2001.09.11-нд даян дэлхийг донсолгосон нэгэн аймшигт явдал боллоо. Тэр өдөр лалын террористууд Нью-Йорк хотод байдаг Дэлхийн Худалдааны Төвийн хоёр өндөр байшинг иргэний агаарын тээвэрийн хоёр онгоцоор мөргөн сүйрүүлж 3000 гаруй хүн амь насаа алдсан эмгэнэлт явдал болсныг одоо ч олон хүн санаж байгаа байх!
2001.09.12-ны өглөөний 7.30-ын үе. Би сэрсэн даруйдаа телевизээ асааж “EagleTV”-ийн мэдээ үзлээ. Өглөө бүр тэгээд дадал болчихсон байсан юм, тэр үед. Орон дотроо нойрмогтон байсан надад дэлгэц дээр гарч байгаа Нью-Йоркийн хоёр өндрийг нисэх онгоцоор очиж мөргөн гал маналзан утаа манаруулан нурж буй үзэгдэл эхлээд надад кино гарч байна гэж ойлгогдсон. Энэ америкчууд, барууныхан элдэв муу ёр сэжиг сүжиггүй мөн ч задгай авах юм даа… гэсэн шүү юм бодож хэвттэл, юу вэ! …дүрсний доогуур гүйж байгаа бичиг текстийг уншаад хараад золтой л орноосоо үсрэн боссонгүй. Тэгээд дахин дахин уншлаа. Юу вэ! Энэ чинь кино биш, болсон, болж байгаа явдал байна шүү дээ! Ингээд хам хум кофе уугаад ажилдаа явахаар яаран гарлаа. 9-р сарын эхний арав хоног өнгөрчихөөд байхад Улаанбаатар хот зунаараа, мод бургас нь ногооноороо, нарлаг дулаан өдрүүд үргэлжлэх нь намар гэж улирал байдгийг мартуулах мэт амгалан тайван! Гэтэл ертөнцийн нөгөө бөөрөнд гал ус харшилсан гамшиг болж байдаг! Микро хэмээх жижиг унаанд суугаад хүмүүсийг ажин чих тавибал тэр тухай мэдээ нийтийн сонорт хүрэх арай болоогүй бололтой нам гүм байх аж! Өчигдөр Нью-Йоркт өглөөний 9 цагт дээрхи халдлага болж байхад Улаанбаатарт оройн 9 цаг өнгөрч байсан болохоор хүмүүс амарч унтаж хэвтэх цаг тул мэдээгүй, өглөө босоод “Eagle TV“үзэж амжаагүй байх нь. Аргагүй юм байна, одоо ингээд үдээс хойш шуугиж өгнө дөө... (Тэр үед мэдээлэл түгэх хурд өнөөдөрийнхтөй жишишгүй удаан, зүйрлэвэл яст мэлхий мөлхөхийг шувуу нисэхтэй харьцуулах мэт юм уу даа). Ажил дээр ирвэл бас л ажин түжин. Үгүй ээ, би чинь нойрмоглоод, нээрээ кино гарч байсныг андуурсан юм биш биз дээ? Энэ сэдвээр хандивийн марк гаргах нь зүйтэй юм байна, очингуутаа захиралтай ярья гэж замдаа бодож явсандаа эргэлзэх шахав. Яах аргагүй тийм мэдээ харсаан харсан, эргэлзэх хэрэггүй гэж өөртөө хэлээд ширээн дээрхи утсаа авч залгавал туслах эмэгтэй нь захирал ойрхон хөдөө явсан маргааш ирэх байх гэв. (Тэр үед гар утсыг өнөөдрийн шиг хүн бүр барьдаггүй амь албны ажлыг ч ширээний утсаар л амжуулдаг байсан цаг гэдгийг үүнийг уншиж байгаа шинэ үеийн залуучууд хүүхдүүд бараг мэдэхгүй дээ). Үдийн 12 цаг өнгөрөөгөөд манай Цэнгэл зураач гадуур ажил хөөцөлдөж яваад орж ирлээ. Америкт айхтар явдал болсон бололтой хэмээн намайг яриагаа эхлэхэд тэр, харин тийм юм хальт сонслоо, юу болчихов оо гэнэ.
Би түүнд телевизээр өглөө харсан үзсэнээ яриад, яг одоохондоо үүнээс илүү нарийн мэдээлэл надад байхгүй боловч ийм явдал болох нь болжээ! Тэгэхээр одоо хоёулаа нэг маш чухал зүйл яринаа, маргааш болтол хэнд ч ам битгий нээгээрэй, “Маш нууц”! гээд түүнд хандивийн марк хийх санаагаа хэллээ.
