“МУИС-ийн багш Д.Янжинхорлоо хуулийн цоорхойгоор бусдын хөрөнгийг булаалаа, луйвар хийлээ!” нэртэй нийтлэл Монголын бүх шар гэгдэх сайт, бие даасан сошиал сувгаар цацагдаж эгэл жирийн багш эмэгтэй, түүний үрс амьдийн тамд байна. Энэ ужиг хэрэг эцэсдээ хүний алтан амийг авч одлоо.
Гэр бүлийн хамааралтай хүмүүсийн эд хөрөнгийн маргаан хонгилын хэрэг болсон нь…
МУИС-ийн багш Д.Янжинхорлоо түүний хань Нэрт Архетиктор, Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн” НӨУҮГ нийслэлийн өмчит, аж ахуйн тооцоот, улсын үйлдвэрийн газрын дарга Талийгаач Самбуугийн Цахиур түүний үүсгэн байгуулсан компани, босгосон барилга өв хөрөнгөөс үүдэлтэй дүү Самбуугийн Чулуунбаатар, Самбуугийн Оюунцэцэг нар ахынхаа гэнэтийн үхлээр хөрөнгө завшиж бэр эгчийгээ, 3 хүүхэдтэй нь дээрэлхэж ач нарынхаа өвлөх эрхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэр бүлийн хөрөнгийн маргаан прокурор дээр 5 жил гацаж байна. МУ-ын хууль тогтоомжоор аавынхаа эд хөрөнгийг цагаан дээр хараар бичсэнээр хүүхдүүд өвлөжээ. Гэтэл авга ах, авга эгч нарт нь таалагдсангүй…
Төрсөн ахынхаа голомтыг самарсан ачлалгүй дүү нарын балаг дуусахгүй нь
Хөрөнгийн маргааныг хоёр дүү овжин ашиглаж эрүүгийн гэмт хэрэг, нотариат, прокурорын шатанд үүссэн МАФ нэрээр хар пиар хийж бэр эгчээ бусдын хөрөнгийг хулгайлсан, луйвардсан нэрээр цоллож өв хөрөнгийн маргааныг займчуулж буй ичгэвтэр үйлдэл нь хэрээс хэтэрч талийгч ахынхаа голомтыг самарч ахынхаа нялх гурван үрсийг уландаа гишгэлж яваа ачлалгүй дүү нарын балаг дууссангүй. Хадам дүү нарынхаа шантааж дарамтаас болж Д.Янжинхорлоо төрсөн эхийгээ алдсан харамсалтай зүйл тохиов. Түүнчлэн энэ ужиг хэрэг хамаатан садны хүүхдүүдийн дундах хэрүүл, шахалт дарамт болон хувирч өсвөр насны хүүхдүүд сэтгэл санааны дарамтад гашуун амьдралыг туулж байна.
Талийгаач С.Цахиур 1992 оноос хойш хувиараа эрхлэх аж ахуй эрхлэж хөрөнгө чинээтэй болсон хүн, Өөрийн үүсгэн байгуулсан Нийслэл Орд ХХК-даа дүү С.Чулуунбаатарыг сурагчийн ширээнээс нь захиралд томилж амьдрал ахуйг нь өөд татаж явсан. Энэ шийдвэр гэргий, 3 хүүхдэд нь гай болно чинээ яаж санах вэ. С.Чулуунбаатар С.Оюунцэцэг нар ахынхаа компани, газар болон барилга байгууламжийг бүхэлд нь авч чадсан. Одоо тэд ахынхаа орон гэрийг эхнэр хүүхдүүдээс нь булаан ахынхаа буянаар өдий хөрөнгө чинээтэй яваа ачыг саналгүй шунал нь буцалж увайгүй үйлдлээ зогсоохгүй явна.
Тус асуудлаар Иргэн Дамбадаржаагийн Янжинхорлоотой ярилцлаа.
-Юуны өмнө танд эмгэнэл илэрхийлье. Таныг бусдын үл хөдлөх хөрөнгийг хууль бус хуурамч гарын үсэг бүрдүүлж дээрэмдсэн. Прокурорын шинэ сүлжээний толгойлогч, хонгилын гэмт хэрэгтэн гэж бичих боллоо. Мөн энэ хэрэг таны ойрын хамаатны хооронд үүссэн өс хонзон мэтээр фэйсбүүк орчинд бичсэн байсан. Энэ талаар тайлбар өгөөч?
