Иргэн Д.Мөнх-Эрдэнийн хэргийг Улсын Дээд шүүхээр 9 дүгээр сарын 22-ны өдөр хэлэлцэхийг шаардаж АН-ын Хүний эрхийн хорооноос мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ тэд: "Монгол Улсын Үндсэн хуульд иргэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Бүгд мэддэг, ярьдаг. Харамсалтай нь өдөр ирэх тутам хувь хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх хумигдаж байна. Иргэн Д.Мөнх-Эрдэнийн хувьд нийгэмд болохгүй байгаа зүйлсийг өөрийн цахим хуудсаар шууд дамжуулалт хийж ярьж байсан.
Гэтэл зарим хүн энэ Д.Мөнх-Эрдэнэ арай их яриад байсан юм гэж байна. Энэ нь бид дарангуйлалд дасаад байгааг харуулж байна. Юм яриад, үзэл бодлоо илэрхийлэх юм бол шүүхээр орж, ял авдаг болсон. Үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө ял авсан Д.Мөнх-Эрдэнийн хэргийг хэрхэн шийдэгдэх вэ? гэдгийг ард түмэн анхааралтай ажиглаж байна.
Авилга албан тушаалын хэрэгтэй хүмүүсийн хэргийг 3 шатны шүүхээр шийдэж болоод, иргэн Д.Мөнх-Эрдэнийн хэргийг Давж заалдах шатны шүүхээр оруулсан болоод орхиж болохгүй. 1937 онд 40 мянган хүнийг шүүхийн шийдвэргүй буудсан. Өнөөдөр арай буудчихгүй байна. Хэрэв Монголд ардчилал ялаагүй 1937 он шиг байсан бол коммунистууд Д.Мөнх-Эрдэнийг аль хэдийн буудчихсан байх байлаа. Аль нэг намын гишүүн байхаас үл хамаарч шударга шүүхээр шүүлгэх эрх хүн бүрт байх ёстой. Д.Мөнх-Эрдэнэ АН-ын гишүүн учраас шударга шүүхээр шүүлгэж чадахгүй байна. Д.Мөнх- Эрдэнэ бол Монголын ард түмний хэлэхийг хүссэн эрх баригчдын бузар булхайг хэлсэн. Д.Мөнх-Эрдэнийн амаар дамжуулж ард түмэн гаргасан юм. Тэгж дүгнэж байгаа.
Үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж, монголын ард түмний үгийг өөрийн амаар дамжуулж хэлснийх нь төлөө Д.Мөнх-Эрдэнийг хэлмэгдүүлж болохгүй. Шүүхийн хараат бус байдлыг хүндэлж байна. Шүүх хараат бус байсныхаа төлөө шударга байх ёстой. Монгол хонгил гэдэг зүйл үнэхээр үйлчилж байна. Гэхдээ Дээд шүүхэд шударга хүмүүс бас байгаа. Тэр шударга хүмүүс үнэнийг зоригтойгоор шүүж, үнэнийг олж тогтоогоосой.
Дээд шүүх хуралдаанаа яаралтай хийж, Д.Мөнх-Эрдэнийг цагаатгах ажлыг зохион байгуулах шаардлагатай. "Шударга 5" нэртэй болсон хүмүүс талбай дээр жагсаж, Монголын ард түмний итгэлийг авч төрд орсон. Эдгээр хүмүүс өнөөдөр юу хийж байна вэ?
Өөрсдөө үзэл бодлоо илэрхийлэх болхоор талбай дээр гарч, гэр барьж, олон хүний эрхийг зөрчиж байсан хүмүүс монголчуудын үзэл бодлыг аймшигтайгаар зөрчиж байна. Ганц Д.Мөнх-Эрдэнэ биш өөр олон залуучууд хонгилоор орж байна. Хэдэн их наядаар хулгай хийсэн улстөрчид нь биш, хэрэг хийгээгүй залуус олноороо шорон руу ачигдаж байгаа нь Монголын эмгэнэл болчихлоо." гэв.
М.Чой
Сэтгэгдэл0
Амар юм болох нь ээ. Шүүхийн шийдвэр гарсан байхад гудамжны люмпэнгүүд өөрчлүүлээд байвал хууль,шүүх гэж байгаад хэрэг байна уу.Ардчиллыг арай буруу ойлгоод байна уу.Ийм эргүү люмпэнгүүд юм уу.
Люмпен гэдэг нь дарангуйлагчдын аяар ярдаглаж яс долойж амьдардаг өөрөө юм биш үү ккк
Өнөөдөр нэг хэрэгтэйг гэмгүиээ мэлзэж баигаад л суллуулах нь маргааш нэгийг хэрэгтэн мөн гэсээр баигаад суулгах уу иим шүүх засаглал гэж дэлхийн хаана ч баихгүи битгий пялдагд буруутай л болоод шоронд хорино ш дээ
xeden arxichid
Мөнхэрдэнэ г цагаатгах ёстой
Балай шахуу юм
MUNKH-ERDENE -G NEGEN TSAGT ARD TUMEN UERUNXIILUGCH BOLGONO GEDEGT BATTAI ITGEDEG, TER YED SHUDARGA YOS EXELNE.
Shudarga il tod baisniixaa tuluu Shorond Orson n UNEN !!!
ӨРӨӨЛИЙГ ХҮНДЭТГЭЖ ЭХЛЭЭД ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛ.АРАЙ ДАВАРЧ ҮГ ХЭЛ БОЛ БААС БОЛЖ БУСДЫГ ИЛ ДАЛД ДАРАМТЛАЖ ЗАГАЛХИЙЛЖ ДАЛАЙЖ САЛААВЧ ӨГЧ ДОРОМЖИЛЖ АЛБАН ӨРӨӨНД ДАЙРЧ ОРЖ БОЛОХГҮЙШҮҮДЭЭ.. ШҮҮМЖЛЭХ ЖАГСАХ ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ ЭРХТЭЙГ ЗӨВ ЭДЛЭХ ХЭРЭГТЭЙ.ШҮҮХИЙГ ШҮҮХ ЭРХ ХЭНДЧ БАЙХГҮЙ ШҮҮ ..
ТЭГВЭЛ ЭНЭ ОРОНД ШҮҮХ БАЙХ ХЭРЭГГҮЙ ЮМ БНА. ШҮҮХИЙГ ТАТАН БУУЛГААД, ШҮҮХГҮЙ ОРОН БОЛОХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ШҮҮХИЙГ ШҮҮДЭГ ХЭН НЭГ АРДЧИЛАГЧДИЙН ХОЛБОО ХЭРЭГТЭЙ
Шударга 5 чинь өөрсдөө хулгайч луйварчид байсан байна.
Мөндөл мөнхэрднийгүү
Шүүх засаглалын шийдвэр хараат бус бие даасан байдаг биз дээ. Шүүхийн шийдвэр нэг намын хэсэг нөхөд өөрчлүүлээд байх юм бол шүүх Засаглал байх шаардлагагүй болно биз дээ. Гэмт үйлдлийнхээ төлөө хүн бүр хариуцлага хүлээх нь зүйд нийцнэ.
Shuuh uuruu yalgavartai shiidver gargaad baigaa ni iim yaria garah undes bolood bgaa yum aa MU-n ES ni hurtel heleed bgaa sh dee
Тийм сулла