Цэнгэл зураач үүнийг гайхалтай санаа байна гээд, та нээрээ бас тэгж байгаад айхтар юм сэтгэдэг хүн шүү гэж намайгаа доpгиож байнаа бас,ккк. Би,Жанцан захиралтай ярих гэсэн чинь хөдөө явсан маргааш ирэх юм байна. Одоо хоюулаа энэ хугацааг ашиглаад маркийнхаа эскизийг тус тусдаа хийе. Ном сэтгүүл үзье, судлая. Тэгээд санаа оноогоо ярья. Маргааш захиралтай ярихад үзүүлэх юмтай байя гээд хоёулаа будаг бийрээ барьж авлаа! Бид хоёр тус тусдаа хар болон өнгөт таталбарууд хийгээд, түүнийгээ харилцан ярилцаад Нью-Йоркийн “Эрх чөлөө”-ний хөшөөтөй зурсан Ц.Цэнгэлийнхээ эх загвараар хийхээр шийдлээ. Энэ удаа би “Чи бас тэгж байгаад айхтар юм сэтгэдэг хүн шүү гэж Цэнгэлийгээ доpгиож “хариугаа” авч байгаа юм, ккк. 2001.09.13-ны өглөө би бээр захирал Ж.Жанцантай ярьж хандивын марк хийх тухай саналаа хэллээ. “Захирал аа, Монголын ардчилалыг эхнээс нь дэмжиж туслаж ирсэн америкчууд, Америк оронд тохиолдсон энэ эмгэнэлт явдлыг бид дуугүй хараад сууж болохгүй гэж бодож байна! Үүний дурсгалд зориулсан шуудангийн хандивийн марк гаргах саналтай байна! Монгол шуудан 1960-аад Италийн Венец хот усанд живж болзошгүй аюул тулгарахад Дэлхийн Шуудан Холбооны Байгууллаас гаргасан уриалгыг хүлээж авч дэмжин марк гарган түүнээсээ олсон орлогын тодорхой хувийг тус хотын сэргээн босголтод зориулан хандивлаж байсан. Мөн Вьетнамын дайны үед, дараа нь 1970-аад онд Хүүхдийн төлөө Фондод зориулж тус тус хандивийн марк гаргаж буянт үйлс бүтээж байсан арвин туршлагатай! Хандивийн марк гэдэг нь маркийнхаа үндсэн үнэ дээр нэмэлт үнэ тавиад түүнийгээ тухайн зориулалттай санд хандивладаг хэлбэр юм.
Хэрэв захирал та энэ маркийг бүтээх санадыг дэмжиж зохих шийдвэрийг гаргавал, өөрөө нэн яаралтай Америкийн Элчин сайдад бараалхан энэ тухай мэдэгдэж ирээдүйн маркаас олох орлогыг урьчилан сэргээн босголтын санд гардуулан өгч болох юм.
Хэрэв өөрөө одоо шийдээ хэлвэл бид яг одоо суугаад эх зурагаа зурж эхлэхэд бэлэн байна. Бид өчигдөр өөрийг чинь хүлээж байх хугацаандаа энэ маркийн эскизийг зурж бэлтгэсэн. Та хүсвэл бид одоо очиж танилцуулая ...гээд албаны том том үгээр нэг амьсгаагаар түүнийг илүү дутуу юм бодох завдалгүй дуржигнуулчихав! Ингэж түүнийг “Нүхтийн тохиролцоо”-гоо санах завдалгүй хэлэх шаардлага байсан юм! (Энэ дайллагын тухай “Нүхэтийн тохиролцоо” бүлэгт тодорхой бичсэн болно). Мань эр таг дуугүй сонсож байснаа, За ойлголоо, Отгоо зураач аа, маш сайхан санал гаргасанд баярлалаа! Шууд дэмжиж байна! Би хувийн шийдвэрээ гаргалаа, одоо түүнийгээ Захиралын зөвлөлийг яаралтай зарлан хуралдуулж албан ёсны шийдвэр болгоё. Та хоёр одоо шууд эх зурагаа зурж эхлэ, ямар зураг байхыг та нар шиг зураачидад би юугаа заах билээ, гоё марк болно гэдэгт эргэлзэхгүй байна, амжилт хүсье гээд яриагаа дуусгав. Яриаг анхааран сонсож байсан Цэнгэл, хөөх та чинь ёстой нэг амьсгаагаар пулемётлочихлоо гээд инээж байна. Гэтэл утас дуугарав. Авлаа. Италийн ямар хот гэлээ? гэж захирал лавлаж асуугаад, одоо Захиралын зөвлөл цугларч байна гээд утсаа таслав. Тун удалгүй дахиад л утас дуугарав. Захирал надаас маркийн үнэ нь хэд байвал зүгээр вэ гэж асуулаа. Манай дарга одоо наад хуралд чинь очиж яваа, түүнээс асуусан нь дээр гэж би хариулав. Хориод минутын дараа дахиад утас дуугарч Захиралын зөвлөл яаралтай хуралдан таны наад саналыг чинь бүрэн дэмжлээ,
Би Америкийн Элчин сайдын яаман дээр очиж марк гаргах болон хандивын талаар мэдэгдэхээр явна гэж тэр бээр цовоо дуугаар хэлж байна. Их л баярлаж, сэтгэл нь хөдөлж байгаа бололтой. Түүнээс хойш ганц цаг ч өнгөрөөгүй байхад дахиад утас дуугарлаа. Харин энэ удаа нэг сонины газраас ярьж байна, Ямар сониныг мартжээ.