– Танд баярлалаа. Надад үнэндээ хатуу он жилүүд хөвөрч байна. Энэ өв хөрөнгөтэй холбоотой хамаатан садны хэрүүл уруул дарамтаас болж би болон манай гэр бүл маш их сэтгэлийн хүнд ачаатай амьдарч байна. Бүтэн таван жил шүүх прокурор хэсч, биеийн болон сэтгэл санааны шахалт дарамтыг туулж байна. Сайтуудад байгаа нийтлэлд намайг хууль шүүхийн байгууллага надад үйлчлээд би маф толгойлж өөрийн талд бүхнийг шийдээд бусдын хөрөнгийг булаасан мэтээр цоллож нэр хүнд маань шаландаа тултал яваа. Надад үйлчилдэг хууль шүүх байсан бол би ингэж шар махтайгаа хатаж явахгүй биз ээ.
Хуульд найдаж салбартаа итгэж үнэн зөвийг нь олох гээд явж байна. Янжинхорлоогийн хонгилын гэмт хэрэг, прокурорын сүлжээ гэгдээд буй асуудал нь үнэн хэрэгтээ зохиомол үлгэр. Хадам дүү нар намайг гурван хүүхэдтэй минь төрсөн гэрээс нь гудамжинд хөөж гаргах гэсэн сонирхлоо биелүүлэх гэж хүний санаанд багтамгүй зүйлс хийж байгаа. Бусдын хөрөнгө булаачихлаа гээд байгаа нь миний нөхөр талийгаач С.Цахиурын нэр дээрх бидний 17 жил амьдарсан гал голомт маань юм. Нөхөр минь нас барсны дараа хууль ёсны дагуу хүүхдүүд болон надад өвлөгдөн ирсэн. Өвлүүлэх үйл ажиллагаанд миний оролцоо огт байгаагүй.
– Яагаад дүү нар нь ахынхаа нэр дээр байгаа хөрөнгийг ар гэрт нь өвлүүлэхийг хүсэхгүй байна вэ?
– Миний хань 1985-1991 онд тухайн үед ЗХУ-д Архитектурын дээд сургууль төгссөн. Эзэмшсэн мэргэжилдээ эзэн, маш гоё зурдаг хүн байсан. Ажилласан салбартаа нэр хүндтэй, нямбай, жинхэнэ удирдагч хүн байсан. Бүтээн бий болгосон зүйл арвин хүн. Айлын том хүү. Хань маань анхлан 1992 онд хувиараа эрхлэх аж ахуй байгуулж уйгагүй ажилласан. Дүү нарынх нь одоо булаацалдаад байгаа барилгын газар олголтоос эхлээд ерөнхий төлөвлөлт, зориулалт, санхүү зэрэг бүхий л зүйлийг нь босгосон. Хүүхдийн 100д байрлах 6 давхар барилгын 6 давхарт байдаг нь манай гэр юм. Үүнээс гадна хоёр барилга байдаг нь мөн төлөвлөлт, хөрөнгө эх үүсвэр нь миний нөхрийнх. Гэвч бүгд дүү нарынх болжээ. Одоо ахынхаа гал голомт, үр хүүхдэдээ хуулийн дагуу үлдээсэн гэр орон руу цадахаа мэдэхгүй дайрч байна. Нөхөр маань ЗХУ-д суралцаж байх үед ганзагын наймаа хийж компанийнхаа хөрөнгөө бий болгосон. Компани байгуулж улмаар хоёр дүүгээ оюутны ширээнээс нь шууд захиралд залчихсан хүн нь миний хань өөрөө л дөө. Нөхрийн найз нөхөд гээд бүгд мэднэ ээ. Дүү нараа чирч бүгдийн хэдэн үеэрээ идэж барахгүй хөрөнгө хуйтай болгож өөд татсан хүн гэдгийг хэн ч хэлнэ. Тэдний шунал нь хэтийдсэн уваагүй үйлдэл дуусахгүй байгаа. Би нөхрийнхөө компанийн 50 хувийг хүсээгүй, энэ хэл амны бай болсон барилгын 6 давхарт байх 17 жил амьдарсан орон гэрээ л алдмааргүй байна. Гурван хүүхдээ бодож тэмцэж байна. Би нугарч хугармаагүй байна. Тэмцмээр байна.
