаа алга болчихов?” гэж ярьж байсан. Ийм хариуцлагагүй байдлыг бид зүгээр хараад суух ёстой юм уу?
Манай бүлэг дээр энэ асуудлыг ярьсан. Үнэхээр хариуцлага тооцох хэмжээнд хүрсэн байна гэж үзсэн. Одоо Ерөнхий сайд өөрөө өөртөө итгэл үзүүлэх асуудлыг оруулж ир гэсэн шаардлага тавьж байна. Эс бөгөөс бид албан бичгээ өгнө. Гэхдээ энэ бол процедурын буюу техникийн асуудал. Хамгийн гол асуудал нь тэр биш.
Хамгийн гол нь ард түмний ахуй амьдрал ямар байна вэ? Аж ахуйн нэгжүүд татварын дарамтад сөхөрч байна уу, үгүй юу? Ханш ямар байна вэ? Юмны үнэ өсөж байна уу, буурч байна уу? Ард иргэдийн орлого амьдралдаа хүрч байна уу? Энэ л асуудлыг ярих ёстой.
Л.Оюун-Эрдэнийг хэн огцруулсан юм? Г.Занданшатарыг хэн огцруулсан юм? Одоо Н.Учралыг хэн огцруулах гээд байгаа юм?
Энэ бүхний ард Ардчилсан намыг буруутгаад байх шаардлагагүй. Ардчилсан нам бол сөрөг хүчин. Сөрөг хүчний хийх ёстой зүйл бол эрх баригчдын ажлыг хянах, болохгүй байгаа зүйл дээр нь шүүмжлэл хэлэх, хариуцлага нэхэх. Тиймээс асуудлыг “АН Засгийн газрыг унагаах гээд байна” гэж улс төржүүлэхээсээ илүү “Өнөөдөр Монголын ард түмний амьдрал яагаад ийм хүнд байгаа вэ?” гэдэг асуултад хариулах хэрэгтэй." гэсэн юм.
Бямба - 09 сарын 19,
2026
Сэтгэгдэл11
Алзанхуяк муу хүн, хор цацаж байна.
Монгол улс хилээ чангалж гадаадын тагнуулын ажиллагаанаас болгоомлох цаг болжээ.
Н.Алтанхуяг ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд орох гээд идэвхжээд байх шиг байна? Ерөнхий сайд байхыг нь бид харсан, хэр зэрэг хзн бэ гэдгийг?!! Одоо хэрэггүй дээ, гэртээ хэвтэж амарсан чинь дээр!!!
Энэ Алтанхуяг энд тэндээс очиж сонгогдоод арьсаа хамгаалсан новшийн хулгайч даа, тэр Увсдаа очиж Засаг дарга хийж амьдар, дахиад авгай бүү соль новш минь
Дэлхийд дайн болж байна. Монголд дайн хийж байгаа хоёр тал том тагнуулын ажиллагаа явуулж байна. Олон улсын хурал цуглаан зохиох болгонд энэ бүх тагнуулын сүлжээ Манай улсыг савлуулж байна. Гадаадын тагнуул туршуулууд Монгол улсын дотоод асуудалд хутгалдаж байна. МОНГОЛ УЛС ХИЛЭЭ ХААЖ, дотоодын аюулгүй байдалд анхаарах цаг болсон. Дэлхийн дайн биднийг зүгээр орхихгүй бүүр мөнгө төгрөг бүү хэл бүүр нууц хөлсний цэрэг хүртэл орж ирсэн байх магадлал өндөр шүү. Монголчуудаа төр улсынхаа аюулгүй байдлыг анхаарч хил хязгаараа чангалж, Өөрийнхөө улсад эзэн болох цаг болжээ. Төвийг сахих гэж байгаа бол маш болгоомжтой гадаад харилцаа, тагнуулын үйл ажиллагаанаас хол байх хэрэгтэй. Хэрвээ хоёр хөршийнхөө талд байх ёстой бол барууны улсын бүлэглэлд хатуу хяналт тавьж бай.
Altanhuyag bol hend ch hereggyi ee,daraagiiin songyyliin yed ene metiin hyychin hymyys orj irbel zailuulah heregtei!!!Mongoliig hyychin dohiuruud ydirdah hereggyi ee!!
Mongol ulas zasagiig ogchoryylah yamarch saardlaggyi ee!ene zasagaa ta l talaasaa demjeed Mongoliin ard tymen chadna,harin AN-iin tamtagnyyd holhon sig zail!!!ta nariin bol hereggyi ee!!!!daraagiin songyyliar ch ene namiig songoh saardlagagyi ee!bid AN-iin chadaliig harsan yzeheeree neg bolloo....tanai nam zasaglaj chadah bis?.......deer ni hydalch abilgagchid ni dendsen nam,hajuugaar ni TYGJELUUD elbegtei adgiin nam.tanai namaas Mongoliin ireedyind hegjild bohir garnyyd dyrsen ,ardchilaliin ydirdagchaa ystgasan adgiin nam.....hen ch itgeheergyi doogyyr nam!!!odoo ter Bayarzogtiig chini bid anhaaraldaa abaad harj bna?Garahiig ni harah yum asandaa...............chadalaaraa tanai namiig ad yzne.....alga hiihiin telee yabna........................................hortongyyd aa......
Худлаа худлаа АН ыхан цалин тэтгэвэр нэмүүлэхгүй зорилгодоо ххүрч магадгүй л байх Оюунэрлэнэ яамарсаыханы бүоэглэл тэдэндд туслах биз Ард иррэдээ боддоггүй новшнууд
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид луйварчин, тэр байтугай алуурчин шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!
Хүнийхээ хувьд их л тааруу хүндээ энэ. Аажилтай эрх мэдэлтэй байх гээд л ингээд улангасаад завсар зай болгоноор шургаад явдаг байх. Өөртөө дүгнэлт хиймээр юм. Тааруу л ЕС байсан даа.
Тааруухан байсандаа