Олимпын аварга Э.Бадар-Ууган нь сүүлийн жилүүдэд Монголын Үндэсний Олимпын Хорооны Ерөнхий Нарийн Бичгийн Даргаар ажиллаж байгаа. Олимпын хороо нь 2004 онд ХУД-ийн 15-р хороонд 70000м2 орчим буюу 7 га орчим газартай байжээ. Гэтэл өнөөдрийн байдлаар 3600м2 буюу 0.36 га газартай л үлджээ. Э.Бадар-Ууган аварга маань өөрийн үүсгэн байгуулж хувьцааг нь эзэмшдэг, эхнэр Х.Азжаргал нь захирлаар нь ажилладаг “Өөжин” ХХК нь МҮОХ-ны мэдэлд байсан 2971 м2 газарт “Өөжин Мэд” гэдэг нэртэй хувийн эмнэлгээ ажиллуулдаг юм байна. Уг эмнэлгийн нийт талбайн хэмжээ нь 1980м2 буюу өнөөдрийн зах зээлийн 15 тэрбум орчин үнэ өртөгтэй юм байна.
МҮОХ-ны мэдэлд байсан 2971 м.кв уг газрыг Нийслэлийн засаг даргын 2018.02.27-ны А163 тоот захирамжаар “Өөжин” ХХК-нд газрыг нөхөн сэргээх зориулалтаар эзэмшүүлсэн байна. Улсын бүртгэлийн байгууллагаас 1890 м.кв талбайтай Тамирчдын сэргээлтийн төв зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2206008778 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон байна.
“Өөжин мед” эмнэлгийг МҮОХ-ны хорооны хөрөнгө, тамирчид, спорт сонирхогчдын дэмжлэг тусламж, хандиваар барьж байгуулсан юм байна. Гэтэл олимпын аварга маань өнөөдрийн ханшаар 15 тэрбум орчим төгрөгийн үнэ өртөг бүхий тамирчдын нөхөн сэргээх сувиллын эмнэлэгт эзэн суусан нь маш олон тамирчид, спортод сонирхолтой олон түмний дургүйцлийг хүргээд байгаа юм байна. Э.Бадар-Ууган аварга маань одоогийн байдлаар хөрөнгийн байдлаараа спортын салбараас төрсөн цөөхөн тэрбумтны нэг болоод байна.
МҮОХ нь мэргэжлийн спортын 60 гаруй байгууллагыг нэгтгэсэн байгууллага, газар болон өмч хөрөнгө нь эдгээр 60 гаруй байгууллага олон нийтийн өмч болохоос энэ байгууллагад дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга хийдэг хүмүүсийн өмч биш билээ. Одоогоор МҮОХ-ны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү Б.Баттүшиг ажиллаж байгаа бөгөөд олимпын хорооны хөрөнгө, газар дээр барьсан барилгад эзэн суусан олимпын аварга МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууганы асуудалд ямар ч арга хэмжээ авч чадахгүй байгаа юм байна.
Мөн түүнчлэн Олимпын аварга Э.Бадар-Ууган олимпын хорооны мэдэлд байсан газар дээр дахин 20 давхар цамхаг барихаар болсон байна. Уг барилгыг мөн өөрийн хувьцаа эзэмшдэг “Өөжин” ХХК-аараа барихаар болжээ.
Уг барилгын зөвшөөрөл нь 2023 оны 9-р сарын 13-ны өдөр гарчээ. Саяхан буюу Авилгал хорооллын асуудал үүссэний дараа МУ-ын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Нийслэлийн засаг Д.Сумъяабазар нар нэг ч барилгын зөвшөөрөл гаргахгүй гэсэн ч олимпын аварга Э.Бадар-Ууганд энэ амлалт, журам нь үйлчилдэггүй бололтой. Э.Бадар-Ууган нь “Өөжин” ХХК-ийнхаа тодорхой тооны хувьцааг Япон улсын иргэн KATO KEIICHI-н нэр дээр бүртгүүлж, түүний хөрөнгөөр дээрх шинэ 20 давхар барилгаа барихаар болжээ. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар KATO KEIICHI нь японы якуза нарын мөнгийг Монгол улсад оруулж ирж угааж байж болзошгүй юм байна. Иймд хууль хяналтын байгууллагууд уг асуудлыг анхааралдаа авч шалгана гэж найдаж байна. Одоо барих гэж байгаа 20 давхар цамхагийн нь ажил аль хэдийн эхэлсэн бөгөөд уг барилгын зөвшөөрөл нь Барилгын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн ноцтой зөрчсөн юм байна.