– Танай нөхөр дүү нартайгаа ямар харилцаатай байсан бэ. Өвчтэй байхдаа дүү нартайгаа уулзаж амжсан уу. Өөрийнхөө хөрөнгөө өвлүүлэх асуудлаа ярьж байв уу? Цаашдаа энэ асуудал хэрхэн шийдэгдэх вэ?
– Ах нь юу гэнэ түүнийг хийдэг. Үг дуугүй л энгийн л харилцаатай байсан. Миний хань мөнгө хатуу, газар олголт хүнд хэцүү цагт толгойгоороо бүхнийг бүтээж ирсэн хүн. Хоёр дүүгээ идэж барахгүй их хөрөнгөтэй болгосон. Тэр их ачийг тэд мартсан. Би нөхрөө маш удаан асарсан. Тэр үед дүү нараас нь хүний урамд нэг нь ирээд асарч байгаагүй ээ. Ах дээрээ ирэхээр хөрөнгө мөнгөний талаар дурдах вий гэж айж 2 минут ч болохгүй, харчхаад л гарчихдаг байсан. Ахыгаа өнгөрөхийг хоног тоолон хүлээсэн тийм л хүн чанаргүй хүмүүс. Тухайн үед энэ барилгаа хүүхдүүддээ үлдээж байгаагаа дүү нараа зогсоогоод хэлж байсан. Би та хоёрт өөр хоёр ч үйлчилгээний төв өгсөн гэдгээ хэлж байсан. Гэсэн ч ахынхаа сүүлийн хүслийг биелүүлээгүй иймдээ тулаад явж байна. Хуулийн дагуу үр хүүхдэд нь үлдэх зүйлд ингэж шунаж байгаа нь дэндүү хүний ёсгүй үйлдэл. Ахыгаа ямар ч оролцоогүй хүн, хөрөнгөө өвлүүлэхдээ комд орж эрүүл саруул ухаангүй байсан гэж ярьдаг. Гэвч нөхөр маань миний оролцоогүй нотариатын үйлчилгээгээр гэр бүлдээ өөрийнхөө нэр дээрх хөрөнгөө гарын үсгээ зурж өвлүүлсэн.
Энэ маргаанд Нөхөртэй минь олон жил компанийн гэрээ хэлцэл үйлчилгээ авдаг байсан Р.Онончимэг гэж нотариатч эмэгтэйг хуулийн дагуу ажлаа хийсний төлөө гүтгэж биднийг таньдаг учраас хуурамч гэрээ хийсэн мэтээр харлуулсан. Энэ ах дүүсийн хөрөнгийн маргаанаас болж нэр төр гутагдаагдсан.
Дүү нар нь ахынхаа ажиллаж байсан албан тушаал, хийсэн бүтээснийг баллуурдаж ахыгаа гүтгэж доромжилсон мэдээлэл нийтлээд эхэлсэн. Би гарсан нийтлэлүүдийг цуглуулж шалгуулж үнэн мөнөөр нь шийдүүлнэ. Түүнчлэн надаас болж гэм зэмгүй ажлаа хийсэн олон төрийн албан хаагчид гүтгүүлж хохирсон. Нөхрийн дүү нар 10 гаруй өмгөөлөгчтэй гэтэл би өөрийгөө өмгөөлж хуульд итгэж энэ таван жилийг барж явна. Уг нь энэ хэрэг шүүхээр явах ёстой гэтэл цагдаа прокуроор яваад гацчихдаг. Шүүхээр явбал нотариатч гэрчийн үүргээ биелүүлж оролцоно. Үүнээс л тэд айж ийм балмад зүйл хийдэг юм.
Үнэн гэж байдаг бол би үүнд цэг тавина, Үр хүүхдийнхээ төлөө аавынх нь бий болгосон бүхнээс үр жимсийг нь хүртэх эрхтэй нь Цахиурын Энхсайхан, Цахиурын Үйлссайхан, Цахиурын Цэлмүүнсайхан гэж гурван үрс бий. Ачлалтай сайхан ахынхаа хайр, буяныг даахгүй яваа дүү нар ичих өдөр ирнэ гэдэгт итгэж байгаа.
Хэвлэлд нийтлэж буй худал хуурмаг мэдээллийн эзэд хуулийн дагуу хариуцлага хүлээж эхэлж байгаа.
-Ярилцсанд баярлалаа
Г.Соёл-Эрдэнэ
Сэтгэгдэл0
Жишээлбэл эхнэр нөхөр хоёрын аль нэг нь талийгаач болвол талийгаачийн ээж аав ах эгч дүү нар нь хүрч ирээд бүх өмчийн булаагаад авчихдаг шүү дээ.