Албан ёсны мэдэгдэл гарахаас өмнө мэдээлэл ямар хурдан тарж байнаа! Манай сэтгүүлчдийн чих урт, сонор соргог, хурд маневр гэж айхтар болжээ! Тэр үед интернет холбоо гээчийг маш цөөн хүн ашиглаж байсан. Тэд энэ мэдээллийг “Өдрийн сонин”-нд өгч хэвлэгдэхээр бэлэн болсон дугаараа задлаж энэ халдлагын тухай мэдээллийг оруулсан шинэ дугаар бэлтгэж хэвлүүлээд өглөө нь тараасан гэдэг мэдээ бас авав. Аливаа сонинг манай шуудангаар тараадаг тул тэр нь олонд хүрэхээс өмнө бидэнд сонсогдоно л доо. Түүнд мэдээлэл өгөөд утсаа тавьтал зөрөөд утас дуугарсан нь радиогоос ярьсан санагдана. Цэнгэл, өө за за одоо аягүй бол телевизийнхэн ирж шуугилдана, дахиад ч өөр хүмүүс ирэх шинжтэй. Би ерөөсөө гэртээ очиж зуръяа гээд будаг бийрээ базаагаад гарч одов. Оройхон Цэнгэлийн гэр лүү ярьж явцыг асуув. Хар зургаа гаргаж дууслаа. Одоо манайхан унтаж хөл татрахаар шөнө суугаад дуусгачихнаа гэв. Миний хувьд албан мэдээний эх бэлтгэх, бичүүлэх, сонин хэвлэлүүдэд тараах, маркийг хэвлэлд шилжүүлэх уран сайхны болон технологийн заавар бичиж бэлтгэх, эх зурагт хийх чимэглэл бодох боловсруулах, маркийг хоёр өндрийг бэлгэдэж хоёр номинал марк болгох (Энэ нь нэг эх зураг дээр өөр өөр үнэ тавиад тусдаа номинал марк болгодог жишээ дэлхийн маркийн түүхэнд зөндөө байдгийг санасан хэрэг) зэргийг амжуулсаар тэр өдрийг өнгөрөөв. Харин Жанцан захирал тэр өдөр бил үү, маргааш нь ч бил үү, Америкийн Элчин сайдын яаманд очиж эмгэнэл илэрхийлээд манай Монгол шуудан компани хандивын марк хэвлүүлж энэ маркаас орох орлогоос урьдчилан 1,5 сая төгрөгийг хоёр өндөрийг сэргээн босгоход зориулан хандив өргөж байгаагаа мэдэгдсэн байна. 2001.09.13-ны өглөө 9 цагтай уралдан Цэнгэл маань эх зургаа барьсаар орж ирэв. Сайн зуржээ. Тэгээд түүнийг гэртээ очиж амар гэж явуулаад Э.Болд бид хоёр компютерын ард сууж зохих чимэглэлийг хийж СД-д бичүүлэн бэлтгэв. (Доорхи зураг дээр Ахлах зураачаас компютерын дизайнерт бичгээр өгсөн заавар байна).