Уг барилгын зөвшөөрлийг Хот байгуулалт, Хөгжлийн Газраас авахдаа дарга болон эрх бүхий албан тушаалтнуудаар хууль бус шийдвэр гаргуулсан, хууль бусаар нөлөөлсөн, хээл хахууль өгсөн байж болзошгүй гэж үзэж хэсэг иргэд хууль хяналтын байгууллагад хандаж байгаа гэсэн мэдээлэл байна. Учир нь Хот байгуулалт, Хөгжлийн Газрын дарга Ц.Тулга нь 2023 оны 9-р сарын 13-ны БАЗГ 2023-676 дугаартай зөвшөөрөл олгохдоо Барилгын Тухай Хууль, Захиргааны Ерөнхий Хууль, Зөвшөөрлийн тухай хуулийг ноцтой зөрчиж зөвшөөрөл олгосон, авилга авч, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэж оршин суугчид шалгуулахааар хууль хяналтын байгууллагад ханджээ.
Тамирчид Олимпын аварга, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, эхнэр Х.Азжаргал нарыг олимпын хорооны хөрөнгөнд ханаж цадах болоогүй юу гэж халаглаж байна.
Сэтгэгдэл0
Шөнө өдөргүй том техник ажиллуулаад ойр хавийн амьтныг унтуулж амраахгүй бгаа бөгөөд цагдаад мэдэгдээ тусыг эс олов
Түвшинбаярын араас очих гээд байгаа юмуу энэ Бадарууган ! Надад хэлбэл би аваачиж чадна шүү !
Наранцэцэгийн мэдлийнх биш бил үү?
Бадарууган олимпийн алтан медал авсан алдартан хэдий ч нийтийн газрыг хувийн эмнэлэг болгон хувиргах эрхгүй шүү дээ. Олимпийн хөдөлгөөн нийт монголчуудын үнэт зүйл шүү дээ. Түүгээр ганц хүн хууль бусаар баяжих эрх байхгүй.
Барихыг эсэргүүцэж бна !!!
Эсэргүүцэж байна. Барилгын стандарт дүрмээ баримтлаагүй. мөн хотд нэмж барилга барихгүй гээд байхад яагаад нэмж бариад байгаа юм бээ
завааруулж хаяад нүүх юм байх. шинэ хот мот.
Өүжин мэд эмнэлэг өргөтгөл нь маш жаахан талбайд цэнгэлджх хотхоны 210 байрны50айлын.рижэс поасын 20 айлын нар хааж.орох гарах гарцгүй бар глаж бга бар лга.яаж ийм газар бар лга бар х зөвшөөрөл өгдөг бна.барилгыг хөгжлийн газраа.
Ene barilga barihiiig uneheer eserguutsej bn.huleen zovshoorohgui.
Жинхэнэ авилгалын хэрэг яваад байна даа. Газраа яаж авсан, яаж барилга барих зөвшөөрөл авсан
Ene nuher 1 olimpod turuulee biz.Tgd tamirchdiin suvilaliin bairiig hulgai.huivaldaanaar avch bdg.egch bdg n uo ve.Nymbaatar gj tulgen komunist hurtel tald orood davhiad bsan.Boksiin ue uein shan tamirchidiig ene nuher ugui bolgoson.U.MunhErdene.Tsendbaatar nariif demjihgui .barag shorond oruulangaa aldsan.Uudgui novsh suvilaliin bairaa butsaaj egeh estoi.
манайд олимп спорт цогцолбор хотхон гэж алга. замбараагүй юу дуртайгаа хаана ч хамаагүй шавж овоолоод. одоо өнгөрсөн биз.
шахаад тулгаад айлын орон сууц бааханыг тулгаж барих биз.
Газар дээгүүр ил шугам хоолой татчихсан байна лээ. АТГ-ын барилгаас л авсан байх. Дулааны шугам юм уу, цэвэр усных юм уу мэдэхгүй. Тэгж байгаад бейболын талайгаас хумслах гэж байгаа юм
Допингоо авч чадахгүй!! Монгол улсын хотын мэдлийн газар хувьд очоогүй
Ямар шуналтай здаа вэ? Тамирчдын эрүүл мэндийг нөхөн сэргээх зориулалтаар барьсан барилгыг хувьдаа шилжүүлж авчихад одоо бас газар дээр барилга барина гэнээ. Сумъяабазар хууль бус архитектурын даалгаврыг хүчингүй болгоод байна гэсэн хаана байнаа? Харваас байшин хоорондын зайг мөрдөөгүй байлаа шүү дээ.