Ард талдаа эхнэр хүүхэдтэй, ард талдаа нөхөр хүүхэдтэй хүнтэй гэр бүл болж хамтран амьдрах нь баталгаагүй. Учир нь ард талдаа эхнэр хүүхэдтэй нөхөр хүүхэдтэй хүн талийгаач болох юмуу эсвэл салсан тохиолдолд ард талдаа эхнэр хүүхэдтэй нөхөр хүүхэдтэй хүнтэй гэр бүл болсон хүнд ямар ч өмч хөрөнгө үлдэхгүй хоосон хоцордог юм.
нэгнийхээ хөрөнгийг булааж авахын тулд монгол хүн дэлхийн хөрөгөтөн улсуудын арга залийг эзэмшиж сурсан хөрөнгөөс болж бие биенээ бүү сүйтгээсэй билээ гэж хүсьеэ
Энэ манай уламжлал хоцрогдоод байгаагийн илрэл. АНУ-д насанд хүрсэн хүмүүс хөрөнгөө өвлүүлэх гэрээслэл бэлдсэн байдаг. Нас барбал түүний дагуу шийддэг. Тэгэхээр хэрүүл маргаан гардаггүй. Монголчууд болохоор муу ёр гээд ийм юмыг авч үздэггүй. Гэтэл бодит амьдрал дээр ийм хэрүүл гардаг, цаашдаа ч улам ихсэх шинжтэй. Ах дүү хамаатан садан, үр хүүхэд нь хөрөнгийг нь хэрхэн хуваахаа мэдэхээ байдаг. Тэгээд л хэрүүл үүсч, хоорондоо тангараг тасардаг.
Нээрээ энэ эмэгтэйг элдвээр бичсэн шуу Унэмшиж л байлаа Гэтэл зохион байгуулалттай дайралт байжээ Эгэ хэргийг шуухээр шийдэх естой ш дээ Нохрийнх нь гэрээслэлийг угуйсгэж байгаа бололтой Гэрээслэл бичээгуй ч байсан хамаагуй эхнэр хуухдууд нь хоосон хоцрох есгуй Хууль зуйн талаасаа ч ес суртахуун талаасаа ч Хэргийг ямар удаан шийддэг юм бэ
Ард талдаа эхнэр хүүхэдтэй нөхөр хүүхэдтэй хүнтэй хамтран амьдарч ард талдаа эхнэр хүүхэдтэй нөхөр хүүхэдтэй хүн талийгаач болвол талийгаачийн ээж аав ах эгч дүү хуучин эхнэр нөхөр хүүхдүүд нь хүрч ирээд бүх өмч хөрөнгийн авчихдаг. Ард талдаа эхнэр хүүхэдтэй нөхөр хүүхэдтэй хүнтэй хамт амьдарвал хэрэв ард талдаа эхнэр хүүхэдтэй нөхөр хүүхэдтэй хүн нас барвал өмч хөрөнгө авч үлдэнэ гэсэн баталгаа хэзээ ч байхгүй.
Ноториатаар батлуулсан гэрээслэл л хамаг хэргийн учир начрыг шийднэ. Гэрээслэлд юу гэж бичсэн байна яг түүгээр шийдэх ёстой. Эхнэр, хүүхдэдээ юу ч үлдээхгүй, ах,дүү нартаа ийм ийм зүйлийг гэрээслэж байна гэсэн бол түүгээр нь л болно.
Ёстой солиорч байх шив яахаараа эхнэр хүүхэддээ юм үлдээдэггүй юм үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн хариуцлага нь үхсэн байсагч үргэлжлэх ёстой хууль ч тийм байгаа.
Наад Самбуугийнхан чинь ёстой увайгүй гарууд ш дээ. Зоосны төлөө юуч хийж мэднэ.
МНТ-нд Есүхэй баатрыг нас барахад ах дүү, хамаатан садан нь Өүлэн эхийг өнчин хэдэн хүүхэдтэй нь хаяж явдаг хэсэг бдаг. Яг түүнтэй төстэй санагдлаа. монголчуудын дунд өнөөдөр ч гэсэн талийгаач ахынхаа эхнэр хүүхдийг адлаж явна гэхээр мөн ч их хоцрогдсон сэтгэхүйтэй дүү нар бдаг нь харамсмаар. Энд монголын хууль хэрхэн шийдэх нь сонин бна. Миний бодлоор бол анхлан үүсгэсэн гал голомт болох гэр бүлд нь бүхнийг үлдээх нь зөв байх.
