IHC койны үүсгэн байгуулагч О.Мөнхжин, Б.Гантиг нарын өмгөөлөгчдөөс "Ихбит" ХХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга асан Б.Эрхэмбаярын оршуулга, буяны ажилд оролцох хүсэлт гаргасныг шүүхээс шийдвэрлэсэн байна.
Тодруулбал "Бүлэглэж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж виртуал хөрөнгийн үнэ цэнд нөлөөлөх, нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглаж виртуал хөрөнгийн арилжаанд оролцсон” гэх гэмт хэрэгт холбогдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, О.Мөнхжин, Б.Гантиг яллагдагчаар татсан билээ.
Тэгвэл О.Мөнхжин, Б.Гантиг нарын өмгөөлөгчдөөс “...Уг хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байсан "Ихбит" ХХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга асан Б.Эрхэмбаяр нь 2023 оны есдүгээр сарын 17-ны өдөр зуурдаар нас барсан тул О.Мөнжин, Б.Гантиг нар талийгаачийн оршуулга, буяны ажилд зайлшгүй оролцох шаардлагатай байна. Иймд тэднийг уулзахыг хориглосон таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү...” гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны есдүгээр сарын 20-ны өдөр яллагдагч О.Мөнхжин, Б.Гантиг нарын өмгөөлөгчдөөс гаргасан хүсэлтийг хянан хэлэлцээд шүүх хуралдаанд яллагдагч нарын өмгөөлөгчдөөс бичгээр ирүүлсэн хүсэлт, оролцогч нарын гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд зэрэгтэй танилцахад хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон.
Прокурорын зүгээс өмгөөлөгчдийн гаргасан саналыг дэмжсэн зэргийг харгалзан тэдэнд урьд авсан О.Мөнхжин, Б.Гантиг нарыг уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгожээ. Харин Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар
Сэтгэгдэл0
mungu huchtei yumaa.... shuuhiig hudaldaad avchihaj
luivariin mungooroo yug ch hudaj daj avch boliisht.chadaj baigaa l boloo. hohi chin mangar vhervvdee.dahiad onjogduulaarai bid nart.odoo bid nar gadagshaa garaad l yavnaa.hiliin tsergiin garuudad 5n tsaas ugool boloo haha.hohi ni
Энэ мөнхжин америкийн иргэн юм байна
Нийгэмд ямарч хэрэггуй Золбин Хулгайчууд, хуний монгийг зальдаж авчихаад Янз бурийн нэр огоод цааш нь хулгайлаад авна л гэсэн зорилготой биздээ, Энэ нэг усэн нуурсээ Сармагчин шиг юм уйлдээд унжаад лалартаад байсан, Шоронд байгаа юм уу, Шоронгоос гарчихсан юмуу, Оюунгэрэлийн худалч хулхи нэг юм гадаадад нуугдаж байгаа гэсэн тэндээ юу энд байна уу? Койн нэрээр луйвар одоо хир нь ургэлжилсээр л байгаа юм байна даа, нэг Луйварчин нь Бурхан болж дээ
Тэр монголчуудийг залилсан Америк иргэншилтэй луйварчин яасан бэ? Сүр дуулиантай барилаа л гэсэн, удахгүй судаллаа л гэсэн. Хүмүүсийн зовлонгоор хоолоо олж идээд цадаж байна лээ
Бүгдээрээ нүдгүй шаасан. кккк
хорвоог яаж хардаг луйварчид вэ
Энэ эрүүгийнхний бүлэгт хариуцлага тооцоогүй л байгаа юм уу. Шүүхийг АН атгаж байгаа болохоор хорон санат шулам оюунгэрэл гацаагаад байгаа бололтой юм уу даа.
Идэр Од гэж нэг цайчихсан луйварчинг авчирч байцаагаач. Хэдэн найз нараа гаргуунд нь хаядаг хүний мөсгүй новш юмаа.
Хэн ч буу тулгаж мөнгө өг гээгүй ! Ийм л эрсдэлтэй бдаг! Хорьж бгаа нь буруу!