Энэ маркийн асуудлыг тэр өдрийнхөө өдрөө Захиралын зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулж улмаар Францын “Cartor Security Printing“ компанид тус бүр 30 мянга, бүгд 60 мянган ширхэг хэвлүүлэхээр шийдсэн билээ. Марк хийх хийсвэр санаа 2001.09.12-ны өглөөний 8 цагийн үед төрснөөс хойш маркийг хэвлэлд шилжүүлэх тухай албан ёсны шийдвэр гарсан 2001.09.14-ны үдээс хойш, 15 цаг шиг санаж байна, ердөө хоёр өдөр гаруйхан хугацаа өнгөрсөн нь, ямартай ч Монгол маркийн түүхэнд хамгийн хурдан бүтээсэн марк гэж тэмдэглэгддэг. Дэлхийн хэмжээнд бол мэдэхгүй. Гэхдээ ер нь байхгүй л болов уу. Ж.Жанцан захирал үүнд маш их баяртай байлаа. Яг тэрхэн үедээ мань эр үнэхээр “Нүхтийн тохиролцоо”-гоо мартсан байсан байх. Хэсэг хугацааны дараа эргээд харсан чинь нөгөө “хусах” гэж байсан “чөтгөр” чинь буцаад “амилчихсан”, аан... намар ажил цуглаад яг эхлэх гэж байтал ийм юм болох гэж!
Гэтэл тэднийг дахиад нэг том цохилт хүлээж байсныг тэд ч, би ч мэдээгүй!
Тодын Отгонбаяр “Монгол маркийн далд түүхээс. 1924-2024“ номын хэсгээс.
Тодын Отгонбаяр (Лондон зураач) 2026.09.11
Бямба - 09 сарын 19,
2026
Сэтгэгдэл35
Орой унтах гээд мэдээ харж байсан ийглээр 2 өндрийн тухай мэдээ яваад эхэлсэн. Сэлэнгээс ээж утастаад орос телевизээр нөгөө 2 өндөр чинь шатаад сүйд болж байна гэж ярив. Манай монгол тв- үүд эхнийх нь бараг 2 бүтэн хоногийн дараа мэдээлж онигоогоо чирсэн шүү дээ. Монгол тв, тв 9, 25 морин тав бүр сураггүй, тэр үед байсан бүх тв-үүд үнэн бүтэхгүй ээ.
хөх болгох гэдэг нь түрүүлж туслаа. хөх өнгө хэвлэлд бүрсийчээд заваан болчдог. yellow margenta-г бүрэн авч хаяад cyan black хоёрыг үлдээдэг.
хөх бичиг гаргагдахгүй юм. хоёр өндрийн нэг дээр монгол улус гэж бичсэн байхын. ямар бэлгэ дэмбэрэлгүйм бэ.
бага бушийг манайд ирэхэд хамгаалалт гараад нам гүм болж л дээ тэгсэн eagle tv-р бүшээс айгаад шувуу хүртэл нисэхгүй байна гэж сурвалчлагч хэлсэн гэж ярьцгаадаг. кхх. алька энэ хоёр хамсаатан байсан л гэхийм. ардын эрх сонин дээр афганистанд дахь ану -н хар тамхины тариаланг хамгаалахаар ану... гэсэн нийтлэл, мэдээ ил гардаг байжээ.
хоёр өндрийн тэр цагаан бичигт бичихээс. өчидрийн доржийн сб нь урваач бичлэгт бодоо гэчсэн байсын. бабр бодоогийн яг нэрийн тухай бичсэн. бодоо цагаанцэцэг оспа өвчин гэж. гэхдээ. крл бичгээр л адилхан бичээд байгаа болхоос уншихад ч ижил дуудлагатай болхоос мгл бчгээрээ өвчин нь боду хүний нэр боду-а орхицтой бичдгийм.
бодоо нэртэй өөр хүн бий юу, ижил нэрт. байхгүй ээ гэвэл энэ лав бүлгэмийн нууц нэр байх. байх байхдаа бүүр hidden message -тэй.
ос па оспан tb tube utube
bodu [pɔtɔː] Бүх биеэр цэврүүт тууралт гардаг, эндэгдэл өндөртэй халдварт өвчин; эдгэрвэл цэврүүний ормон дээр насан туршийн нөсөө сорви үлддэг; цэцэг өвчин: бодоо тусах (бодоогоор өвчлөх, бодоо гарах) - Энэ өрхүүдийн хүн булт бодоо тусжээ. Б.Ринчен. Заан залуудай.