Ynen l yum bol byh campania butsaaj nehemjileh erhtei shyy dee alalts buzar bulaig ni delge
Есүхэй баатрын явдал ч шал өөр бх аа. Гэхдээ л хүүхдүүдийг нь хамгаалсан хууль хэрэгждэг бх ёстой энэ улсад
Шуналын туламнууд нүгэл нь нүдээрээ гарч олны хараалыг хүртэг. Ямар ёс зүйгүй бэрднүүд вэ.
Ардчилал өмч хувьчлал нь монголчуудыг зөвхөн хувиа бодсон шуналтай бэрдүүд болгож хувиргасан юм.
Хөөрхий дөө, гурвын гурван хүүхдийг нь тээж төрүүлсэн бэргэн эгчийгээ боддоггүй, ямар увайгүй шуналтангууд вэ. Ах нь амьдралыг нь босгож өгсөн байна шүү дээ. Өөр юу хэрэгтэй юм бэ, шулам болсон шуналтнууд минь. Одоо тэр өв хөрөнгий нь үлдээж, байр савны төлөө бузар гараа татахгүй бол, этүгэн тэнгэрийн шийтгэл гэж нэг айхтар юм байдаг юм шүү...
Хөрөнгөтэй чадалтай хүмүүс эртнээс өв залгамжлалын гэрээгээ бэлдэж албан ёсоор нотариат улсын бүртгэл банк өөр холбогдох газарт нь хадгалуулж 3 жил тутамд сунгаж байх хэрэгтэй болох нь дээ. Өөрчлөлт оруулах бол тэр байгууллагуудаас болон гэр бүл гэрчийн этгээд хамт байлцаж байж өөрчлөлт оруулах гэх мэт ер нь маш нарийн заалт орсон хуультай болох цаг болжээ. Ингээд үлдсэн хань үр хүүхдийг нь нүцгэлж гудамжинд гаргаж болохгүй!!!!!
эрээслэл байхгүй ч өмч эзэмших хүмүүс нь гэр бүл, албан ёсны эхнэр нөхөр хүүхдүүд нь байх ёстой, дэлхийн аль ч улсад ийм хууль бий, туурга тусгаар тусдаа амьдралтай ах дүү хамаатан садан бол гэрээслэлээр л өмч хөрөнгө өвлөдөг, ер нь хүн хань үр хүүдэдээ л үлдээнэшдээ. Талийгаач Монрогийн Уламбаярын аав ээж бас авгайтай нь шүүхдэлцээд блуу,
Noteriataar batalgaajisan Gereeslel gedeg hichneen chuhal bolohiig humuus oilgoh heregtei.tuunees aman geree amlalt bol yostoi hudlaa bolno bizee.
Алв нутаг усны хүмүүс вэ
5 жил... Яаяа ийм арчаагүй шүүхийг яах вэ?
Бидний байгуулсан нийгэм, түүний үр дүн сэтгэлтнүүд ийм л байна даа
amiddaa iimerhuu asuudlaa mash todorhoi bolgoj baihgyi bol erchuul minee,ar gertee asuudal uusgeh l ium bn
Энэ бол зах зээлийн ардчилсан нийгэмд байдаг түгээмэл үзэгдэл. Мөнгө хэзээ ч хоёр эзэнтэй байдаггүй. Хэрвээ хүнтэй суугаад салвал эсвэл аль нэг нь үхвэл өмчийг яаж хуваахыг суухдаа л гэрээгээр зохицуулах ёстой. Мөн хүүхэдтэй болвол гэрээслэл бичиж өмчөө яаж өвлүүлэхээ шийддэг болохгүй бол хүн гэдэг амьтан мөнх амьдардаг юм биш. Амны билэггүй юм гээд зөнгөртөж яваад эцэст нь ийм байдалд орсон маш олон иргэн бий.Монгол улсад автын ослоор жил бүр 500 хүн үхдэг. Усанд живж,өндрөөс унаж,хахаж,машиндаа дарагдаж,тогонд цохиулж гээд нэрлээд байвал үхэх шалтгаан дуусахгүй. Иргэдийн эрх зүйн мэдлэгийг дунд сургуулиас эхлэн зааж сургах ёстой.