Монгол Улс, БНХАУ-ын Хууль зүйн яам хоорондын ялтан шилжүүлэх болон эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх асуудлаарх 4 дэх удаагийн Зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Энхтөр оролцлоо.
БНХАУ-ын Бээжин хотноо 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулагдсан тус уулзалтаар хоёр улсын хооронд байгуулсан эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээний хэрэгжилт, ялтан шилжүүлэх асуудлаар мэдээлэл, санал солилцож, харилцан дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаар тохиролцсон байна.
Мөн Улсын ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Энхтөр 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр БНХАУ-ын Ардын дээд прокурорын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Руань Даньшөн, гадаад харилцааны орлогч дарга Жан Шиао Хан, Жан Лун нартай ажил хэргийн уулзалт хийж, хоёр улсын Ерөнхий прокурорын газар хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудал болон зарим эрх зүйн туслалцааны хүсэлтүүдийг тухайлан авч хэлэлцсэн байна.
Тодруулбал, нүүрс олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа авахаар Монгол Улсаас тус улсын эрх бүхий байгууллагад хүргүүлсэн хүсэлтүүдийг шуурхай шийдвэрлүүлэх талаар санал солилцож, БНХАУ-ын Ардын дээд прокурорын газраас энэ асуудалд анхаарч, хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл0
Женкогийн томилсон прокурор Жаргалсайха н байсан цагт Нүүрсний хэрэг бүрэн гүйцэд илэрнээ гэдэг гонжийнжоо биз ээ !!! Уул нь хятадууд манайд туслах санаатай юм шиг байгаа юм, манайхан л цааргалаад бна л доо ! МАН-ын нүүрсчдийг хагас дутуу яриад АН-ын нүүрсчид бүр таг чиг болохшив дээ !!!
МАН-ын прокурорууд хятадуудтай тусгайлан уулзаж МАН-ын хулгайч нарын нэрсийг битгий зарлаач гэж өвдөг сөгдөн гуйсан сурагтай байна.
Hyatdiin gaaliin medeeg mongoloos hediig avsan bn gej haraad mongoloos gaali deer hed garj gedgiig harhad taarahgui bol zuruug n shalgaad boloo
Жоохон нүүрс гаргачихсан юмсан. Энэ сайн найзууд чинь харин яах нь вэ. Мурьна гээч болох нь энэ үү?
“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-Н ХЭРГЭЭР ШҮҮГДЭЖ БУЙ Б.ГАНХУЯГ “МИНИЙ БОЛОН МИНИЙ ГЭР БҮЛИЙНХНИЙ АМЬ НАСЫГ ТӨРИЙН ХАМГААЛАЛТАД АВБАЛ НАМЫНХНЫХАА ТУХАЙ Ч, НҮҮРСНИЙ ХЭРГИЙН ТУХАЙ Ч БҮГДИЙГ ЯРИХАД БЭЛЭН” ГЭВ
МАН Харин өчигдөр Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарын хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг дахин хийж, анхан шатны шүүх хурлыг энэ сарын 28-нд хийхээр товлов. Б.Ганхуяг энэ удаад “Намайг, миний гэр бүл, хамаатан саданг хамгаалалтад авч өгөөч. Бас намайг цагдан хорих газраас гаргаж өгөөч. Хорих газарт миний амь насыг хэн хамгаалах юм. Надад аюулгүй байдлын баталгаа хэрэгтэй байна. Хамгаалалтад авчихвал нүүрсний хэргийг илрүүлэхэд туслаж, мэдээлэл өгч, хамтарч ажиллахад бэлэн байна. Энд маш ноцтой асуудал, бүр МАН-ын асуудал яригдаж байгаа шүү. Намын асуудлаа ч яръя, нүүрсний хулгайн асуудлаа ч яръя” гэлээ.
МАН нүүрсний хулгайн гол зохион байгуулагч юм байна . МАНыг яаралтай татан буулгаж Хүрэлсүх Данх нарыг хойшлуулашгүйгээр гэр бүлээр баривчлах ёстой.