нетэд 9ийн нэрийг буруу бичсэн байгааг зассоон, түүхэн баримтуудад монгол бичгээр ингэж л бичсэн б. баримт уншихгүй харахгүй бичдэг мшг байнлээ.
süriy-e [surjeː] Уушги, яс зэрэгт тусах халдварт өвчин: сүрьеэгийн больниц (сүрьеэ өвчнийг эмчлэх эмнэлэг), уушгины сүрьеэ (уушгинд тусах сүрьеэ), ясны сүрьеэ (ясанд тусах сүрьеэ).
микотуберкулин бактери хүн амьтанд халдварлан биед савхан хэлбэрээ хадгалах хөндий уутанцар бий болгоно.
HOW CAN I EASILY RESTORE MY STOLEN FUNDS? GET IN TOUCH WITH WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER I want to use this Medium to say big thanks to WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. I met someone online. He told me how he was making money in the crypto world and got me involved. At first, I was making money until I invested up to $525,000 in this investment scheme. When it came time to take my profit after the end of the contract, they asked for a commission, which I paid another $15,000. They kept asking for more. I can’t describe my relief when they called me after two days to say that my investment and profit had been completely recovered. I just had to post this on every page I can to let people know that they can still recover their lost investment. I highly recommend WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. You can contact them on Telegram @Geocoordinateshacker or Email: them at Email: geovcoordinateshacker@gmail.com
ану еркийн ширээнд элон маскийн хүүгийн нус наалттай байгаа
уб бага тойрог нэг аркт хоёртой, 40 50мянгт нэг аркт нэг нэг, 1р 40 мянгат хоёр аркт нэгтэй
нүхэнд унах нүхнээс гарч чадахгүй байх. нүхээ дүүргэж битүүлэх шохойдож цементлэх
мона лиза хоёр баганын дунд дүрслэгдсэн (арк). пээ, ингэж бас харуулах гэж. тодын зохиомж.
нойр булчирхайгаа идэж сэрэх
https://youtu.be/-IdimT8_W30
эцэр буш хүүгээ шанаадаад унагаадаг байсан гэхийн. цохиурын ором фото. кенеди нэлээд хүүхэмсэг.
ажилын хажууд өрөөнүүдэд хэт сантрэйд ариун топ патент гэсэн газрууд байдаг байсан. мөн оюутан байхад хичээлийн өрөөний доторх шилэн жижиг өрөөнд ариунтоп гэсэн макет хананд өлгөөтэй байнга харагддаг бв.
https://youtu.be/5pd79MiZAvs
Баян-Өлгий аймагт Израйлын цэргүүд маш их доншуучилдаг болчихож.Дэлхийн тэрбумтанууд Баян-Өлгий руу цувраад байна.Манай дарга нар Баян-Өлгий аймгийг зарчихсан уу эсвэл эд нар нээрэнгээсээ аялаад байна уу?Хэрэгсүүр ухаад газар ус хэмжилт хийгээд дроноор бичлэг хийгээд ямар нэгэн судалгаа шинжилгээ хийгээд байна.Ёврэй нарт Баян-Өлгий аймгаа өгчихсөн биш биздээ!!!Монголчуудыг тэнэг хүлцэнгүй байх нь гадныханд ашигтай.
☾ ☼ ☽ 🇯🇵🇰🇷 🎏 ☼☽ 🇲🇳...🇹🇷🇵🇰... ☾☼ 🇸🇦...🗡 https://youtube.com/shorts/khnoIBiivcQ 📻〰️〰️〰️〰️〰️
шөнийн цагт хоёр барим орчим хэмжээний модыг шидэж, түүнийг эрж олох, булаалдан тэмцэлдэх, монголчуудын уламжлалт нэгэн зүйл тоглоом цагаан мод хаях
ургийн холбоогоо бат бэх болгон бататгахаар урин залах ёслол
https://youtu.be/uvUr_pTtR6I
https://youtu.be/xLsEln180II
https://youtu.be/Un9ChsMOMAk
https://youtu.be/XN5fBaiKoIE
https://youtu.be/oSFJCcDTnCM
https://youtu.be/_2un1aU7mT0 🪑
https://youtu.be/qAqbVsnXM0g
https://youtu.be/Id9iif6PK0w
leonardo da vinci -н үлгэр: далайн нялцгай биет саранд дурлаад хясаанаасаа цухуйж сар руу хардаг байжээ. хайраа илчилж байхад нь хажуунаас харсан хавч бариад идчихэв.
https://youtu.be/d9TdgDBWaw8 🪙🌟