Лалар юмаа
Энэ хүн барих эрхтэй…!!! … НАМ дагаж дээш гарсан гөлөг биш бас эдийн засгийн луйварчин биш
даварсан гөлөг шүү хүний шунал гэж хязгааргүй юм даа нэр алдараа ашиглаж их түрий барьж байна.2008 оны Олимпод шүүгчидэд авилгал өгч аврага бологсон асуудлийг гаргаж ирэх цаг хугацаа болжээ гэрчүүд бүгд амьд байгаа шүү ер нь спортынхон боксынхон бүгд л ярьдаг шүү сошелоор ч явж л байдаг
Энэ нөхрийг Монголын Төр барахгүй байгаа юмуу...
Энэ олимпийн хорооны байр сувилал а бас буянт ухаагийн спорт цгцолбор гээд спорттой холбоотой олон асуудлыг шийдьэрлсэн хүн бол өмнөх ерөнхийлөгч Загдсүрэн агсан гэдэгтэй маргах хүн байхгүй байхаа Одоо тэгээд түрүүчээс нь нураагаад цамхаг барих нь дээ.Нэг мэдэхэд 4 давхар цагаан байшинг нураачаад спортын ордонд өрөө хөлслөөд сууж байсан үерүүгээ очихнээдээ 24 оны олимпид цагаан туг барихдаа тулж байгаа гэлүү Өмнөх үеүүд чинь хийж бүтээж зохион байгуулаж чадаж байсан юм шүү
МОНГОЛ ТҮМНИЙ ХАЙР ХҮНДЭТГЭЛИЙГ ДААСАНГҮЙ ! ӨСӨХИЙН ӨЛӨН ХУЛГАЙЧ ЗАН НЬ ХӨГЖӨӨД ЛУЙВАРЧИН БОЛСОН !!!
Уул нь спортын анагаахын эмнэлэг барьж байснаа гэнэт хувийн эмннлэг болсон энийг шалгах хэрэгтэй. Яагаад төрийн мэдлийн газарт барьж байсан төрийн өмч гэнэт хувь хүний эмнэлэг болсон гээд.
Энэ Бадар гөлөгийг Түвшинбаярын араас хөөж явуулах хнрэгтэй.!!!
Лаларуудыг шалгаач үхсэн ацны аварга азаар нэг ганц медаль авсан гэр хорооллын өсөхийн өлөн арилаагүй бацаан
Түвшинбаяр-н араас ирж жангаа ид Бадарууган
Монголд гавьяатай цөөхөн хүмүүсийн нэг нь МУ-ын Хөдөлмөрмйн баатар, Гавтяат тамирчин Э.Бадар-ууган мөнөөсөө мөн?! Алгын чинээ газар дээр барилга бариа л биз үхэж хатах гээд байх хэрэг байна уу?! Өөрсдийгөё л хичээцгээ!!
Бадарууганы ард Баттүшиг болон боксын холбооны удирдлагууд бга АТГ хууль хяналтынхан шалгаад гавихгүй бүр сонгуулийн дараа АН ялуул бүх юм ил болно
Шоронд орох нь дутжээ.
Болио боль. Улам бүр чигжээд байхын. Эмнэлэгт барьхад дүрэм журам байх хэрэгтэй орц гарц байхгүй харагдах юм. Тэгээд ч 20 давхар эмнэлэг гэж юу байдгын боль зүгээр
Одоо тэгээд хэн ч яаж ч чадахгүй за юу. Харсаар байгаад бариулна, Харсаар байгаад идүүлээд л хэвтэнэ. Ийм л улс орон доо...
Badaruugan chi odoo ulstord orwol tgd l shorond yvahaar nuhee uhchihjee. Gehdee chi ih daldaga bolson bna lee shuu neg ym duulgahnee
Саяхан л хэнч мэдэхгүй гудамжны мангар пацаэн л бсан их томорчийнаа ТАМ гэж нэг газар бийшүү одоохондоо томорч л бай !!!
Барилга барихын эсэргүүцэж байна.
Энэ залуу гавьяатай боловч шунал нь хэрээс хэтэрсэн гэж мэддэг хүмүүс нь ярьдаг.
Зөвшөөрөл өгсөн ,авилга авсан хүнтэй нь цуг шүүхэд өг.
Olimpin avraga gexeer l davraad bga yum bishvv yasan xanaj tsaddagvi yum boloo yum bishvv
Төрийн хяналт гэж ер нь б нуу
Ц.Тулга авилга авах залуу бишээ..
Барилга нэмж барихыг эсэргүүцэж бна, АТГ шалгуулна
Нэг муу сонирхогчын олимпын аварга бид л суйд болоод бг болохоос шалихгуй юм шдээ